Зургаадугаар хэсэг

339 15 0
                                    

Гадаа гарахад хажууханд хүүхдийн тоглоомын талбай байлаа. Тэнд очин түүнийг хүлээгээд нээх удаагүй байхад Бэкхён ирэв. Би түүнтэй тэврэлдэн мэндлэхэд яагаад ч юм дэндүү сандарч байсан юм. Магадгүй түүнийг гэсэн сэтгэл бүр мөсөн алга болоогүй байх? Яаж ч шууд үгүй болох билээ? Би түүнийг дөрвөн жил шахуу хүлээсэн шүү дээ. Инээдтэй юм. Бие биедээ сайн байсан хирнээ тэрийгээ ч мэдэхгүй өдийг хүрчихсэн байх гэж. 

Миний таамгаар тэр одоо надад сэтгэлээ илчилнэ... 

Би-за юу байна даа? Гадаад дахь амьдрал ямар байна даа?

Бэкхён-өө тэгээд явж л байна. Ямар ч байсан сургуулиа төгсчихсөн. Одоо эндээ ажиллах гээд байж байна даа. 

Би-өө сайн байна шд. Баяр хүргэе. Би ч бас төгсчихсөн тэгээд яахав ажиллах байхаа. 

Бэкхён-чамайг гэрлэсэн гэдгийг сонсоод гайхсан шүү... Хэтэрхий гэнэтийн байсан болохоор

Би-мхм, би ч гэсэн гайхаж л байна

Бэкхён-та хоёр хэр удаан үерхсэн бэ? 

Би-аан тэр үү? Удаагүй ээ... 

Бэкхён-охинтой юм байна лээ шд тэ? Хөөрхөн охин байна лээ. Гэхдээ чиний охин биш байх тийм үү? Том хүүхэд байсан.

Би-аан тиймээ би төрүүлээгүй, гэхдээ миний охин

Бэкхён-аан тэгж хэлэхгээгүй юм аа

Би-ойлгож байнаа -инээх- зүгээр л тодруулсан юм.

Бэкхён-мхмм... 

Хэсэг зуур чимээгүй байдал үүслээ. Би юм хэлмээр байсан ч юу ярихаа мэдэхгүй зүгээр л түүнийг ярьж эхлэхийг хүлээнэ. 

Бэкхён нэг хоолойгоо засаад-Нахёнаа?

Би-за?

Бэкхён-үнэндээ би чамд сайн... Би чамтай нэг ангид орохдоо л чамд сайн болчихсон. Даанч үүнийгээ хэлж чадахгүй байсаар өдийг хүргэчихлээ. Ууг нь төгсөж ирээд шууд сэтгэлээ илчилнэ гэж бодож байсан ч чамайг хүнтэй гэрлэснийг сонсоод хэлэхгүй байя гэж бодсон. Гэхдээ насан туршдаа чамд сэтгэлээ илчлэхгүйгээр амьдарна гэж бодохоор өөрийгөө үзэн ядах мэт мэдрэмж төрөөд байсан болохоор ингээд хэлж байна. Уучлаарай... Хүнтэй гэрлэчихсэн байхад чинь хүртэл ингэж төвөг удаж байгаад. 

Би-мхм, одоо нэгэнт өнгөрсөн шүү дээ. Хоёулаа одоо харамсахгүй амьдрахад л болно. Тийм биш гэж үү? Чамайг надад сайн байсан гэдгийг чинь мэдэх сайхан л байна. Гэхдээ одоо би хүний эхнэр болчихсон, хүний эх болчихсон учраас энэ сэтгэлийг чинь хүлээж авч чадахгүй. 

[FF] Миний охины ээж болооч? (ДУУССАН)Where stories live. Discover now