Төгсгөлийн 10-р хэсэг

872 96 7
                                    

Өглөө сэрээд гар утсан дээрээ Сэхүний буцах өдрийг тэмдэглэснээ санаад хархад 2-р сарын 23 гэж тэмдэглэсэн байв.

Бидэнд тийм ч их хугацаа үлдээгүй бололтой. 3хан хоног ...

Өглөөний дасгал, өглөөний цайны дараа бэлтгэлээ хийхээр японоос гаргаж өгсөн бэлгэлийн талбайд ирэхэд гурав дугаар шатанд тунаж үлдсэн тамирчид бэлтгэл хийж байв. Би ч тэдэнтэй нэгдэж бэлтгэлээ хийж байтал Чанмин ирээд

Чанмин: гурав дугаар шат болох өдөр тодорхой болсон шүү гэж хэлэхэд нь түүний хажууд очин

Би: хэзээ болхын

Чанмин: 2-р сарын 23нд гэж хэлэхэд нь би хийж байсан бүх зүйлээ зогсоон эргэн тойрноо хархад тэр байсангүй. Түүний нэрийг чангаас чанга дуудахыг хүсэж байгаа ч миний алдааг алдалгүй барьж авдаг хүмүүс энд тэндгүй байсан тул чимээгүйхэн талбайг орхин хувцас солих өрөөнд орж ирэхэд ч гэсэн хүмүүс ихтэй байсан тул чимээгүйхэн хувцсаа сольчихоод Сэхүний очих дуртай газар болох онгоц нисэхийг хамгийн ойроос харж болохоор газар ирэн зүлгэн дээр хэвтээд

Би: одоо ярьж болно

Сэхүн: аххх тийм байлгүй дээ. Ямар удаан чимээгүй явчихваа

Би: тэд үнэхээр үзэсгэлэнтэй юмаа

Сэхүн: тийм байгаа биз гэж хэлэн надтай зэрэгцэн хэвтээд

Сэхүн: нээрэн ЯАГААД гэсэн асуултанд чинь хариулах уу? Яагаад заавал чи байсанг ... энэ олон хүмүүсээс яагаад чи байсанг

Би: мхн. Юу ч байсан би уурлахгүй гэж хэлэхэд тэр санаа алдаад

Сэхүн: чи бид 2 ирээдүйд эхнэр нөхөр болох ёстой байсан юм. Хэрвээ би үхээгүй байсан бол чи бид 2 магадгүй уулзчихсан байх байсан байх.

Хэрвээ тэр осол болоогүй бол би японд дадлага хийх байсан юм. Чиний тэмцээн миний дадлагын хугацаа яг таарч байгаа нь бид 2н анхны уулзалт байсан байх

Би: тийм байхнээ, гэж хэлээд инээгээд

Ахх бидний анхны уулзалт үнэхээр хөгжилтэй байх байсандаа. Магадгүй чи миний дургүйг хүргэж би чамайг үзэн ядах байсан байх

Сэхүн: би бас яг тэгж бодсон ...

Би: би чамд хүрч үзмээр байна гэж хэлээд түүн рүү гараа явуулахад тэр надаас холдоод

Сэхүн: 2-р сарын 23ны өдөр хүртэл хадгалж байгаа. 3хан хоног л тэвччих ...

—–

• 100 хоног • [Complete]Where stories live. Discover now