Өглөө нь хаалганы хонх дуугарах чимээнээр Юнги год хийн босож,Сонмиг сэрээхгүй гэсэндээ хар хурдаараа хаалга руу гүйнэ.
Юнги:Хэн бэээ?
:БИД!
Юнги:Дуугаа аяд.Тэр ийн хэлээд залуусд хаалга онгойлгож өгөв.Тэдний царай цаанаа л нэг нухацтай байх бөгөөд,хэр баргийн харагдаад байдаггүй царайнууд байлаа.
Намжүүн:Юнги...
Юнги:За???
Жин:Хэлэх юм байна.
Юнги:Юу???
Хусог:Мина байнаа???
Юнги:Мина яасан гэж?
Жимин:Мина жирэмсэн гэсэн.
Жонгүг:Чамаас...Тэрхэн хугацаанд Юнги царцлаа.Хүүхэд...жирэмсэн...чинийх...
Юнги:У..Уулзая,г..гэж хэл!
Тэхён:Тэр гадаа ирчихсэн байгаа.
Юнги:Оруулчих...
Тэхён:Бодолтой алхам хийгээрэй...Тэхён ингэж хэлээд хаалга нээн Минаг оруулав.Минагийн гэдэс тодорхой хэмжээнд томорсон харагдана...
Мина:Юнги???Уучлаарай...Авхуулах боломжгүй болчихсон...Одоо дөрвөн сартай.Намайг үнэхээр уучлаарай.
Юнги:Уучлал гуйх хэрэгггүй.Угаасаа чиний буруу ч байхгүй.Дөрвөн сартай гэсэн үү?Тэгэхээр...1 сард төрөх нь...Юнгигийн гайхмаар тайван хоолойнд залуус ч тэр Мина ч тэр үнэхээр гайхаж байв.Тэр аав болохоо хүлээн зөвшөөрчихлөө.
Сонми уйлан сэрж чимээгүй байдлыг эвдэн хүмүүсийн анхаарлыг татав.Мина:Х..Хэн бэ?
Юнги:Манай дүү.Сонми.Юнги өрөө рүү гүйж Сонмиг тэврэн гал тогоо руу ороод сүү найруулж өгөн түүнийг угжингаа эргэн яриандаа оров.
Мина:Дүү гэсэн үү???
Юнги:Үнэндээ гэрийн гадаа байсан охин.Өнөөдөр асрамжын газар өгөх боловч...
Мина:Өгмөөргүй байгаа...
Юнги:Тиймээ.Тэрнээс их дулаахан энерги мэдрэгддэг.Би өөрийн эрхгүй инээмсэглэдэг.Гэрийг минь ч хамаагүй сайхан уур амьсгалтай болгодог.Сонми сүүгээ идэхээ болин Минагийн арьсанд хүрэхээр зүтгэлээ.
Мина:Ямар өхөөрдөм юм бэ...
Юнги:Хөөрхөн байгаа биз?
Мина:Юнги...Ингэж хэлэх нь буруу ч гэсэн аав нь болчихож болдоггүй юмуу???
Юнги:А..Аав...Аав нь уу?
Мина:Тиймээ аав нь...Чиний араншин илүү дээрдсэн байна.Бас намайг ирэхэд гэрт чинь архины шил гоймонгийн савнаас өөр зүйл байдаггүй байсан.Харин одоо?
Юнги:Би...Би бодож үзнээ.Юнгигийн толгойд зөвхөн Сонмигийн талаарх бодлууд эргэлдэнэ.Хэрэв өргөж авбал.Хэрэв асрамжын газарт өгвөл.Хэдэн цаг бодон суусны эцэст Юнги шийдвэрээ гарган залуусл хэлэхээр том өрөө рүү очив.
YOU ARE READING
✨Our angelic father✨Myg✨
القصة القصيرةМиний амьдралын 2 эрдэнэ.Аав нь та хоёртоо хайртай шүү... ~Хариуцлага аз жаргал хоёр ирсэн тэр өдөр...