-17-

391 39 0
                                    

Энэхүү хэсэг маань тэр чигтээ Вону Мүниэ хоёрын тухай өгүүлэх болно♥️
======================

-Миний өнөөдрийн бүх уулзалтыг Тэхёнд даатгачих

-Гэхдээ захирлаа

-Зүгээрээ цаадах чинь яахаа мэдэж байгаа. Өө бас Мүниегийнхийг ч гэсэн нэг дадлагжигчид тохчих

-Ойлголоо захирлаа

Мүниегийн талаас

Хэжинийг Тэхёний өрөөнөөс гарч ирэхэд нь би өчигдөр авсан жижиг ууттай кэтчупээ цамц болон хамарныхаа доор бага зэрэг түрхээд нарны хордлого авсан юм шиг царай гаргалаа. Хэжин ч гарч ирснээ төд удалгүй намайг харж бөөн сүр болов.

-Хүүеээ Мүние чамаас цус гоожоод байнашдээ. Яанаа яахвээ өчигдөр Вонутай хөөцөлдөж байгаад тархи чин хөдөлциймуу

-Найзынх нь толгой эргээд байнаа. Ахх еоое толгой. Ингэхэд чи хэн бэ

-Яанаа тархи чин яг хөдөлчижээ. Яах вэ? Ерөөсөө би чөлөө аваад чамайг эмнэлэгт үзүүлчихье

-Эсгий хийх газар нохой хэрэггүй ээ. Эрэгтэй хүнтэй байхад Хэжин хэрэггүй ээ

-Тархи нь хөдөлсөн биш бүүр дэмийрч байнаа гээд намайг авч гарах гээд байхаар нь яах аргаа олохгүй байж байтал ашгүй Вону өрөөнд ороод ирэв.

-Өчигдөр халуун наранд арслан барс шиг гүйгээд байсан. Өнөөдөр муужирчихсан байх шив дээ. Алив гээд намайг өргөж аваад өрөөнөөс бушуухан гарав. Яг хаалга хаагдмагц бид хоёр бие биен рүүгээ харан инээмсэглэн

-Төлөвлөгөө амжилттай

Бид хоёр ярьсан тохирсноороо эртээ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж ажлаас бултчихсан учир дэлгүүр ороод хамтдаа хувцас авахаар болов. Удалгүй би хувцасаа сонгон гялс солиод гараад ирэв.

- Тррааннн хар нь гоё байна уу

-Юу вэ, чи надтай анхны болзоогоо хийх гэж байж биеийн тамирын хувцас өмсөөд явах хэрэг үү? Ядаж байхад хар өнгө шүү  гээд Вонугийн харваас урам нь хугарсан нь илт байлаа. Аргаггүй л дээ эмэгтэй дээрээс нь болзох гэж байж биеийн тамирын хувцас өмсөөд явах нь утгагүй хэрэг. Бүүр хослолтой царайлаг залуугийн хажууд шүү. Гэхдээ үүнээс илүү утгагүй зүйл нь Мүние миний бие амьдралдаа албан шахалтаар л биш бол барагтаа даашинз өмсдөггүй хүн өмсөнө гэдэг л хамгийн утгагүй нь байсан юм.

-Гэхдээ хөөрхөн загвартай биш байна уу "эгео хийх"

-... Заза бууж өгье хөөрхөн байнаа гэсээр инээмсэглэв. Ай би нээрээ азтай амьтан шүү. Амьдралдаа барагтаа зөв зүйл хийдэггүй Тонигоос болоод ийм хөөрхөн залуутай учирчих гэж. Цаашаа Вонутайгаа хөтлөлцөөд эрэгтэй тасаг руу орж хувцас сонирхоод явж байхдаа нээх хөөрхөн хослол харагдаад аваад л

⚜️Lovely complex⚜️Where stories live. Discover now