Lil Stalker (Sune)

21 2 1
                                    

"Сынван эгчээ Сынван эгч" гэсээр Сүнэ гэртээ дуу шуу болсоор орж ирэв. Сынван угаалгын өрөөнөөс " Бас яачихавдээ Сүнэ , ойд төөрсөн хурга шиг дуудчих юм" гэж үглэсээр үсээ алчуураар ороосоор гарч ирээд Сүнэ рүү харснаа " Хүүе чи чинь яачихсан юм . Гадаа бороо ороод байгаа юм уу?" гэж асуулаа. Сүнэ санаа алдан буйдан дээр суугаад " Бэкхён ахыг дагаж явж байгаад зүлэг услагчид шүршүүлчихсэн юмаа" гээд инээв. Сынван дүүгээ шоолонгуй инээснээ " Тэгээд юу нь сайхан байна " , "Өмнө нь Бэкхён ахтай хамт яваад байсан охин найз охин нь биш юм байналээ . Үеэл нь гэнэлээ. Би ч бүр Бэкхён ахыгаа алдлаа л гэж бодсон шүү" ,"Сайн юм болжээ Сүнэлзгэнэ минь" гээд өрөө рүүгээ хувцасаа солихоор явав.

                              * * *

Намайг анзаараагүй л гэж боддог байхдаа. Өдөр болгон араас дагаад байхад яаж анзаарахгүй байх билээдээ. Сонирхолтой бүсгүй юмаа. Өөрийгөө их л анзаарагдахгүй байна гэж л төсөөлөөд яваа бололтой. Үгүй дээ үгүй тийм юм яаж байх билээ. Ядаж байхад би чинь анзааргатай залуу шүү дээ. Гэхдээ яагаад нүүр тулж ярих гэхээр зугтаагаад тэгсэн мөртлөө араас дагаад байна. Яаж ярилцдаг юм билээ. Түүнийг төрүүлэхээр шийдэн хэд хэдэн зам сүлжиж явтал удалгүй тэр намайг алдчихсан бололтой хайгаад эхлэв. Тэгээд санаа алдан толгойгоо гудайлгаад ирсэн замаар буцан алхахад нь би араас нь дагалаа. Номын санд ирээд картаа уншуулан ороод хамгийн захын ширээнд суухад нь би ч дагаж нэг ном аваад суув. Ном уншихаараа ухаанаа алдчихдаг бололтой , шимтэн хараад өөдөөс нь харж байгаа намайг ч анзаарах сөхөөгүй байх шив. Би ч өөрийнхөө авсан номыг уншиж байгаад нэг харсан чинь нөгөөх чинь унтаж байна.  Ойроос сайн харсан чинь хөөрхөн юмаа. Үсийг нь хойшлуулаад уншиж байсан номыг нь толгой доор нь тавилаа.

                                 * * *
Жаахан нүдээ амраах гээд нүдээ аниад ширээ дэрлэсэн биш унтчихжээ. Гэртээ харихаас гэж бодон нүдээ нээтэл Бэкхён ах яг өөдөөс минь шанаагаа тулчихсан ширтээд байж байв. Би зүүдлэж байгаа юм байхдаа. Үгүй ээ. Аан энэ яг зүүдэн доторх зүүд юм байна л даа гэж бодсоор нүдээ буцаж аниад одоо сэрэх ёстой Сүнэ гээд дотроо хэлэн бодож байтал түүний номныхоо хавтсыг хаах нь сонсогдов. Би ч нүдээ бушуухан нээж  цэх суугаад түүний өөдөөс хартал тэр инээмсэглээд " Буцаад унт унт хаах болвол би сэрээчихэе" гэж хэллээ. Бурхан минь би ч зүүдлээгүйгээ мэдэн яарч сандран гялс босох гэтэл тэр гарнаас минь бариад " Зөвшөөрөлгүй гарт чинь хүрсэнд уучлаарай, би зүгээр л чамайг болзоонд уримаар байна" гээд дугтуйтай зүйл өмнө минь тавьчихаад явав. Хэсэг гайхаж балмагдан сууж байгаад нөгөө дугтуйг нээн үзтэл цэвэрхэн бичсэн захиа байх бөгөөд дээр нь "Боломжтой өнөөдөр орой болзоцгооё . Боломжтой цагаа надад зурвасаар мэдэгдээрэй" гээд утасны дугаараа бичсэн байв.

                                * * *

Хайраа гэсээр намайг тэвэрлээ. "Юу вэ хоёулаа цаг хагасын өмнө нь л уулзсан шүү дээ" гээд би түүнийг тэвэрлээ. Бэкхён инээгээд " санаад байх юм байнашд" гэж хэлээд үнсэв. " Чамайг хүргэж өгчихөөд бишээ хоёулаа өнөөдөр болзоё " гээд дахиад үнсэв. "Чамайг ийм нялуун гэж мэдсэнгүй" , "Бюн Сүнэгийн төлөө л нялуун байгаа юм шүү дээ" .

Ordered One ShotWhere stories live. Discover now