2. Шинэ ертөнц

205 42 2
                                    




Хогвартс сургуулийн шинэ хичээлийн жил эхлэхэд хоёр долоо хоног үлджээ. Өнөөдөр аавтай хамт сурах бичиг, зарим хичээлийн хэрэгслүүд, захиагаа илгээх шинэ ууль авахаар "Тахир гудам" хэмээх газар луу  явахаар болов. Түрүү жил би хэдийнээ өөрийн гэсэн саваагаа авсан бөгөөд интоорын мод, ганц эвэртийн үс мөн бусдаас онцгой нь гэвэл лусын дагины нулимсан талсттай,12 инчийн урттай, зөөлөн дохилттой. Нэмж хэлэхэд саваан дээр минь намуу цэцгийн сийлбэр байдаг бөгөөд энэ дэлхий дээр үүн шиг саваа цор ганц.
  Аавтайгаа амьдрах амьдрал санасныг бодоход дажгүй байгаа гэж хэлж болох. Ирснээс хойших сарын хугацаанд Хогвартсын түүх, Британы ид шидийн яамны сурагчдад зориулсан журам, Батильда Багшотын Ид шидийн түүх зэрэг номнуудыг уншин тун завгүй өнгөрүүлэв. Аав ч надтай байгаадаа маш их баяртай байгаа бөгөөд өдөр бүр оройн хоолны дараа элдэв түүх ярьж өгдөг боллоо. Би дотроо энэ хүн миний аав гэж үү хэмээн байнга боддог байсан ч өдөр бүр түүнийг нь харах тусам өөрийгөө түүнтэй зарим талаараа их адилхан болохыг олж мэдэж байв.Ээжээсээ өвлөж авсан зүйл минь гэвэл шулуун унжих тас хар үс, жижигхэн уруул бөгөөд нүд минь аавынхтай ижил ногоон бор туяатай, арьс минь мөн адилхан цонхигор цагаан юм. Ийнхүү толинд харан өөрийнхөө дотроос тэднийг хайж байх зуур явах цаг хэдийнээ болсон байв. Тахир гудам миний төсөөлж байснаас илүү сонирхолтой газар байсан бөгөөд "Флоуриш Блоттс" гэх номын дэлгүүрт маш олон хүүхдүүд эцэг эхийн хамт хэрэгтэй номоо авахаар бужигнана. Хөл хөдөлгөөн дунд будилж гүйцсэн би тэрэг түрсэн хижээл эрийн замаас холдон арагшаа ухартал ямар нэг зүйлийг шаррр хийтэл гишгээд няцалж орхих нь тэр. Эргээд хартал  буржгар бор үс, цэнхэр нүдтэй, миний үеийн болов уу гэмээр нэгэн охины нүдний шилийг гишгэн хагалж орхижээ. Охин бага зэрэг нүдээ бүлтийлгэн зогсох бөгөөд би тэр даруй
- Яадаг билээ, уучлаарай. Би харсангүй... хэмээн ээрч муурахад тэр
-Зүгээр дээ, наадах чинь ердөө л нэг тоглоом шүү дээ. Тоох хэрэггүй гэхдээ чи үүгээр тоглож байгаагүй гэж үү? хэмээн шоолонгуй хэлэхэд нь
-Би их холоос ирсэн юм л даа. Энэ зүйлээр тоглож үзээгүй ээ гэхдээ бага зэрэг ичив.
- Эхний жил  юм уу?
-Үгүй ээ, энэ жил хоёрдугаар анги. Хогвартсд бол анхны жил...Би Махоүтокорогоос шилжиж ирж байгаа хэмээн итгэлгүйхэн хэлтэл түүний нүд орой дээрээ гарах шахав.
-Нөгөө Японы ид шидийн сургуулиас уу? Үгүй байлгүй дээ...Гайхалтай юмаа. Намайг Лавандер Браун гэдэг. Чамайг?
-Рена Гилбэрт. Танилцсандаа таатай байна.
-Би ч бас.Гэхдээ яагаад тэндээс ийшээ гэж? Би шилжилт боломжгүй л гэж боддог байлаа?
-Их урт түүх л дээ... хэмээгээд би түүнд өөрийнхөө түүхийг аль болох товчхон ярьж өглөө. Лавандер маш хөгжилтөй, эерэг нэгэн байсан ба ийнхүү би Хогвартсд шинэ найзтай болсон юм. Тэр надтай адил хоёрдугаар анги бөгөөд Гриффиндор тэнхимд сурдаг аж. Би ч гэсэн өөрийгөө уг тэнхимд ороосой хэмээн бага зэрэг хүсэж эхлэв.Номын дэлгүүрийн дараа амьтны дэлгүүрээс саарал өнгийн ууль аваад түүндээ Аббот гэдэг нэр өглөө.
    Хоёр долоо хоногийн дараах дулаахан нарлаг өдөр би аавтай хамт Кингс Кросс галт тэрэгний буудалд ирэв. Ес дөрөвний гуравдугаар тавцангаас хөдлөх Хогвартсын галт тэрэг биднийг хүлээн зогсоно. Сэтгэл минь хөдлөхөөс гадна үнэхээр их сандарсан тул бие минь бага зэрэг тавгүй байв. Хуучин Махоүтокоро орохын тулд Вакаяамагийн далайн булангийн ойролцоох магглуудаас тусгаарлан илбэдсэн усан онгоцны боомтоос Махоү хөлөг онгоцоор явж хүрдэг байснаа санахад энд тэс ондоо ажээ.  Гэнэтхэн хэн нэгэн

-Рена, Рена!!! хэмээн дуудахыг сонсоод би шууд л Лаванда болохыг танилаа.

-Сайнуу, Лаванда? Дахин уулзах сайхан байна шүү.

-Би ч гэсэн. Эрт ирээд чамайг зөндөө хайсан шүү. Чамайг би найзтайгаа танилцуулж болно биз дээ? Тэр биднийг дотор хүлээж байгаа хэмээн дуржигнуулав. Биднийг харсан аав инээмсэглэсээр ирээд

- Ренагийн маань найз байх нь ээ. Цагийг хөгжилтэй өнгөрөөгөөрэй хэмээн хэлэхэд Лавандер гайхав бололтой хэсэг түгдчиж

- Намайг Лавандер Браун гэдэг. Танилцсандаа таатай байна, Ноён Гилбэрт хэмээн хэлэхдээ нүд нь гайхан биширсэн өнгөөр гялалзана. Аав хариуд нь эелдэгээр

-Феликс Гилбэрт,залуу хатагтай. Охинд минь тусалж дэмжнээ гэж найдаж байна хэмээн хэлэв. Лавандер хариуд нь тэнэг хүн шиг толгой дохин инээмсэглэхийг нь хараад би ихэд гайхлаа.Удалгүй галт тэрэг хөдлөх болж аав намайг тэврэн духан дээр үнсээд.

-Зул сараар уулзазгаая! хэмээн хэлэв. Тэр намайг үдэж өгөөд цааш алхаж буй нь галт тэрэгний цонхоор үзэгдэнэ.

-Аурор Феликс Гилбэрт аав чинь юм байна!!! хэмээн Лавендэр орилох шахуу хэлэхэд нь би цочин
- Чи түүнийг мэддэг юм уу?
-Тоглож байнуу? Олон хүн аавыг чинь мэднэ. Ялангуяа Хогвартсын охид. Чамайг түүний охин гэдгийг мэдвэл тэд ямар царай гаргах болоо!
- Тэд яагаад?
-Тэгэхээр аав чинь үнэхээр дур булаам бас авьяаслаг шидтэн. Хогвартсд байхдаа Квиддичийн багийн хамгийн чадварлаг довтлогч байсан шүү дээ. Аавд чинь "Өдөр тутмын зөнч" сонины Рита Скиттер талтай болохоор түүний тухай олон тооны нийтлэл бичсэн. Энэ нь бараг л түүнд зориулсан хайрын захиа шиг. Бага зэрэг хэтрүүлэгтэй. Үгүй ээ, маш их хэтрүүлэгтэй... Харамсалтай нь Японд эхнэр хүүхэдтэй байсныг нь тэр мэдээгүй байжээ гэхэд нь миний эгдүүцэл төрсөн ч гэлээ
- Зөвхөн Рита Скиттерээс болоод алдартай гэж үү?
- Мэдээж хэрэг үгүй. Тэр зөвхөн охидод түүний хичнээн дур булаам гэдгийг нь таниулсан л хэрэг. Тэр тэртээ тэргүй алдартай л байсан. Гэхдээ чи аавынхаа талаар надаас асуугаад байнуу даа?
- Би хэлсэн шүү дээ, түүнийг сайн мэдэхгүй ээ гэж. Яг энэ үед гаднаас том алаг нүдтэй, бор арьстай хөөрхөн охин орж ирэв. Лавандер түүнийг хармагцаа

- Энэ миний найз Парвати Патил хэмээн танилцуулав. Бид элдэв зүйлсийг ярилцаж явсаар хүрэх газраа хэдийнээ иржээ. Шинэ дүрэмт хувцас минь надад маш сайхан зохиж байгааг охид магтана. Парвати

- Чиний үс чинь үнэхээр гайхалтай юмаа. Ийм үстэй нэг ч хүн харж байсангүй. Түүнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн би нэг зүйлийг санан жижигхэн гар цүнхнээсээ ээжийн хуучин үсний хавчаарыг гаргаж үсээ хавчив. Надад аз авчрах байх хэмээн бодсон минь тэр. Энэ хавчаарны чимэглэл нь интоорын цэцгийн хэлбэртэй, цэцгийг ороон унжих хоёр мөнгөн гинжэнд тус бүрд нь усан цэнхэр өнгийн гялалзсан чулуу зүүлттэй байдаг. Охид үүнийг ч бас хичнээн сайхан болохыг ярилцсаар бид Ид Шидийн Хогвартс сургуульд хөл тавилаа.


Та бүхэн VOTE  хийж дэмжээрэй. Уншиж байгаад баярлалаа!

Хогвартсын романсOnde histórias criam vida. Descubra agora