Fifty.Love

431 64 3
                                    


    
Хамгийн гайхалтай тэр шөнө ахин нэг гайхал, ахин нэг хайр бий болсон юм.

"Би ч бас таныг санасан"

"Надад өөрийгөө таних хугацаа хэрэгтэй байлаа"

"Юу?"

"Хёнжи"

"За"

"Анх чамайг фэн уулзалтан дээр ирсэн тэр өдөр би чамд анхны харцаар дурласан. Чамайг нэг ч удаа мартаж байгаагүй, олон удаа хайхыг хичээсэн ч чамайг олж чадаагүй,  тэр шүхэр надад хамгийн нандин зүйлсийн нэг, чамайг өгсөнийг чинь би мэдэж байсан. Учир нь би хайртай эмэгтэйгээ хаанаас нь ч харсан танина шүү дээ.

Танай сургууль дээр явж байсан тэр өдөр, чамайг хайж очсон юм.

Чамайг ч олсон.

Тэр өдрөөс хойш чамтай уулзах болсон. Хэдий ах дүү шиг харьцаж ирсэн ч надад чамайг гэх сэтгэл байсан. Чамд хүрэх үед ямар их догдолдог байсныг мэдэх үү? Заримдаа өөрийгөө барьж чадахгүй байх вий гэж айснаас болоод л алга болдог байсан чамайг маш их санадаг. Бүр сэтгэл минь эмтэртлээ ихээр.

Харин чамайг алга болох үед, намайг ямар их шаналсныг мэдэж байна уу? Мангар минь, би ус агааргүй болсон мэт л санагдаж байсан. Сүүлд нь би чамайг олсон. Бас хариултаа ч. Гэхдээ би чамд энэ бүхнийг хэлж зүрхлээгүй. Би дэндүү хулчгар байсан юм. Тэгээд л энэ бүхнийг бодож тунгаах, өөрийгөө таних цаг хугацаа хэрэгтэй байлаа.
Хэдий би алдартан, чамд цаг зав гаргаж чадахгүй байлаа ч тэвчээд үргэлж хажууд минь байж намайг хайрлаж чадах хүнийг чамайг гэж бодож байна.

Эцэст нь

Чи миний найз охин болох уу?"

Нулимс цийлэгнэн сонсож байсан би энэ үгний дараа нулимсаа сул тавьсан юм. Ингэж их хичээж, ингэж их хайрласны минь үр дүнд тэр минь ч намайг хайрлах замыг сонгож

Мөрөөдөж ирсэн бүхэн минь биелэх мэт.

Анх удаа хүнээс үерхэх санал авч буй би.

Чиний төлөө л бүхнээ зориулсан намайг чи ингэж шагнаж байна уу гэлтэй.

"Тийм" гэх энэ үгийг хэлэх зориг байгаагүй тул зүгээр л толгой дохин уйлсан. Уйлаад л байсан. Энэ баярын нулимс байсан юм. Хайртай хүнээс минь болж урссан энэ гашуун нулимс чихэрлэг амттай болон хувирсан аз жаргалт энэ мөч.

                                        ♥️

                                        ♥️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now