Fifty one.Beautiful

451 58 0
                                    

Өнөөдөр бол бусад өдрөөс илүү их онцгой өдөр.

Учир нь би хайртай хүнээ өөрийн болгочихсон шүү дээ.

Жаргалтай байна хэзээ ч байгаагүйгээрээ их жаргалтай байна.

Зүрх дэлбэрэх гэж байгаа мэт хурдан, хүчтэй цохилж, бодолд минь зөвхөн тэр хүн л эргэлдэж байна.

Үгээр илэрхийлэх аргагүй тийм мэдрэмж.

"Кхм, Сайхан амарсан уу, Юу хийж байна?, Би орой завтай хоёулаа болзвол ямар вэ?"

Бурхан минь гэж, Яг одоо найз залуугаас минь зурвас ирж байна!

Юу гэж хариулахаа ч мэдэхгүй юм.

"Тэгье, би ч бас завтай"

"Тэгвэл орой 7 гээд очиж авъя"

Энэ зурвасыг уншсанаас хойш би хэзээ ч хийж байгаагүй зүйлүүдээ хийж эхлэсэн юм.

Бүхэл бүтэн 7 цагын дараа болох уулзалтанд бэлдэж эхэлсэн.

Хэзээ ч догдолж байгаагүйгээрээ ихээр догдлон энэ үдшийг төгс байгаасай гэж хүснэ.

Огт болзож байгаагүй хүн болзоонд явна гэхээр нэг л болж өгөхгүй байх нь тодорхой.

Гэхдээ би хайртай хүнийхээ нүдэнд үзэсгэлэнтэй харагдах хэрэгтэй.

[Completed] In the M o o nᴷᵀᴴWhere stories live. Discover now