Ширтээд л баймаар тааварлахын аргагүй хос нүд.
Анх удаа л эсрэг хүйстэн минь намайг харсаар байхад л ширтээд байж билээ. Хамгийн сонин нь би ч бас түүн рүү харсаар байсан юм. Бидэн дунд яг л харагдашгүй холбоос байгаа мэт.
Анхны харцаар дурлаагүй ч олон харахдаа зүрхэндээ шингээж орхисон төрх.
Таарах болгондоо л харцаараа төөнөдөг чамаас би зугтах гэхээсээ илүү таарахыг хичээдэг байж. Аргагүй ч биз. Надад чамтай ширтэлцэх таатай байдаг байсан.
Зүрхэлж ойртоогүй атлаа чамайг хайрлачихсан...
Би хэн рүү ч тэгж харж байгаагүйгээрээ, хэнийг ч тэгж хайрлаж байгаагүйгээрээ чамайг харж бас хайрласан. Гэвч бидний дунд бүхэл бүтэн дэлхий ертөнц багтахаар бид тийм хол байлаа. Хааяа бид хэтэрхий ойр байдаг байсан ч... Харамсалтай нь энэ зөвхөн бие шүргэлцэх төдий.
Чиний талаар сайн мэдэхгүй ч харц чинь надад дэндүү дотно.
У Сэүн. Бидний хариултгүй ,асуудалтай хайр. Магадгүй ганцхан миний.
A/n: Hi all❤️ Ingeed bur anh bichej bsn uguullegee zasaj shinechleed iluu ih setgeleer, iluu ih nandignaj bichheer shiidlee. Ene l uguulleg nmg zasaj, saijruulsn uchraas bas ih chuhal uil yvdal, setgeliin tuhai bolohoor uneheer hairan sanagdsn umaa. Dutuu dulimag uguullegiig min asuuj, suraglaad zarim humuus bur ish tataad hadgalcihsn bdg um bainalee. (Bayrlamaar hereg shuu😊)
Дахин нэг удаа хайрлаж өгөөрэй.
Flirtationship гээд бас нэгэн бичвэр байгаа шүү. Энэ өгүүллэгтэй холбоотой. Ерөнхийдөө эмэгтэй гол дүр нь нэг хүн гэсэн үг.
YOU ARE READING
Climats: Indecision
FanficБи чамайг үргэлж улаан хүрэмтэй, сэтгэл татам инээмсэглэлтэйн дээр үсээ гелдсэн дур булаам хөвгүүн байснаар чинь дурсах болно. Ойртож зүрхлээгүй ч хайрлаж зүрхэлсэн нэгэн минь... -Renlia