|10|Бүүдгэр үзэмж

137 16 9
                                    

A\Note:

-Өдийг хүртэл хамт байсанд баярлалаа! Мөн доор хуваалцсан дууг сонсонгоо VINCENT POV -г уншвал илүү гүнзгий мэдрэх байх аа.Бас мэдээж зохиол маань ийнхүү төгсөж байгаа учир ярилцахыг хүсвэл сэтгэгдэл хэсэг чөлөөтэй шүү ^^ За өдрийг сайхан өнгөрүүлээрэй,үргэлж шинэ бүлгээ тэвчээртэй хүлээж байсанд баярлалаа ^^

Vincent's Pov:

#

-Kiss me.

Хүмүүс согтох үедээ хяналтаа алддаг учраас юу ч хамаагүй хэлж бас хийчихдэг.Тиймээс ихэнх хүмүүс согтсон хүний үг,үйлдэлд ач холбогдол өгөхөө больдог ч миний бие энэ үед яагаад ч юм ухаангүй согтсон Маrgaretti-н үгийг дагахаас татгалзаагүй юм.

       Аажим аажмаар түүн рүү ойртоход эргэн тойрны бүхий л үзэмж бүдгэрч,биднийг хүрээлсэн хүмүүсийн яриа нь холын хол мэт сонсогдож эхлэх үед би түүний урд тулаад зогсчихсон байлаа.Тэгээд шууд уруул дээр нь үнсэж чадна гэдэгтээ итгэлгүй байсан тул хоёр гараараа хацар дээр нь алгуурхан тавихад Margaretti нүдээ анив.Намайг өөрийнх нь хэлснийг хийнэ гэдэгт тэр их итгэлтэй байсан бололтой.

    Ингээд хамгийн эгзэгтэй мөч ирэхэд гар минь өөрийн эрхгүй чичирсэн ч аль болох мэдэгдэхгүй байхыг хичээсээр түүний уруулыг зөөлхөн шүргэхэд танил бус мэдрэмжүүд намайг хучиж орхив.

  Эмэгтэй хүнийг үнсэж байгаа болохоор танил бус гэсэн юм биш ээ,харин яг одоо миний эзэрхэж байгаа уруулны эзэн Margaretti учраас л содон ч гэмээр танил бус санагдсан хэрэг.

        Ер бусын гэмээр тэр мэдрэмжийг олон удаа амсах чадалгүй гэдгээ мэдэх учраас би энэ үзэгдлийг гэрийнхээ хаа нэгтээ нандигнаж хайрцаглаад санахыг хүссэн үедээ гаргаж ирээд хардаг хуучны зураг шиг сэтгэлийнхээ буланд бичиж авсан юм.

Бидний богинохон бөгөөд хачирхалтай үнсэлтийн хугацаа дуусахад тэр цээжинд минь толгойгоороо наалдаад унтчих нь тэр.

-Түүнийг аль нэг майханд хэвтүүлэх хэрэгтэй байна.

-Цаад ногоон майхандаа оруулчих.

-Ойлголоо.Өөр хэн хэн энэ майханд хонох юм?

-Харин л дээ.Жижиг хэмжээтэй болохоор хамгийн ихдээ гэхэд 4 хүн л багтах байх.

Gay to me /ДУУССАН/Where stories live. Discover now