5. Алуурчин

151 32 4
                                    

Рена Гилбэрт

Хичээл эхэлснээс хойш хоёр дох долоо хоногийн мягмар гарагт урт үргэлжилсэн профессор Треллонигийн (actually didn't know how to spell Trelawney on cyrillic script) мэргэ төлгийн хичээл дуусч оройн хоолны үеэр Лаванда, Парвати болон түүний ихэр Падма Патилтай уулзлаа. Үнэнийг хэлэхэд тэдэнтэй байх нь Слитзерний ихрүүдтэй хамт байхаас хавьгүй дээр санагдаж байв. Хэдий Хистиа болон Флора нар надтай гэм хоргүй, найрсаг байдаг ч тэдний ёсорхуу яриа, хүйтэн хөндий байдлыг Гриффиндорын охидтой харьцуулах шаардлагагүй биз. Би бага зэрэг хувиа хичээж байгаа ч яалт ч үгүй энэ үнэн байлаа. Падма Патил ихэртэйгээ усны дусал шиг адилхан боловч түүнээс бага зэрэг намхан бөгөөд Равенклав тэнхимийн сурагч ажээ. Харин Лаванда тэдний хэн хэнээс нь хувь илүү өндөр байв. Лаванда надтай уулзмагцаа л ихэд сонирхсон хоолойгоор

- За тэгээд Рена, Хогвартс ямар байна? Слитзерн ямар байна? Үнэндээ би яагаад ч Слитзерний сурагчид яаж тэр харанхуй газар доорх байрандаа, нуурын ёроол ширтээд амьдарч чадаад байдгийг ойлгодоггүй. Чи л надад тайлбарлаж чадах байх хэмээн хэлээд гараа энгэртээ тэврэв. Хариуд нь Парвати түүнээс бага зэрэг санаа зовсон өнгөөр

- Лаванда, чи зарим зүйлс заавал адилхан байх шаарлагагүйг мэдэхгүй болоод л ингэж байна гэхэд нь би инээмсэглэн

- Үнэн хэрэгтээ чиний бодож байгаа шиг аймар зүйл огтхон ч байхгүй. Хэрвээ чи үзэсгэлэнтэй талаас нь харах юм бол шүү дээ. Нуурын ёроол тэнгэрээс ялгагдаад байх зүйлгүй шүү. Мерлиний нэрийг барьж андгайлъя! Надад тэр харанхуй газар чинь маш их таалагдаж байгаа. Нэмээд хэлэхэд Карровын ихрүүд ч надтай их эелдэг байдаг шүү гэхэд Лаванда үнэхээр нухацтай царай гарган

- Рена, тэд надаас эелдэг гэж үү? хэмээхэд нь бид бүгд инээлдэв. Хариуд нь би

-Мэдээж хонгорхон Лавандагаас илүү найрсаг дулаан хүн энэ сургуульд байгаа гэж үү? Хамгийн эелдэг нь чи шүү дээ. Мартсанаас би Хогвартсын хамгийн бүдүүлэг нэгэнтэй ч аль хэдийн таараад амжсан шүү. Слитзерний нэрийг нь мэдэхгүй нэг тарган хүү надад хичнээн муухай хандсан гээч. Бүх зүйлийг маань шалаар цацаж орхичихоод бүр дээрээс нь хашгичиж байдаг шүү.

- Тарган, бүдүүлэг гэвэл Гергори Гойл уу? хэмээн Падма шууд л хариулав.

- Гойл нь ердөө л өндөр. Винсент Краб л тарган шүү дээ хэмээн Лаванда сөргөлөө.

- За, ямартай ч тэдний аль нэг нь. Би тэр Пэнси Паркинсон гэх охин байгаагүй бол түүнийг нэг сайн болгож өгмөөр санагдсан даа...

Хогвартсын романсDonde viven las historias. Descúbrelo ahora