Түүныг гарсны дараа шуудхан хувцасаа өмсөөд сургуулруу явлаа ууг нь одоо сургууль дээр хэн ч байх ёсгүй хамгаалагчыг эс тооцвол тиймээс би очиж Жимины мэдээлэлыг авхаар шийдлээ. Магадгүй ингэсныхээ төлөө шийтгэл амсах л байх гэхдээ түүны юун болохгүй байгааг олж мэдэх нь надад илүү чухал байлаа.
Сургууль дээр иртэл нээрээ л хэн ч байхгүй ээ байлаа би ч сурсан зангаараа хойд хашааг даваад сургуулруу ортол жижүүр ангиудыг шалгаад явж байв. Түүныг харангуутаа би үнхээр сандран яахаа мэдэхгүй тавиурын ард амьсгаа даран зогсож байтал ашгүй хамгаалагч буцаад явчихлаа. Хэсэг хугацаанд түүныг явахыг хүлээж байснаа буцаж босон захиралын өрөөлүү явлаа.
Захиралын өрөөны урд ирсэн ч хаалга нь хаалттай бас кодтой байв буруу код хийвэл шууд тохиолол дуугарах учир би ч хамаг чадлаа гарган ухаанаа баран байж кодын тайллаа.
Энд бүх сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг учир Жиминыхыг хурдан гэгч нь хайж олхоор компьютерынх нь ард суулаа. 10 хэдэн жил компьютертэй ноцолдсон гэсэндээ шуудхан л Жимины мэдээллыг оллоо.
"Нэр: Пак Жимин
Эцэг эх: Гурван жилийн өмнө ослоор өөд болсон
Гэр бүлийн байдал: Дүүтэйгээ хоёулаа амьдардаг байсан ч дүү нь энэ жил америк явж сурах болсон
Асрагч: Байхгүй ээ/ямар ч/
Гэмт хэрэгт холбогдсон эсэх: Зодоон хийж танхай хэргээр саатуулагдаж байсан"
Ийм зүйлээс өөр мэдээлэл байхгүй байлаа бүүр яахаа ч мэдэхгүй юм. Аргаа бариад буцаад л харихаар шийдлээ ядаж ганц ч болтугай хэрэгтэй мэдээлэл олдох байх гэж бодсон ч үгүй байж ээ гэж гутарсаар харилаа.Гэртээ ирээд амармаар байсан ч түүны тухай бодол толгойноос салахгүй бүүр сүүлдэй уур хүрч шууд л түүны хаалгыг тогшлоо
Жимин: Хэн бэ?
Би: Би байна аа гэхэд хэсэг чимээгүй байснаа хаалгаа нээлээ
Жимин: Бас яах гээв
Би: Би чамаас яагаад ийм болсныг чинь яагаад тэр сарнай бүлгэмд орсныг чинь мэдмээр байна гээд өмнө хэзээч гаргаж байгаагүйгээрээ зориг гарган хэллээ. Гэтэл гэнэт тэр намайг гарнаас минь татснаа шууд буйданлуугаа шидчихлээ би ч яаг л навч шиг л хийсэн уналаа.
Жимин: За яг юу мэдмээр байна би хэлж чадах юм байвал хэлий гээд нэг л гунигтай нүдээр хараад хэллээ.
Би: Чи сарнай бүлгэмд юу хийдэг юм
Жимин: Чи тэр бүлгэмийг хүмүүсийг сүрдүүлж бүүр болохгүй бол хороогоод мөнгын авдаг байгуулга гэдэгийг мэднэ байх би ч бас тэдны адил тийм л зүйл хийдэг
Би: Тэгээд цалин хэд юм
Жимин: 500 мянга вон
Би: Чи иймхэн мөнгө авдаг байж тийм аймшигтай хэрэг хийдэг хэрэг үү?
Жимин: Чи ч ба өнчин байж ийм мөнгийн бага гэж боддог юмуу
Би: Миний аав ээж өнгөрсны дараа намайг нэг хүн өргөж авсан юм даан ч тэр тийм ч сайн хүн байгаагүй тэгээд л намайг оролдсон юм тэр үед би хүчтэй эсэргүүцэн цагдаад мэдэгдсэн тэрнээс хойш тэр намайг тавьж явуулсан ч надтай дахиж холбогдохын тулд байнга мөнгө явуулдаг юм тэр бол хязгааргүй баян хүн
Жимин: Тэгээд сард хэдийг өгдөг юм
Би: 1тэрбум гэхэд түүны нүд орой дээрээ гарах шахам гайхснаа намайг хараад гэмшсэн бололтой чимээгүй болчихлоо. Яг тэр мөчид би тэр залууг бодон нулимас унгааж байсан юм.
Би: Чамд мөнгөны ямар хэрэгцээ байгаа юм
Жимин: Дүүгээ сайн сургуульд явуулах хэрэгтэй учир Америкд өндөр төлбөртэй сургуульд сургасан түүны төлбөрыг төлөх хэрэгтэй бас энэ байрны түрээс миний сургуулын мөнгө хэрэглээны мөнгө ба аав ээж маань өнгөрхөдөө надад их хэмжээны өр үлдээгээд явсан түүныг нь бас төлөх хэрэгтэй гэж хэлхэд би түүныг өрөвдөж байв. Магадгүй намайг өөрийг нь өрөвдсөныг мэдвэл уурлах байх тиймээс чимээгүй байя гэж бодоод дуугуй л сонсож суулаа. Түүнд одоо хүртэл ийм хэцүү байхад би анзаараагүй гэж өөрийгөө ч зэмлэх шиг болж байв.
Жимин: Өөр юм байхгүй бол гардаа бас түрүүн муухай ааш гаргасанд уучлаарай
Би: За зүгээрдээ бас хэт амьдралд чинь орооцолдсонд уучлаарай гэж хэлчихээд бушуухан шиг гараад гүйчихлээ.
Би үнхээр галзуурсан байхаа гэхдээ ямартай ч түүны үнэныг мэдэж авч чадлаа.