-19-

281 30 5
                                    

тони кёнсүү ❤️ /энэ хэсэг бүхэлдээ тонигийн талаас шүү😊😊/
=====================
Нари Тэн хоёрыг гэрлэх болсныг харан жаргалтайгаар инээмсэглэн зогсоно. Дунд ангидаа найзлаж өдий болтол сайндаж муудах үеүд зөндөө байсан ч ингээд энэ хүртэл нөхөрлөлөө хадгалсандаа баяртай байна.
Кёнсүү тэр явдлаас хойш долоо хоногийн дараа гэнэтхэн гарах яаралтай ажилтай болчихлоо гэсээр намайг гэрийн хувцастай байхад аваад гарчихав. Яасан нь мэдэгдэхгүй машинаар бараг 2,3цаг давхисаар ирэх ёстой газартаа ирэх шиг боллоо. Гэхдээ машинаас буусны дараа бас л хаачих нь тодорхойгүй алхаад эхлэв. Энэ одоо амаа үдүүлчихсэн юм байхдаа уур хүрчихлээ байна. Би газраас дунд зэргийн хэмжээтэй чулуу олж аваад кёнсүүг онилж байгаад шидсэн чинь яг дагзын түс гээл ончихлоо. Кёнсүү сатан төрхөө гаргасаар эргэж харахад би айсандаа

"Кён кён чи чинь л өөрөө яасан нь мэдэгдэхгүй машиндаа чихэж суулгаад юу ч ярихгүй давхиснаа машинаасаа буулгачихаад ч бас юу ч ярихгүй байгаа биз дээ."

"Ишш тони миньдээ тэгээд уур чинь хүрээд хүн рүү чулуу авч шидэж байгаа юм уу тэ" гэхэд нь юу ч болоогүй юм шиг гөлийгөөд толгой дохив. Тэгтэл кёнсүү

" Ер нь гарнаас чинь хөтлөөд явахгүй бол дараа нь над руу юу ч шидчих юм билээ алив нааш ир" гээд дулаахан том гараараа миний гарнаас атгав. Кёнсүү хаашаа явж байгаагаа хэлээгүй ч очих газар нь ойрхон байгаа гэж хэлсэн. Бид хоёр  уул өөд мацсаар уулын дунд хэсэгт ирэхэд нэгэн бяцхан сүм биднийг угтав. Кёнсүү над руу эргэж хараад

"Би чамтай бусад хосууд шиг үерхэж хайран цаг хугацаагаа алдмааргүй байна. Нэг мөсөн шууд гэрлээд хамтдаа байх насан туршийн амьдралаа үүрдийн болзоо шиг байлгамаар байна. Би чамаас үерхье гэж гуйхгүй ээ. Харин оронд нь насан туршдаа миний хажууд амьдарч чадах уу" гэхэд нь би шоконд ороод чих дүнгэнээд хэсэг сонин болсны эцэст

"Би чамд нэг л зүйлийг амлаж чадхгүй шүү. Тэр бол би үргэлж инээгээд сайхан ааштай байж чадахгүй. Хааяа уурлаж чамд муухай үг хэлж магадгүй тэр болгонд намайг ойлгож уучилж амьдарч чаднаа гэвэл би үүрд чинийх болъё."гэсээр инээхэд Кёнсүү намайг тэвэрч аваад 'баярлалаа' гэж шивнэсэн юм. Бид уулзаж танилцаад хэдий 2хон сар болсон ч аль хэдийн нэгнийхээ чухал нэгэн нь болчихсон байна. Магадгүй бусад хүмүүс биднийг харж биднийг гэрчлээгүй ч энэ бяцхан сүм бидний хайрын гэрч болчих шиг боллоо.

7хоногийн дараа~~~~~~~~~~~~~~~
Өнөөдөр Кёнсүү бид хоёр хоёр талын гэр бүлээ уулзуулж хэзээ хуримаа хийх талаар ярилцахаар сууж байна. Анх аав ээж хоёр намайг шууд хүнтэй гэрлэнэ гэхэд золтой л цаазын тавцанд аваачаагүй. Гэхдээ Кёнсүүг хараад ээж минь их л жаргалтайгаар

"Охиныг минь хэзээ ч гомдоохгүй залуу байна." гэж хэлсэн юм даа.

Уулзалт дуусаад кёнсүү бид хоёр аав ээжүүдийгээ гэр гэрт нь буулгачаад харьж явтал Нари над руу залгав. Би бараг л шоконд орохоо дөхсөн. Өдий олон жил найзлахад Нари өөр лүүгээ залгуулна уу гэхээс хэзээ ч залгаж үзээгүй тийм л аймшигтай охин.

"Тони андаа мань чинь дөнгөж сая нөгөө ертөнцөд очоод ирлээ шд"

"Айн???"

"Заза тоглосон юмаа. Хамаг үнэнээ аав ээжид хэлээд Тэнийг танилцуулсан чинь золтой л нөгөө ертөнцийн хаалгыг татчихсангүй. Кёнсүү та 2 хуримаа хийх гэж байгаа юм уу? 4лээ хамтдаа хуримаа хийх үү. Угаасаа хуриманд ирэх хүмүүс гэрч болох хүмүүс нь адилхан юм чинь тэгэх үү андаа" гэсээр ямар гээчийн синдром нь эхэлчихсэн юм гэмээр юм яриад байв. Гэхдээ бас боломжийн санаа ч юм шиг.

"Нари ер нь бүгдээрээ хамтдаа хуримаа хийе"

Сарын дараа~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Өнөөдөр Нари Тэн хоёр Кёнсүү бид хоёр нийлээд 4лээ хуримаа хийж байна. Дөнгөж танилцаад 2хон сар болох гэж байхдаа Нари жирэмсэн болж Кёнсүү бид хоёр нэгэндээ дурласан юм даа.
Ингээд бодоод байхад амьдралд юу ч тохиолдож болно. Гэнэтийн галзуу солиотой гэмээр үйлдлүүд ар араасаа хөвөрч эхлэнэ. Бас чиний амьдралдаа алдаж болохгүй үнэ цэнэтэй хүмүүс чинь ээлж ээлжээрээ чиний амьдралд сууриа тогтооно. Өнөөдөр надтай хамт энэ амьдралынхаа суурийг бэхэлж байгаа тэр хүнд хэн хүнээс илүү талархаж байна.

⚜️Lovely complex⚜️Where stories live. Discover now