Хэрвээ нүдээ анивал

780 41 1
                                    

Written by: Lyra_Sun7
To: Сибёол

-Зэрэмдэг
-Яг л Хоббит дээр гардаг гоблинууд шиг
-Би эндээс хурдан холдмоор байна. Эвгүй юм
-Тэр өөр сургуульд явж болдоггүй юм байх даа?
-Хөөрхий амьтан

Тэр эдгээр үгсийг сонссон ч сонсоогүй мэт дүр эсгэн өнгөрүүлнэ. Өөрийг нь элдвээр хэлэх эдгээр хүүхдүүдийг тэр харин ч дажгүй гэж боддог. Ядаж л тэд шударга. Бусад нь түүнийг хараад цочсон ч хүчээр инээмсэглэн сайхан үг хэлэх гэж оролддог юм. Хэтэрхий хуурамч, сайхан сэтгэл гаргах гэсэн мангасууд шиг... Дотроо л доо. Гаднаа бол тэр л өөрөө мангас шиг харагддаг билээ.

Энэ хүүг Мин Юнги гэдэг. Бие нь үеийн хүүхдүүдтэйгээ ижил өөлөх зүйлгүй боловч дүр төрхийн хувьд тэрээр хамаагүй онцгой билээ. Бусадтай адилхан биш болохоороо шоолуулж доромжлуулдаг нэгэн. Бусдаас онцгой болохоор үзэн ядагддаг нэгэн.

Юнги анхнаасаа ийм байгаагүй ч арван гуравтайд нь гэрт нь түймэр гарсан юм. Үүнээс болоод нүүрнийх нь зүүн хэсэг болоод гар нь аймшигтай түлэгдсэн ч азаар амьд гарсан билээ. Хэн нэгний амь эрсдээгүйд тэр хамгийн их талархдаг. Харин бүх насаараа бусдын эвгүйцсэн, өрөвдсөн, жигшсэн харцанд ороогдох царайтай болсондоо тэр жаахан харамсдаг юм. Маш жаахан шүү.

Насандаа баймгүй сэтгэлийн тэнхээ түүнд заяажээ. Бас түүнийг амь шигээ хайрладаг гэр бүл, хүнээс ялгаатай нь хэний ч царайг үл хайхран хайр түгээдэг цагаан өнгөтэй Ретривер үйлдрийн нохой бий.
Мин Юнгийгийн өглөө тун энгийнээр эхэлдэг билээ.
Цайвар, саарал өнгө хосолсон цэвэрхэн өрөөнд шүүгээн дээр тавьсан хийлийн хэлбэртэй бяцхан цагаас сэрүүлэг дуугарна. Босохын тулд түүнийгээ их хол тавьсан учир хэдий ор өөрийг нь дэлхийн татах хүчнээс их хүчээр татах авч өндийнө. Дараагаар нь ор хураахаас эхлүүлэн өглөөний цай хүртэлх бүхий л ажлаа уужуу тайван амжуулдаг юм. Шатаар уруудахад өглөө бүр янз янзын үнэр үнэртэнэ л дээ. Гэхдээ Юнги тоор жимсний хандтай цай бас зөвхөн ээжийнх нь л хийж чаддаг болов уу гэмээр жигнэсэн талхны үнэрт хамгийн их дуртай.
Цайны дараа ах нь самнаж янзалсан үсийг нь сэгсийлгэн илээд хамгийн түрүүнд хаалгаар гарна. Дараа нь Юнги аавтайгаа гарч сургуульдаа хүргүүлнэ. Энгийн эхэлсэн өглөө өдөр нь там болж орой нь харьсны дараа л арай дээрддэг аж.

Тас хар үсээ жаахан урт ургуулж түүнийхээ араас хардаг болов уу гэмээр нүдээ хаажээ. Бас маск зүүж, хэрэв сургууль дээр малгай өмсдөг байсан бол зузаан цамцныхаа малгайг ч бас өмсөх байсан биз. Түүнийг таньж мэдэхээс нааш хэн ч дотносохыг хайрлахыг хүсэхгүй. Ийм царайтай нэгэнтэй удаан яриа өрнүүлэх гэдэг энэ олон тэнэг амьтдын дундах цөөн хэдэн хүний хувьд л боломжтой юм. Юнги тэднийг өөрөөсөө гэрэл цацруулдаг гэж боддог. Түүний дөрвөн найз ч мөн адил. Тэдэнд Юнгийгийн ямар хувцас өмсөх, ямар үнэлгээ авах, ар гэрийн байдал, аймшигтай царай гээд ер нь хүмүүсийн анхаарч үздэг юу ч хамаагүй. Хүссэнээ найз гээд хэлчхэж болохгүй энэ нийгэмд тэд найзаас илүү гэр бүл шиг санагддаг. Үйлдлээс нь, тоглоом шоглоом хийдэг ч хааяа хэлдэг үгсээс найзууд нь түүнийг чин сэтгэлээсээ хайрладаг нь мэдрэгдэнэ. Юнгийг дэлхийн ерэн хувь нь үзэн яддаг байлаа ч хамаагүй. Тэр энэ хүмүүсийн ачаар хэзээ ч ганцаардахгүй.
Юнгигийн дуртай дургүй хоёр ангиллын алинд нь ч багтдаггүй нэг хүн бий. Нэр нь Намжүүн. Нийтлэг Ким овогтой, бусдын адилаар Юнгийг гадуурхдаг ч өөрөөс нь өөр хүн дээрэлхэхийг харвал тэр газар зодоон болдог. Бүр дандаа шүү.
Магадгүй өөрийн бүх юмаа өмчилдгийн адилаар дээрэлхэх байгаа ч өмчлөх дуртай ч юм билүү.
Азтай ч юм уу азгүй тохиолдлоор амьдралд нь Ким Намжүүн гарч ирснээр хөгийн амьтад өөрөөс нь холуур тойрох болсон юм.

"Цэцэгсийн дундах Монита"  OneshotsWhere stories live. Discover now