4|Усархаг бороо|

205 18 6
                                    

    Надад яагаад ч юм дахиад амнаасаа олигтой үг унагаж чадахгүй юм шиг санагдан ариун цэврийн өрөө хайхаар суудлаасаа өндийн бослоо.

  
   Vincent-г над дээр ирж амжихгүй гэдгийг нь бараг мэдэж байсан ч юу хийж байгаа бол гэхээс сониуч зан минь өөрийн эрхгүй хөдлөн,явсан зүг рүү харцаа чиглүүлэхэд түүнд ёстой л хатуухан шийтгэл оногдсон нь илт байв.
Vincent нэг залуугын урд нь гарч ирээд өмсөж ирсэн хувцасаа нэг нэгээр нь тайлж шидчихээд гартаа барьсан лаазтай шар айргаа өөр дээрээ асгаж орхиход дэргэд нь байсан хүмүүс энэ мөчийг л хүлээж байсан гэлтэй бүгдээрээ нэгэн зэрэг хөхрөлдөн унацгаав.Гэвч энэ зөвхөн түүнд оногдсон хатуу шийтгэлийн эхлэл нь байж таарсан юм...

    Өнөөх урд нь сууж байсан залуу хоёр гараараа бэлхүүснээс нь бариад цээжийг нь даган гоожих шар айргыг долоож эхлэх нь тэр.

 
 
   Vincent ч иймэрхүү зүйлд дасчихаа л байлгүй...?

 

  Би үргэлжлүүлэн ариун цэврийн өрөөгөө хайхаар бүжиглэж буй хүмүүсийн дундуур арай ядан гэлдэрч явсаар яг бужигнасан хүмүүсээс холдох гэтэл гэнэт урд минь хар өнгийн халимаг үстэй эмэгтэй гарч ирээд замыг минь хаачихав.
Аль болох эвтэйхнээр зөрөх гэж "Замыг минь халхлаад байна" гэж олон удаа түүнд чанга хэлсэн ч тэр намайг ер тоосон шинжгүй байлаа.
Магадгүй яг энэ үед явж байсан хөгжим нь хэтэрхий чанга байснаас болсон биз.Тиймээс би түүнтэй яг л наалдах гэж байгаа мэт тулж зогсоод:

-"Өршөөгөөрэй,Хажуугаар чинь зөрөөд явчих уу?" гэхэд тэр нүүрэндээ инээмсэглэл тодруулаад даруй зам тавьж өглөө.
Эцэст нь ашгүй энэ шуугилдсан олон хүмүүс дундаас жоохон ч болов холдож чадах нь...

Ариун цэврийн өрөөнд нүүрээ угаачихаад,арзайсан үсээ янзалж байх хооронд буцаад Jim дээр очоод хэрхэн дуусгаж чадаагүй яриагаа  үргэлжлүүлэх талаараа эргэцүүлэн бодож амжив.

Тэгтэл саяхныг хүртэл дуугарч байсан хөгжим нь түр завсарлагаа авсан бололтой чимээгүй болоход бужигнаж байсан хүмүүс ч суудал,суудалдаа сууцгаан аятайхан нөхцөл бүрдээд ирлээ.

Ариун цэврийн өрөөнөөс гараад сууж байсан суудал руугаа яаран алхахад яг л намайг дөнгөх гэж байгаа юм шиг нөгөө түр завсарлагаа авсан хөгжим нь шууд л дуугарсан ч аз болоход түрүүнийх шиг доргисон хөгжим биш эсрэгээрээ хосуудад зориулсан мэт уянгын бөгөөд зөөлхөн ая эгшиглэв.

Gay to me /ДУУССАН/Where stories live. Discover now