Tell me what to do
Өдөр хоног өнгөрсөөр цаг хугацаа урссаар харин би энд ганцаараа цаг хугацаа гажилдалт руу ороод тэндээ гацсан мэт л болчихож. Толгойд түүний хэлсэн үг ахин дахин тоглогдоно. Нар мандаж жаргаж байгаа ч миний хувьд энэ өдөр дахин дахин эхлэж байх шиг л санагдана. Хэдий болтол би өөрийгөө дэлхий ертөнцийн хүн бишээр мэдрэх вэ?
Хэрвээ ингэж гуниглахаа мэдсэн бол чамайг тэгтлээ хайрлахгүй байсан юм. Салахаа мэдсэн бол анхнаасаа сэтгэлээ нээхгүй байсансан. Гэвч хүн ямар урьдчилж тааж мэдэх бишдээ. Надад одоо мэдрэмжүүд л үлдсэн байна. Түүнийг хайрлаад өнгөрсөн цаг хугацаа. Харамсах эсэхээ ч мэдэх юм алга. Түүнийг хүлээх хэрэгтэй юу эсвэл үгүй юу? Үнэндээ би түүнтэй ганц ч удаа уулзаж байгаагүй ээ. Хүмүүст сонин л санагдах байх. Бид зүгээр цахим байдлаар харилцдаг байсан юм. Огт харж уулзаж байгаагүй хүндээ дурлана гэдэг гайхалтай бас гунигламаар байдаг. Бие биенийхээ гадаад төрх , мөнгөтэй эсэхийг нь харалгүйгээр зөвхөн сэтгэлийг нь харж байгаа болохоор сайхан. Би илүү хүнлэг зүйлсийг түүнээсээ мэдэрсэн юм. Гэвч тэрнийг хаягаа хаахад бүх зүйл дууссан. Сар гаруй хугацаанд хүлээснийхээ эцэст би хүлээхээ болихоор шийдсэн нь энэ. Хамгийн өрөвдөлтэй нь би хүссэн ч хайрынхаа төлөө тэмцэж чадахгүй би эсвэл тэр хүсэхэд л энэ бүх харилцаа дуусна. Учир би түүнтэй очоод уулзчихаж чадахгүй шүү дээ. Сарын хугацаанд найз нөхөдтэйгээ ч харьцаагүй. Намайг анх энэ харилцааныхаа тухай хэлэхэд бүгд л дооглонгуй харж сүүлд нэг дурьдахад минь одоо болтол болиогүй л байна уу? гээд өнгөрсөн. Тэд намайг ойлгохгүй ээ. Үргэлж л тойрч суугаад охидуудыг ажиглаж энэ ч ийм тэр ч тийм гээд суудаг улс.
Гэртээ суухаар уйдаад байсан учраас гадуур алхана. Ямар ч зорилгогүй миний амьдрал, би яг юу хүсч мөрөөдөөд байгаа юм бэ? Бүх зүйлийг хаяаад явчихмаах ч юм шиг энэ амьдралд хоргодоод байгаагаа гайхах юм. Шинэ киноны зар тавигдсан байхыг хараад үзэхээр шийдэн кино театр луу орлоо. Цаг нь дөхчихсөн болохоор захын суудал л олдов. Нэг эмэгтэй зугтаад л алуурчинд алуулахдаа дахин тэр өдөр нь эхлэж байгаа үйл явдалтай кино байлаа. Бараг л дуусахын даваан нэг охин яарч гарах хаалга руу явж байгаа харагдаж би түүний царай болон утсан дахь зурвасыг нь хальт хараад амжсан юм. Миний хаягтай төстэй байсан. Арай ч үгүй байлгүйдээ. Тэр өөрийгөө Туркт байдаг гэсэн, худлаа хэлсэн ч байж болох л юм. Ийм олон бодлууд толгойд эргэлдэж араас нь дагахаар шийдэн яаран гарлаа. 2 Давхрын танхимаас доош харахад тэр гарах хаалга руу түргэн түргэн алхах нь харагдана. Араас нь хурдан дагаж гарцан дээр ногоон гэрэл хүлээн зогсож байхад нь гүйцэж амжив.
Гадаа хэдийн гэгээ тасарчээ. Тэр утсаараа ярьчихаад яаран алхахаа больсон юм. Магадгүй түүний яарч байсан зүйлс нь цуцлагдсан биз. Тэр тайван гэгч нь удаан тааваараа алхана. Намайг араас нь дагаж байгааг ч мэдэх сөхөөгүй. Түүнийг Жэнни байгаасай гэж би хүсэж байна. Биш байсан ч яахавдээ нэг эмэгтэй ч гэсэн гэртээ болгоомжтой харих нь . Кафе ороход нь даган орж арынх нь ширээнд суув. Тэр Жэнни мөн байж. Түүнийг утсан дахь зурагнуудаа үзэж суухад нь би мэдсэн юм. Гэсэн ч би түүнтэй танилцах нь дэмий гэж шийдсэн. Зүгээр л зурвасаар харьцаад ямар байдалтай үлдсэн билээдээ. Нүүр нүүрээ харж байгаад харьцаж ярилцвал би одоогийнхоо илүү гүн гунигт автах мэт санагдсан юм.
Тэглээ ч надад мэдрэмж байсаар л байх юм. . .
Яах ёстойг минь хэлээд өгөөч