2-р хэсэг

947 64 0
                                    

: уучлаарай бид юу ч хийж чадахгүй хатагтай Тазуса.
Би: Юу гэсэн үг юм
: Бид маш урт хугацааг хамтдаа өнгөрөөх нь гэж хэлээд тэр инээмсэглэн хажууд минь гарч ирэх нь тэр ...
Би: Яагаад заавал би гэж? гэрээр нэг орилон орон дээр байсан дэрийг аван толгойгоо цохиход тэр
: ЯААЯ
Би: одоо л ойлголоо би өвдөх юм бол чи өвдөх юм байна тийм үү? гэж хэлэн чөтгөрийн инээдээр инээгээд өөрийгөө улам хүчтэй цохиж эхлэлээ. Түүний ёооёлохоос өөр зүйл сонсогдохгүй байгаа нь надад таалагдаж байв.

Бэлтгэл гайхалтай сайн байсан ч би алдаа гаргасан. Түүнээсээ болж хангалттай стрэссдэж байхад хэн нь мэдэгдэхгүй хүний хоолой сонсогдож удалгүй тэр надад харагдах болсноор бүх зүйл аймшигтай болсон. Тэр миний бүх мэдрэмжийг мэдэрч, харж байгааг харснаар би хувцсаа солихдоо болон усанд орохдоо нүдээ боож ордог болсон. Хэрвээ энэ бүхэн гайхамшиг бол ийм гайхамшигийг би хүсэхгүй байна.

~~~~~

: Өглөөний мэнд Тазуса, Үнэхээр гайхалтай өглөө байна шүү
Би: юуны чинь гайхалтай өглөө гэж ? аль хэдийнээ 3 өдөр өнгөрчихсөн байхад чи байсаар л байна.

Түүний өөдрөг үзэл намайг галзууруулах нь ... Түүнтэй зөвхөн гэртээ тэр тусмаа өрөөндөө л ярилцахгүй бол олон нийтийн газар тийм үйлдэл гаргах юм бол бүгд яг л галзуу амьтан луу харж байгаа юм шиг харна. Викториа хаалгаар шагайн

Вик: өглөөний цайгаа уугаарай!
Би: за

Хоолны ширээнд суухад Викториа өмнө минь шарсан талх, өндөг, шинэ ногооны салад болон ногоон цай урьд минь тавихад өндөг болон талхнаас идэн дараа нь шинэ ногооны салатнаас өргөс хэмхнээс сэрээдэж амруугаа хийн дараа нь улаан лоольноос амандаа хийхэд тэр блаааааах гэж дуу алдах нь тэр. Түүний сул талыг олж мэдсэн би чөтгөрийн инээдээр инээн сандалнаасаа босон хөргөгч рүү чиглэн алхахдаа

Би: тэгхээр чи улаан лооль иддэггүй юм байна тийм үү?
: юу гэсэн үг ийн тэд чинь зүгээр л улаан лооль шдээ
Би: өөө тиймүү гэж хэлэн хөргөгчний хүнсний ногоо хийдэг хэсгийг нээн
Би: зүгээр л улаан лооль тиймүү? гэж хэлхэд тэр чичирсэн холойгоор
: тиймээ зүгээр л улаан лооль гэж хэлхэд нь 2 гартаа нэг нэг ширхэгийг барин ээлжлэн хазхад тэр дахин блааах гэж дуу алдаж байлаа.
Би: чиний эцсийн боломж шүү!
: зуун хоног л т-т-тэ... үгийг нь дуусгалгүй улаан лооль амруугаа чихэхэд түүний сүнсэн бие аль хэдийнээ газар сульдан унасан байв.

• 100 хоног • [Complete]Where stories live. Discover now