Ажил ажил бас дахин ажил. Гэхдээ ажлаасаа гарлаа гээд юу ч хийх билээдээ? Гэртээ суугаад байлтай нь биш. Ямар нэгэн адал явдал надад тохиолдохгүй юм байхдаа.
Гиюүрч суусаар байтал ажил тарах цаг болчихсон байв. Залхуутай гэгч нь хөлөө ганц хоёроор зөөн автобусны буудал алхаж байтал нэг машин хажууд минь ирлээ. Би ч нэг их зүйл бодсонгүй үргэлжлүүлэн алхаж байтал хажууд минь нэг залуу зэрэгцэн алхаж эхлэв. 9 цаг өнгөрөөгөөд хүний хөл хөдөлгөөн намдчихсан ойр хавьд гурав дөрөвхөн л хүн явж харагдана. Эмэгтэй хүн болохоор дотроо багахан айдастай буудал руу хурдан хурдан алхана. Ядаж л буудал дээр гану хоёр хүн автобус хүлээж байгаа нь харагдаж байсан юм. Уг нь хотын төв хөл хөдөдгөөнтэй байдагдаа гэтэл өнөөдөр юу болоо вэ гэмээр нам гүм хүн багатай байв. Нөгөө залуу гэнэт миний өмнө гарч зогсоодХ:Уучлаарай, өөрийг чинь болзоонд урьчихаж болох уу?
Хэжи:Би өөрийг чинь танихгүй.
Х:Танилцая Бюн Бэкхён гээд гараа сунгалаа.
Хэжи:Нэрийг чинь мэдлээ гээд чамайг мэднэ гэсэн үг биш шүү дээ.
Бэкхён:Эээе тэрийг бол болзооны явцдаа л мэдэхэд болно шүү дээ .Үгүй гэж үү ? гээд нүдээ ирмэлээ.
Хэжи:Би завгүй байна одоо явчихгүй юу
Бэкхён:Би хүлээнээ гэж хэлчихээд яваад өгөв.
Сонин залуу вэ гэж бодсоор автобусанд суун гэр лүү гээ явлаа. Гэртээ орж ирээд л ум хумгүй орлуугаа зүглэв.Яг унтах гэтэл нөгөө залуу бодогдоод болсонгүй. Царайлаг залуу байсан шүү. Гэхдээ ямар ч хүн юм билээ. Сайн мэдэхгүй хүнтэйгээ холбогдох бодол алга.
Өнөөдөр ажилгүй болохоор оройтож босон зурагтаа үзсэн шигээ гэртээ тааваараа өнгөрөөв. Гэнэт жимс идмээр санагдаад дэлгүүр орж хэд хэдэн төрлийн жимс авчихаад кассан дээр бичүүлчихээд мөнгөө өгөх гэтэл түрийвчээ мартчихаж уучлалт гуйгаад гарах гэтэл "Хамт биччих " гээд ард зогсож байсан залуу хэлэв. Би ч гайхсаар эргээ хартал өчигдрийн залуу байлаа бурхан минь арай намайг дагасан юм биш биз. Надад тортой жимсийг минь өгөөд "Амтархан идээрэй " гэлээ. Би ч танихгүй хүнээрээ юм авахуулах эвгүй байсан болохоор мөнгийг нь өгнө гэж зөрүүдлэхэд тэр инээгээд "
Бэкхён:Оронд нь болзоонд явчих
Хэжи:Би ямар жимсний үнэтэй эмэгтэй юу
Бэкхён:Битгий тэгэж бод л доо ммм уучлаарай. Би зүгээр л чамтай болзоонд явмаар байна. Эвгүй байвал чиний хүссэн газар танай гэрт чинь гэрийнхний чинь хажууд болзсон ч яахав
Хэжи:Тэр арай хэтэрнээ . Яагаад заавал би гэж?
Бэкхён:Надад шалтгаан байхгүй ээ
Хэжи:За яахав , гэхдээ чи жимснийхээ мөнгийг авчихаад явна шүү . Орой зургаан цагт гэрийн маань ойролцоох кафед байж бай. Байхгүй бол цааш яриагүй шүү гээд гэрлүүгээ орлоо.
* * *
Би ч ийм ч юм тийм ч юм гэсээр бага зэрэг хоцорч очиход тэр цонхоор юм харсан шигээ л хүлээгээд сууж байв. Би ч инээсээр очиход тэр гутлын чимээгээр мэдсэн бололтой намайг олж хараад сандал татан суулгаж өглөө.
Хэжи:Хоцорсонд уучлаарай
Бэкхён:Бүсгүйчүүд хоцроход яав л гэж. Харин хуриман дээрээ хоцрохгүй юм байгаа биздээ.
Хэжи:Чи гэрлэх санал тавиад байгаа юм уу?
Бэкхён:Яахав би чамд таалагдаад чи надад дурлаж хоёулаа гэрлэх ч юм бил үү? Надад бол чи үнэхээр их таалагддаг.
Хэжи:Чи хэзээнээс намайг мэддэг болсон юм?
Бэкхён:Эхлээд идэх бас уух зүйлсээ захиалчих надад бас захиалаад өг. Би энд анх удаа ирж байгаа болохоор сайн мэдэхгүй л дээ.
Хэжи:Шулуухан юмаа гэсээр бялуу кофегоо захиаллаа.
Бэкхён:Чи ч мэдрэмжтэй юмаа. Би бяслаганд дуртай.Нээрээ түрүүний асуултанд хариулая. Би чамайг мэддэг болоод яг 3 л хонож байгаа юм байна.
Хэжи:Тоглож байгаа байлгүйдээ
Бэкхён:Би тоглоогүй ээ. Ажлынхантайгаа хамт хоолонд орж байхад чинь эсрэг талын чинь ширээнд би найзуудтайгаа сууж байсан юм. Тэгээд л чамайг харсан л даа. Надад чиний хариу үйлдэл зан ааш чинь таалагдсан.
Хэжи:Ганц хараад мэднэ гэж юу байхавдээ
Бэкхён:Тэрийг цаашдын болзоонууд дээрээ л мэдэхэд болно шүү дээ гэж хэлээд жуумалзав.
Тэр түрүүн ярьж байхдаа бүлтгэнээд тоглоомоо магтаж ярьж байгаа жаахан хүүхэд шиг л байсан гэтэл одоо тэр яг л хэзээний эмэгтэйчүүдийн аргыг олдог залуу шиг л болж хувирлаа. Гайхалтай юм.