8-р хэсэг

585 57 0
                                    

Солонгос улс

Нас тогтсон эрэгтэй өглөөний шинэхэн сонинг гарчиглаж суугаад бүгдийн шалаар шидээд уурлангуй утсаа шүүрч аван Жэссика гэсэн дугаар луу залгахад удаан дуудуулсангүй Жэссика харилцуураа авахад

: би байна. Тазусаг бид алдах ёсгүй гэрээ цуцлаагүй нь болсон байна. Японд байгааг нь ашиглаж буцааж энтэртаймэнтдаа ав ...

Жэссика: ойлголоо

*****

3-р шатны тэмцээн болох болоогүй учраас японд ямар ч байсан 3 хоног тэмцээнгүй байхаар болж 15 наснаасаа хойш ирээгүй японы гудамжаар явахаар буудлаасаа гарч ирэхэд сэтгүүлчид намайг отоод зогсож байлаа. Тал талаас зураг дарж, нэг нэгнийгээ түлхэж байлаа.

Сэхүн: аххх энэ сэтгүүлчид нээрэн учир нь олдохгүй хүмүүс юмаа саяхан л чамайг үзэн ядаж байсан гэтэл одоо бүгд чамайг гээд байх юм.

Би: тэд хэзээ ч өөрчлөгдөхгүй учраас зүгээр орхичих гэж хэлээд тэднийг тоолгүй алхаж байтал тэд араас дагаж байтал эмэгтэй хүний хоолой сонсогдоход нь эргэж хархад харваас япон царайтай эмэгтэй сэтгүүлч зогсож байх нь тэр ...

Спортод хөл тавьснаасаа хойш спортын эмэгтэй сэтгүүлч анх удаа харсан нь япон хүн байх гэж дээ

: хатагтай Сун Тазуса аль эсвэл Сакурано Тазуса гэж дуудах уу?

Би: Сун Тазуса

: та яагаад эх орноосоо урвах болов. Энэ удаа та гайхалтай үзүүлбэр үзүүлсэн Солонгос улсын нэрийг азид гаргасан гэхдээ та 15 нас хүртлээ японд амьдарч байсан биз дээ гэхэд нь би түүний нүд рүү хараад

Би: урвах шалтгаан гэнээ ? би урваагүй би зүгээр л аавынхаа төрсөн нутагт ирснээс өөр хийсэн хэрэг гэж үгүй ...

—–

Өнөөдөр 15 жил амьдарсан японы гудамжаар зугаалах гэсэн ч чадсангүй. Сэтгүүлчдэд баригдаж бүтэлгүйтсэнээс гадна Чанмин чухал уулзалттай гэж дуудсаар намайг дагуулан миний байрлаж байгаа буудлаас өөр буудалд намайг авч ирэн уулзалтын танхимд оруулж ирэхэд Жэссика болон зөвхөн сонсож л байсан энтэртаймэнтийн үүсгэн байгуулагч зогсож байлаа.

Энэ хүнийг ийм залуухан гэж урьд өмнө нь бодож байсангүй.

: сайн байна Тазуса. Намайг Юүно гэдэг та миний тухай сонсож байсан байх

Би: сонсолгүй яахав 15 настайгаасаа хойш танай энтэртаймэнтийн доор ажиллаж байсан шүү дээ

• 100 хоног • [Complete]Where stories live. Discover now