1. Махоүтокоро

346 33 2
                                    

Оршуулгын ёслолоос нэг өдрийн өмнө Английн Лондон хотоос аав маань ирлээ. Би аавыгаа өмнө нь хуруу дарам цөөхөн удаа харж байсан ч одоо хэн хүнээс илүү дотно санагдана. Моригүчи галт тэрэгний буудал дээр нагац ах бид хоёр түүнийг тосож авахаар тохирсон юм. Үүлэрхэг хэдий ч бороогүй Осака хотын тэнгэр миний сэтгэлийг улам бүр гуниглуулна. Учир нь би маргааш бол миний хамгаас хайрт ээжтэйгээ үүрд салах ёс хийх өдөр...
Галт тэрэгний ойртох дуунаар би аавыгаа хурдхан харах юмсан гэж бодсондоо өөрөө ч гайхширлаа. Ээжийг амьд ахуйд миний эцэг гэгдэх тэр царайлаг Европ эрхэм огтхон ч ойр дотно санагдаж байгаагүй боловч аймшигт уй гашуу тохиолдсоноос хойш сэтгэл дотроо түүнийг үл мэдэг үгүйлж эхэлсэн юм. Галт тэрэг утаа манаруулан ирсээр хурдаа сааруулан зогслоо. Төд удалгүй цувааны урд хавьцаагаас цайвар царай, өндөр нуруутай,саарал өнгийн кашмер хүрэм, бүрх малгай духдуйлан өмсөж хүрэн тээш барьсаар нааш алхах ноёнтонг олж хармагцаа өөрийн мэдэлгүй гүйж очин тэвэрч авав. Нүднээс шууд л нулимс асгарч үг хэлэх ч боломж олдсонгүй. Зөвхөн сэтгэлээ онгойтол удаанаас удаан ингээд тэврүүлэхийг хүсэж байв. Аав нурууг минь аргадан илж чангаар тэвэрлээ. Тэгээд мөрнөөс минь хоёр гараараа барин царайг минь харахын тулд бага зэрэг өөрөөсөө холдуулан
-Удаан уулзсангүй шүү гүнж минь. Их том болжээ. Ээжийн чинь хувьд энэ бүх зүйл тохиолдох ёсгүй байсан юм. Намайг үнэхээр их уучлаарай... хэмээн хэлээд өөр зүйл хэлэх гэсэн ч хоолой нь зангирав бололтой мөрийг минь аргадангуй иллээ.
-Та ямар ч буруу зүйл хийгээгүй шүү дээ...илүү зүйл ярьмаар байвч би ч адил уйлах гээд дугарч чадсангүй. Нагац ах Кайто араас минь алхаж ирээд аавтай эелдэгээр мэндлэн тэврэлдэв.
Маргааш өглөө нь бид "Махоүтокоро" ид шидийн сургууль руу Осакагаас очихын тулд зочны өрөөнд ширээн дээр байх порткэй (шилжүүлэгч Harry Potter and Goblet of fire цуврал дээр Quidditch World Cup руу очихын тулд ашигладагтай адил) болгон илбэдсэн болор бортогыг ашиглав. Махоүтокоро бол Японы өмнөд хэсэгт орших Минами Иво Жима гэх галт уулын арал дээр байрлах хамгийн эртнийд тооцогддог Шидтэний сургууль юм. Нэрний хувьд Махо буюу илбэ шид, Токоро буюу газар гэсэн утгатай бөгөөд нийлүүлж уншваас "Шидийн газар" гэсэн утгыг илэрхийлдэг.

Ээж маань энэ сургуулийн "Далай судлал"-н хичээлийн багшаар дөрвөн жил ажилласан бөгөөд хэрэв энэ сар дууссан бол таван жил болохоор байв

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Ээж маань энэ сургуулийн "Далай судлал"-н хичээлийн багшаар дөрвөн жил ажилласан бөгөөд хэрэв энэ сар дууссан бол таван жил болохоор байв. Би Махоүтокород эхний жилдээ сурсан ч нэгэнтээ ээж маань үгүй болсон учир удалгүй аавыгаа даган Англи руу шилжин суурьших болоод байгаа юм. Мөн хэдийгээр шидтэний сургуулиуд хооронд шилжилт хийх нь бараг боломжгүй явдал ч гэсэн аав минь чадварлаг шидтэн, Британы ид шидийн яаманд ауророор олон жил ажилласан нэр хүнд бүхий нэгэн тул намайг хоёр дох жилээсээ Ид шидийн Хогвартс сургуульд шилжин суралцах боломжтой болгосон юм. Ээжийн минь үхэл надад маш хүнд цохилт болсноос гадна удалгүй дассан дотно газраасаа нүүх гэж байгаа учир сэтгэл санаа тогтворгүй, үгээр илэрхийлшгүй их сандрал түгшүүрийг мэдрэн байв.
    Ээж минь Махоүтокорогийн төгсөгч мөн чамгүй сайн багш байсан тул сургууль дээр оршуулах ёслол болох нь зүй ёсны хэрэг байв. Сургууль байрлах арал гайхалтай үзэсгэлэнтэй бөгөөд магглуудын хөлнөөс тусгаардлагдсан нам гүм тэр хэрээрэээ нууцаар дүүрэн жинхэнэ л ид шидийн ертөнц байлаа. Арлын баруун захад сургуулийн байгууламж , хойд хэсгээр өтгөн шигүү ой байх ба сурагчдыг зүүн зүгт байх цавчим хад, шигүү ороонгот хэсэг рүү явахыг хатуу хориглодог байв.
Бид порткэй ашиглан сургуулийн үүдний хуучин чулуун гүүрэн дээр ирлээ. Энд биднийг хэсэг багш нараас гадна миний цорийн ганц найз болох Рири Комацү хүлээж байлаа. Тэр намайг харан чангаар тэврэв. Тэрээр ээжийн минь дурсгалд хүндэтгэл үзүүлэн Мизүко Мицүмото хэмээн түүний нэрийг бичсэн хар өнгийн туузаар үсээ боосон байв. Мөн адил туузаар миний үсийг боож өгөөд намайг хөтлөн ёслол болох танхим руу алхав...
Ёслолын дараа нар жаргах үед би зарим сурагчидтай салах ёс хийж дуусаад хичээлийн танхимаас номын сан руу дамжих интоорын модны цэцэрлэгт Риритэй ярилцан суув. Риригийн үс, үсийг нь боосон хар тууз салхинд хийсэн намирна.

-Над руу улирал бүрт захиа явуулж байгаарай. Сар бүр, долоо хоног бүр захиа бичмээр байгаа ч өөрийнхөө уулийг ядарч үхэхийг хармааргүй л байна шүү хэмээгээд тэр гунигтай нүдээр инээв. Би хариуд нь

-Улирал бүр хэмээн амандаа давтаад түүний гарнаас атгав.

-Хогвартс маш сайхан сургууль гэж сонссон . Чи сайн байж чадах байхаа...
Нар жаргахуйд тэнгэр улбар өнгөөр туяаран, тансаг сайхан өнгө нь тэнгисийн мандалтай нийлэн зах хязгаар нь үл мэдэгдэнэ. Далайн давалгаа эндээс ч сонсогдох агаад Минами арлын салхи ээжийн минь гар шиг дулаахнаар сүүлчийн удаа миний үсийг илбэн байв.

To be continued...

Хогвартсын романсDonde viven las historias. Descúbrelo ahora