Seventy four.Happy Birthday

354 48 0
                                    



Өнөөдөр бол миний төрсөн өдөр.

Сүүлийн хэдэн жил огт тэмдэглээгүй төрсөн өдрөө би яагаад ч юм энэ өдөр зөвхөн түүнтэйгээ хамт тэмдэглэмээр санагдав.

Хайр гэдэг зүйлийн гол санаа нь энэ л бололтой. Аз жаргаргалтай, гуниг зовлонтой мөч бүрт чиний хайрыг булаасан тэр л хүн хажууд байх ёстой мэт. Эзгүй бол нэг л хоосон.

Амралтын өдөр дуусч миний хувьд хичээл эхлэсэн бол Тэхёны хувьд хуваарьт ажилууд нь эхлэсэн.

Төрсөн өдөр байтал өнөөдөр нэг л сонин байх юм магадгүй хэн ч надад мэнд хүргээгүй болохоор юм болов уу?

Аав ээж Тэхён хүртэл ганц ч удаа залгаагүй. Завгүй байгаа байлгүйдээ гэж бодон хичээлдээ сууж байтал доод ангийн нэг хүүхэд намайг дуудан гаргав.

"Аав чинь бололтой нэг хүн таныг гадаа дуудаж байна" гэчихээд гүйгээд явчихав.

Аав ирсэн баймааргүй л юм даа.

Эргэн тойрноо ажиглан зогсож байгаад хүн харагдахгүй учир буцан тэнхим рүү гээ орох гэж байтал томоос том гар нүдийг минь таглах нь тэр.

Зөөлхөн урт нарийхан хуруунууд.

Хуурайшиж, үрчлээтсэн аавын минь гарнаас өөр юм.

Тэхён завгүй гэсэн энэ хэний гар юм бол хэмээн тээнэглэзэн зогсож байтал уруулд нэг зүйл шүргэх төдий хүрэх нь мэдрэгдээд удалгүй нүд таглаж байсан гарч, тэр хажууд сонсогдоод байсан амьсгалч тэр алга болчихов.

Гүйх хөлийн чимээнээр эргэн харвал хүлээж байсан тэр хүн минь гараа даллаад гүйж байсан юм.

Ким Тэхён гэх хүн намайг гайхшруулж догдлуулж ханахгүй хүн юм аа.

"Үнэхээр завгүй байна хонгор минь, нэвтрүүлгийн завсарлагааны дундуур гараад ирчихсэн, хурдан буцаад явахгүй бол болохгүй нь"

Ардаас нь томоос том зүрхтэй ийм зурвас хүлээн авсны дараа нүд минь гэрэлтээд л ирэв.

Өчүүхэн жижиг зүйлс ч бүтэн өдрийн аз жаргал, эрч хүчийг нөхөх юм даа.

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now