Written by: Сибёол
To: zilla"За Жимин~ши одоо яг гоё инээгээд өгөөрэй."
Эрүү шүргэсэн урт үстэй залуу толгой дээрээ ноосон малгай тохсон агаад ханцуйгаа шамлан камераа эргэлдүүлнэ. Урдаа байх ер бусын залуугийн зургийг хаана ч баймгүй төгс дарахын тулд газар хүртэл өвдөглөн суух нь ажилдаа ямар их сэтгэл гаргаж буй нь илт биз.
"За дууслаа, гайхалтай боллоо. Хён та үнэхээр сэтгэл татам юм." Зурагчин болох залуу том дэлгэцийн урд зураг харан зогсохдоо ийн амандаа үглэсэн нь хэн нэгний сэтгэлийн гүнд дайны эхлэлийг бий болгоод байлаа.
"Бүгдээрээ нэг сайхан хоолонд орчих уу? Би даая." Жимин бүхнийг уриалан дуудаад зурагчин руу харан
"Явна биздээ Жонгүггие, ах нь даана шүү." хэмээн нүдээ ирмэн хувцасны өрөө рүү зүглэх нь тэр.
Хотын төвд орших бусад зоогийн газрыг бодвол арай өвөрмөц гэсэнд нь бөөнөөрөө орж ирэн сууцгаалаа. Тэд зургуулаа байх бөгөөд өнөөх дөрвөн нь харилцан биенээ өдөөд Жонгүг, Жимин л хоёр уйдан үлдлээ.
シ𝒑𝒋𝒎㋛
Яг одоо миний өөдөөс хараад сууж байгаа туулай шиг залууг Жон Жонгүг гэдэг. Бид ямар нэгэн дэлгүүрт мөргөлдөж, аль эсвэл хөршүүд болж танилцаагүй ээ. Автобусны буудал гэдэг сэлүүхэн газар би түүнийгээ өдөр бүр хардаг байж билээ. Ахлах сургуулиа төгсдөг жил түүнтэй илүү дотносон, биесээ мэдэж эхлэсэн юм. Түүнийг зураг авах дуртай болохоор нь хайрт бүжгийн урлагаа хаяж үүрд түүний камерний өмнө мишээх нэгэн нь болохыг тулд 𝐩𝐡𝐨𝐭𝐨𝐦𝐨𝐝𝐞𝐥 чиглэлээр суран төгссөн.
Энгийн нэг ахын хувьд биш, эр хүний хувьд хайрладаг гэдгээ хэлэх мөчид чи бүгдийг нь үгүй хийж билээ. Мэдсэн бол чамдаа хэзээ ч сэтгэлээ илчлэхгүй байсан юм.
"Уучлаарай би түр гарч агаар амьсгалаад ирье." бор үстийг босон бөхийхөд гэрэлтүүлэгч залуу
"Тэг тэг Жимин." хэмээн уриалагхан хэлэв,
Хаврын сэрүүн салхи хүзүү жиндүүлж, нүцгэн модод хавиралдан найгана. Хэдийн үдэш дундаа орж хотын хөл хөдөлгөөн арай багасчээ. Жимин сүүдэрт үзэгдэх уйтгартай ганц сандал дээр бөгсөө шидээд нүдээ аних гэсэн боловч хажууд нь хүн ирж суухыг мэдэрлээ.
Аажуухнаар хажуу тийш харвал зурагчин буюу Жонгүг тамхиа асаах гээд мунгинаж байх нь тэр. Асаагуураа хэд хэд дарсны эцэст бяцхан дөл гарч нарийн тамхины үзүүрт хүрлээ. Удалгүй тамхи уугьж эхлэв.

YOU ARE READING
"Цэцэгсийн дундах Монита" Oneshots
Fanfiction10 сарын 13-нд болох "Chimmy day" зохиолчдын уулзалтын эхний үйл ажиллагаа болох "Цэцэгсийн дундах Монита"-д зориулсан булан юм. Шот бүрийн зохиолч өөр болохыг анхаарна уу!