Sweet lies

6 3 0
                                    

Хэрвээ чи л сонсохыг хүсвэл би чамд хүссэнээр чинь хэлж өгнө. Чамайг залхах хүртэл. Худлаагаасаа хэлж өгье хайртай гээд.

Соло эргэн ирэлт маань Эксо хамтлагийнхтай таарна гэж бодоогүй юмсан. Одоо яаж царайг нь харах билээ дээ. Үгүй ээ үгүй бүх зүйл зүгээр . Тэр өөрөө л эхлэж салцгаая гэсэн. Гэтэл удаагүй байтал Жэнни Кай хоёрын үерхэл зарлагдчихсан. Мэдэх юм алга. Жисүү ингэж бодон тэвдсээр  бичлэгийнхээ ээлжийг хүлээн сууна.

Угаалгын өрөө орохоор явж байгаад түүнтэй таарчихлаа буцах уу байх уу? зза зүгээрдээ зүгээр л хажуугаар зөрөөд явчихая гэж бодоод алхаж байтал тэр миний ханцуйнаас зөөлөн татаад "Яагаад надаас зугтаад байгаа юм?" гэлээ. Би яг одоо маш их сандарч байна. Хайртай юм шиг байна үнэхээр их хайртай бололтой. " Та л өөрөө эхлэж больцгооё гэсэн" гээд шууд хэлчихлээ. Одоо магадгүй тэр намайг явуулах байх гээд алхах гэтэл тэр замыг минь хааж зогсоод " Чи миний чамд үлдээсэн зурвасыг уншаагүй юм байна тийм үү?" гэж бувтнаад өөдөөс минь харлаа. Ямар зурвас болохыг яг асуух гэж байтал ойрхон хөлийн чимээ гараад би сандарсандаа шууд өрөөрүүгээ буцав. Нэлээд сандралттай үзүүлбэрээ хийж дуусгалаа.

Машиндаа суугаад менежер ахыг гарч ирэхийг нь хүлээнэ. Их удаж байх чинь. Утсаа авчихаад л ирнэ гэж хэлсэн юмсан олдоогүй юм болов уу? Гэнэт миний талын хаалга онгойн Жүнмён ороод ирэв. Энд яах гэж ирсэн юм бол?

Жүнмён: нөгөө Жисүү чамд салцгаая гэж хэлсэн тэр өдөр үнэндээ бидний хамт байгаа зураг нууцлагдсан дугаараас ирээд чамаас салахгүй бол сайн юм болохгүй гээд тэгээд л би салцгаая  гэж хэлсэн. Дараа нь чамд би зурвас үлдээсэн Далгумын хүзүүвчинд нь хийчихсэн юм л даа. Чи уншаагүй юм шиг байна.

Жисүү:Манай нохой хүзүүвчээ алга болгочихсон .

Жүнмён:Тийм байхнээ . Намайг уучлаарай чамд их хэцүү байсан биздээ. Хүлээ гэхгүй ээ.

Жисүү:Зүгээр уулзахгүй байцгаая.

Жүнмён:Ойлголоо гээд буух гэж байхад нь би гарнаас нь атгаад

Жисүү:Би хүлээнээ. Боломж гартал нь хүлээнэ. Жү~

Жүнмён: Би удаан хүлээлгэхгүйг хичээнээ. .

Ordered One ShotWhere stories live. Discover now