Энэ хүнийг би хайрлаж болохгүй ээ гэж яаж ч хичээсэн мэдрэмж чинь үнэн байгаа цагт сэтгэл чинь хувирахгүй.....
Учир нь мэдрэгдэж буй мэдрэмж гэгч нь л цор ганц. жинхэнэ зүйл юм....
#
-Margaretti,Чи түүхийн хичээл дээрээ өмнө жилээс илүү сайжирсан байна.Энэ бол багагүй амжилт шүү.
-Баярлалаа Tobias багш аа.Таны л ач байх гэж бодож байна.
-Яалаа гэж дээ.Хичээл зүтгэл чинь л чамд үр шимээ өгч байгаа хэрэг.
Тэр ийнхүү хэлээд шалгалтын материалыг минь өгөхдөө нүүр дүүрэн инээмсэглэл тодруулаад үл ялиг жоготой байдал гаргав.
Түүнийг юу бодоод байгааг нь мэдэх юм алга.Мэдэж байгаа ганц зүйл гэвэл би зүгээр л түүнд дурласан.Тийм ээ,яг л бяцхан охин амтат бялуунд шунан дурладаг шиг би түүнд дурласан юм....Гэхдээ амтат бялуу шүдийг нь өвтгөнө гэдгийг бяцхан охин мэдээгүй л байлаа.
Сэтгэлээ илчлээд нилээдгүй хугацаа өнгөрчээ.Өдийг хүртэл ямар нэгэн баттай хариулт аваагүй ч гэсэн би хүлээсээр л байгаа.Хүлээсээр ч байх болно....
-Багш нар төгсөх ангийн сурагчдыг бүр занчихсан бололтой.
-Яасан юм?
-Илт биш байна гэж үү? Улиг болсон дүрэм журмаа яг таг дагуулах гээд шаардаад байгаа,бас хичээлээс гадуур хэтэрхий их уйтгартай олон лекцэнд суухыг тулгаж төвөгтэй байдал бий болгоод байна шүү дээ.
-Надад бол харин ч хэрэгтэй санагдаж байна.
-Яагаад?
-Яагаад гэвэл бид удахгүй ахлах сургуулиа төгсөөд өөрсдийнхөөрөө амьдрах болно.Тийм болохоор л хэрвээ одоо дүрмээ сайн дагадаг болчихвол амьдрал дээр ч гараад дүрэм журамаа сайн дагаж, соёлтой иргэн болно гэж үзсэн байх л даа.
-Тэгэхгүй л болов уу...
-Мэдэж байна аа Vincent.Би ч бас ингэх нь ямар ч хэрэггүй гэж бодсон.
-Тэгвэл тэр аймшигтай олон лекцүүдийн талаар юу гэж бодож байна?
-Харин л дээ.Магадгүй их сургуульд орвол олон цагаар лекцэнд суух учраас одооноос дасгаж байгаа юм болов уу?
-Hmm..
Бид өөрсдөө ч анзаараагүй байхад нэг л мэдэхэд дурсамжаар дүүрэн ахлах сургуулиа төгсөж дахин шинэ түүхийн хуудсыг эхлүүлнэ гэдгээ санаж хөнгөн гунигт автсан юм.
YOU ARE READING
Gay to me /ДУУССАН/
Romance"Dear Vincent,Солонго татаагүй амьдралд минь ядаж тайтгаруулах бороо нь байсанд баярлалаа. Love,Margaretti."