Инста артист

581 31 3
                                    

Written by: Byul
To: Evonne


Female's POV

Ажлын ширээн дээр хөглөрөх олон барилгын план зургууд, элдэв сонин интэрьерийн шийдлүүд харсаар шинийг сэтгэхээсээ илүүтэй тархи ачааллаж стресстэх нь их.

Энэ бүгдээс холдож сэтгэлээ сэргээхээр хийдэг зүйл минь бас л зурах. Интэрьерийн зураг бус цэцэгс, эрвээхэй, уруулын будаг, шувууд, шүхэр, хөвөн чихэр, туулай, гүзээлзгэнэ, дэгдээхэй гээд л бусдын нүдэнд нэг их онц чухал санагддаггүй зүйлсийг өөрийн бодолдоо өөрчлөн зурах дуртай. Үргэлж л өрөө тасалгаа, өнцөг булан зурахаас хамаагүй хөгжилтэй. Жижиг зүйлсийг өөр өнцгөөс харж өөрөөр сэтгэх нь алжаал ядаргааг минь тайлаад зогсохгүй шинэ санаа олоход үнэхээр нэмэртэй байдаг. Тэдгээр зүйлсийг зурж суухдаа төсөөлөл минь бодит болж өрөөгөөр минь нисэлдэх шиг, эсвэл зөөлөн салхи салхилж тэднийг амилуулаад ч байх шиг болдог. Яг л ид шид шиг. Би энэ бүгдийг бүтээж байгаа хүн нь болохоор бүр ч илүү гайхалтай санагддаг.

Бас зурсан зургаа инстаграмд оруулах дуртай. Зөвхөн надад л харагдах тэр гайхамшигт ертөнцийг бусдад ч мөн адил харуулах нь надад таалагддаг.

Хэдэн хоног ажиллаж ядарсан тархиа цэнэглэхээр зургын ширээний ард сууж байгаа минь энэ. Бүтэн 4 цаг хичээнгүйлэн зурсан зургаа сүүлийн удаа нягталж хараад зураг оруулах гэсэн товчийг дарав. Санасныг бодоход дажгүй царайлаг болчихов уу даа. Дараа Тэхёныг моделоо болохыг гуйх хэрэгтэй юм байна даа.

@Queen_Seok [Инста пост 218]

Төсөөлөлдөө амилсан хэн нэгнийг төгс гаргахыг хичээлээ
Төрх дүрийг нь бүтээх гэж хэдэнтээ арилгасныг хэлэх юун
Анх удаа хүн зурсан болохоор сонин байх чинь
Ахиад өөрийг оролдох хэрэгтэй юм болов уу?

-------

Ингэж пост хийчихээд хэсэг харж суухдаа зураг маань амилах шиг болж бас хэтэрхий хэтрүүлэгтэй байгааг ч мэдэрч байлаа. Өөдөөс минь ширтэх энэ залуугын нүд намайг өөрлүүгээ даллан дуудах шиг, уруул нь надад ямар нэгэн гайхамшигтай үгсийг шивнэх шиг.
Хэдий энэ миний бодол ч гэлээ би инээмсэглэсээр ажилдаа эргэн орсон юм. Энэ төгс залуу надруу ингэж харах нь надад таалагдаж байгаа бололтой.

-------

Шинэ барилгын засварын ажил эхэлж бид толгой өндийх завгүй гүйсэн бүтэн сар өнгөрч одоо л нэг амьсгаа авахтайгаа болж байна. Ажил амжилттай болсон болохоор дарга маань бидэнд 7 хоногын амралт өгсөн.

"Цэцэгсийн дундах Монита"  OneshotsWhere stories live. Discover now