Оюутнуудын харц цонх руу бус самбар луу чиглэж байхыг анзаарвал өглөөнөөс хойш бага багаар дуслаж байсан бороо бүр мөсөн зогссон бололтой.Гэвч энэ их өтгөн бүүдгэр үүлнүүд хэвэндээ байсаар л байна.Тэгэхээр үдээс хойшоогоо дахиад бороо орж магадгүй л юм.
Цаг агаарын талаарх бодол намайг бүр мөсөн залгихаас минь өмнө би бодлоо саринуулахын тулд хичээлдээ анхаарахаар шийдлээ.
Номныхоо хуудаснуудыг эргүүлж тойруулан уншиж байтал гэнэт хажуу талаас хэн нэгэн хүн номны минь хуудсан дээр лаазтай ундаа тавьж орхиход би түүн лүү гарыг нь дагуулан харахад Vincent байв.
Тэр алгуурхан цүнхээ хойд талын хүнгүй ширээн дээр тавьчихаад дэргэд минь суулаа.-Чи хэзээ ирсэн юм?
-20 минутын өмнө л байх.Харин чи бараг 3 цаг шахуу гэртээ унтаж байгаад ирж байна уу?
-Бараг л тийм.Гэхдээ би чамайг өнөөдөр хичээлдээ сууна гэж бодсонгүй.
-Яагаад?
-Өчигдөр чи яг л хажууд чинь их буугаар буудсан ч сэрэхгүй юм шиг байдалтай унтаад өгчихсөн байсан.Тэгээд л чамайг яг маргааш сэрэхгүй байх даа гэж бодтол ингээд номоо уншаад сууж байхаар чинь хэсэг гайхаж зогссон шүү.
-Нээрэн өчигдөр гэрт оруулж ирсэнд үнэхээр баярлалаа.Үнэндээ би яаж байгаад унтчихсан гэдгээ ч санахгүй байна.
-Зүгээр дээ.Гэхдээ би чамайг үүрээд гэрт чинь орох гэж байхад дүүгийн чинь гаргасан царайг ерөөсөө мартаж чадахгүй нь ээ.
-Ямар царай гаргасан юм?
-Маш инээдтэй царай. Нэг тийм WTF dude? гэсэн янзтай.
-Би тэр царайг нь харж чадаагүй гэхээр үнэхээр харамсалтай юм.
Бид өөрсөд рүү гээ харан нэг инээж өөр хүмүүс руу харан нэг инээсээр хичээлийн цагаа тэр чигт нь бие биедээ зориулчих шиг л болов.Тэр ирээгүй байсан бол энэ бүүдгэр өдрийг хэрхэн өнгөрөөх байснаа хэлж мэдэхгүй нь.
Гэвч хамгийн сонин зүйл гэвэл өмнө нь түүнээс авдаг байсан мэдрэмжүүд одоо өөрчлөгдсөн.Урьдынхаасаа илүү тод бас сэтгэл татам.
Яг энэ л агшинд эдгээр бодлууд минь намайг хоромхон зуурт хоёр хэсэг болгоод тасдчихав.Учир нь хэрвээ би эдгээр аюултай бөгөөд томоогүй бодлуудаа цаашдаа тээсээр байвал магадгүй нэг л өдөр болчимгүй үйлдэл хийж өөрийн чухал дотны найзаа алдахад хүргэнэ.Харин нөгөө хэсэг нь мэдрэмжиндээ хөтлөгдөөд үзээд алдах хэрэгтэй гэж дотроос минь шивнэнэ.
YOU ARE READING
Gay to me /ДУУССАН/
Romance"Dear Vincent,Солонго татаагүй амьдралд минь ядаж тайтгаруулах бороо нь байсанд баярлалаа. Love,Margaretti."