Written by: jizulazu
To: @lewie_"Хүн хорвоод юуны тулд төрж, юуны төлөө амьдардаг гэж бодож байна даа? " гэх багшийн асуултанд тэнхим нам гүм. Би философи судлалын хичээлийг үзэн яддаг. Тэр олон Күнзийн сургааль, амьдарлын талаарх зөрчилдөөнүүд хэнд хэрэгтэй юм бэ?
" Алив Жон Хусог хариул. Чиний энэ их амьдарлын эрч хүч, аз жаргал юунаас эхлэлтэй вэ, яаж ийм баяр баясгалантай байж чаддаг юм? " Түүнийг нүдний шилээ арчсаар асуухад бүгдийн харц над дээр тусав.
Би амьдарлыг ямар ч өнгөгүй хар зураг гэж боддог. Борооны дараах үүлс шиг замхран арилахгүй, тэнгэрийн солонгон хаяа шиг гэрэлтэн мишээхгүй, дэлхий цагаан, бор, ногоон, шараар солигдохгүй тийм л гунигт өнгөгүй амьдрал гэж хардаг.
" Би зүгээр л жаргалтай байхыг хүсдэг. Хүн хүссэнээ л хийж амьдардаг шүү дээ. Би ертөнцийн өчүүхэн хэсгээс ч аз жаргалыг мэдэрч чаддаг юм. Харин нууц нь юунд гэдгийг мэдэхгүй юм даа " . Би худал хэлэв. Амьдарлынхаа туршид л худал хэлсэн. Хуурмаг ертөнцөд надаас илүү хуурамч нь үгүй байх даа.
" Тун хачирхалтай хэрэг байна. Гэсэн ч чи жаргалтай байдаг бол чиний заяа төөргийг бурхан тэнгэр ивээлдээ багтаажээ. " ийн хэлээд үргэлжлүүлэн өнөөх уйтгарт ишлэлүүдээ ярин хоёр тийш холхиход нь би инээмсэглэн суулаа.
Хүн бүр намайг нар шиг гэдэг. Халуун дулаан мөн халамжтай. Намайг харах төдийд урам зориг авдаг гэх тэдний үгэнд инээмсэглэл бүрийнхээ тоогоор би замхран хийсдэгийг тэд мэдэхгүй.
" Хусогаа чамд улаан харандаа байвал өгөөч" гэж эелдэгээр гуйх Жонгүгт би өнөөх л алиалагчын багаа зүүн нөхөрсөгөөр татгалзав. " Уучлаарай Күүки. Надад зөвхөн хар харандаа л байна" . Би хэд хоногийн өмнө түүний багийн найз гэх хүү түүнийг ийн дуудахыг сонссон тул илүү дотноор хандах гэсэн минь энэ байв. " Күүки? Хөөх хочыг минь яаж мэдсэнийг мэдэхгүй ч тун дотно байлаа. " . Түүнийг туулай шиг үүдэн шүднүүд нь өхөөрдөм харагдуулах юм. "Гэхдээ Хусогаа чи чинь уран зургийн дугуйланд явдаг биз дээ. Өнгийн харандаа байхгүй гэж үү? " урт үсээ хойш самнан асуухад нь би дахин баг зүүнэ. "Би зөвхөн хар зураг зурдаг юм. Хэрвээ тийм их хэрэгтэй байвал би өөр хүнээс асууж өгье" "Үгүй дээ. Би зүгээр л эдгээр олон ишлэлүүдийг ялгахын тулд тодруулах хэрэгтэй байсан юм" . Бидний яриа өндөрлөсөний дараа би өөрийн эрхгүй түүний дэвтэр рүү өнгийн харлаа. Гэвч би зөвхөн янз бүрээр дугуйлсан дүрснүүдийг л харах нь тэр.
YOU ARE READING
"Цэцэгсийн дундах Монита" Oneshots
Fanfiction10 сарын 13-нд болох "Chimmy day" зохиолчдын уулзалтын эхний үйл ажиллагаа болох "Цэцэгсийн дундах Монита"-д зориулсан булан юм. Шот бүрийн зохиолч өөр болохыг анхаарна уу!