6-р хэсэг

619 53 0
                                    

Сэхүн дээшээ хараад

Сэхүн: миний онцлогийг ашиглавал ямар вэ?

Би: дандаа балай юм ярих юм. Намайг уурлуулвал юу болхыг чи мэдэж байгаа биз дээ гэхэд тэр гараа савчуулаад

Сэхүн: за за

Бид тэнд нилээн байж байгаад гэрт ирэхэд Жэссика ирчихсэн байлаа. Чанмин бид 2г зочны өрөөний буйдан дээр суулгаад

Жэссика: энэ удаа бидний итгэлийг алдсан учир бид гэрээний заалтанд өөрчлөлт гаргахаар шийдсэн

Чанмин: гэхдээ

Жэссика: ямар ч гэхдээ байхгүй. Тазусаг дахин дэмжих юм бол бид асуудалд орж ч мэдэхээр байна. Хэрэглэхээ больсон хэрэгслээ ямарч хүн сольдог биз дээ гэж хэлэхэд нь уур хүрч буйдангаас босож

Би: тиймээ хүсээд байгаа бол гэрээгээ цуцлье. Надад ч гэсэн ийм дарамтан дунд ажиллах сонирхол алга. Удахгүй болох азийн аврага шалгаруулах олимпид би хувиараа оролцох болно

Харин амжилт гаргасны дараа гэрээ байгуулье гээд ирэвдээ

Жэссика: чи өвлийн олимпоос алтан медал авсан ч бид чамтай дахин гэрээ байгуулахгүй учраас санаа зовох хэрэггүй гэж хэлээд гэрээс гаран машиндаа суухад нь гал тогооноос давс аван түүний араас цацаад

Би: МУУ ХӨГИЙН ХҮҮХЭН МАНАЙ ГЭРТ ДАХИЖ ОРЖ ИРЭХ ЮМ БОЛ ҮХСЭН ГЭЖ МЭДЭЭРЭЙ

Чанмин: чи юу хийчихвээ

Би: би мэдэж байгаа болохоор зүгээр надтай эцэс хүртэл нь хамт байгаарай гэж хэлээд өрөөндөө орж ирээд хаалгаа дотроос нь түгжин орон дээрээ хэвтэхэд

Сэхүн: Тазуса

Би: надтай юу ч битгий ярь. Би яриа өрнүүлэхээр сайхан ааштай биш байна гэхэд Сэхүн чимээгүй намайг ажиглан зогсож байлаа.

Унтах хүртлээ Сэхүнтэй юу ч дугарсангүй, хөнжилдөө ороод

Би: сайхан амраарай гэхэд тэр халуун дулаанаар инээмсэглээд

Сэхүн: сайхан амраарай Тазуса гэх нь тэр ...

Энэ хүйтэн мөс шиг би ч гэсэн хүйтэн хөндий мөс болж хувирч байх шиг ... чихэвчээ хийн өмнөх аянуудаа сонсон хөдөлгөөнөө давтаад хангалттай гэж үзсэн тул цүнхээ аван хорооноос гарахад

Сэхүн: Вуа Ина ялагч болсон болохоор Инагийн зургаар дүүрсэн байна шүү. Тэр ч хөөрхөн юм аа гэж хэлэхэд нь би өөрийн эрхгүй уурлаж 1 давхарын мухлагаас улаан лоолины шүүс аван ууж эхлэхэд түүний амь тэмцэн орилох сонсогдож би нүүрэндээ зэвүүн инээмсэглэлээ тодруулан хорооны хаалгаар гарахад сэтгүүлчид намайг отоод зогсож байв.

• 100 хоног • [Complete]Where stories live. Discover now