Дөрөвдүгээр хэсэг

351 14 0
                                    

===== Жүнмёны талаас =====

Ууг нь түүнийг өөрөөсөө түлхэх гэсэн ч яагаад ч юм бусдаас харамлах сэтгэл төрж өөртөө улам ойртуулмаар санагдана. Ер нь би өөрийгөө яагаад байгааг ойлгохгүй байна. Өнөөдөр би зүгээр л түүнийг тайван байлгахыг хүссэн гэхдээ өөрийн ойлгомжгүй зангаасаа болоод түүнийг гомдоочих шиг боллоо. Гэхдээ би түүнийг өөр залуутай байхыг нь харж үнэхээр тэсэхгүй бололтой, саяны тэр өндөр залуутай байхыг нь хараад дотор маш их уур буцалж байсныг би мэдэрч байсан. Тэгсэн ч тэр миний дэргэд байх ёсгүй, тэр надаас илүү хүнтэй хамт жаргалтай байх ёстой шүү дээ...

Сая түүнийг үнсэхдээ аль болох сайхн мэдрэмж төрүүлэхийг хүсч байсан ч тэгсэнгүй. Мэдээж шүү дээ хүчээр үнссэн юм чин. Ойлгомжгүй энэ байдлаа яах ёстой юм бол? Зүгээр л түүнийг өөртөө дурлуулж хамтдаа цаашдаа жаргалтай байх ёстой юм болов уу? Аль эсвэл анхнаасаа бодож байсан шигээ түүнийг өөрөөсөө түлхэн холдуулах ёстой юу???

===== Миний талаас =====

Өглөө сэрээд цаг хартал аль хэдийн 11 цаг болчихсон байв. Гайхан яаж өөрийгөө ингэж их унтсаныг бодоод сууж байтал Жүнмён "өглөөнийхөө цайг уу" гэхэд түүнээс цочин хойшлоход тэр надруу нэг харчихаад нөгөө өрөөлүү оров. Би түүнийг муу хүн гэж бодохыг хүсэхгүй байгаа ч тэр надад нэг л таалагдаж өгөхгүй юм. Анхны сэтгэгдэл онц биш байсан болохоор тэгж байгаа юм болов уу? Гэхдээ тэр бага байхдаа миний баатар шиг л байсан санагдах юм? Цаг хугацаа хүнийг муугаар өөрчилж чаддаг бололтой. Тэгсэн ч би түүнд боломж өгөх хэрэгтэй байх тийм үү? Нэгэнтээ л түүний эхнэр болчихсон бас Инагийн ээж болчихсон шүү дээ. Насаараа бие биенээ үзэн ядаж, жигшиж амьдарна гэж юу байхав дээ...

Орноосоо босон ороо хураачихаад нөгөө өрөөлүү орон өглөөнийхөө цайг ууж эхлэхэд тэр "Хоёулаа энд дахиад хэд хононо шүү" гэхэд идэж байсан талхандаа хахаж цацаад бөөн юм болов.

Жүнмён-яасан?

Би-яагаад?

Жүнмён-асуулт тавихаар өөдөөс бас асуулт тавьчих юмаа?

Би-охиноо боддоггүй юмуу? Эртхэн очих хэрэгтэй ----

Жүнмён үг таслаад-зүгээр л миний хэлснээр хий

Би-гэхдээ---

Жүнмён-гэхдээ гэх юм байхгүй бал сараа харин ч ийм энгийн зочид буудалд Сөүлээс холгүй газар хийж байхад. Болохгүй бол бүр гадаад аваад явчихна шүү

[FF] Миний охины ээж болооч? (ДУУССАН)Where stories live. Discover now