001.БҮХ ЗҮЙЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ

3.9K 203 41
                                    

                               🔷🔷🔷

БҮХ ЗҮЙЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ

Бяцхан охин ээжээсээ элдэв зүйл асуун хөнжлийнхөө булангаар оролдоно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бяцхан охин ээжээсээ элдэв зүйл асуун хөнжлийнхөө булангаар оролдоно. "Ээжээ аав хаашаа явчихсан юм бэ"
Ээж нь охиныхоо үсийг илэн "Аав нь ажил ихтэй байгаа учраас ирж чадахгүй байгаа юм аа миний охин одоо унтдаа" хөнжлөөр нь сайн хучаад оронд нь оруулав.

********

/10 жилийн дараа/
Миний аав гэгч хүн хааяа л нэг над дээр ирж ойр зуурын мөнгө өгөн явдаг. Гэвч сүүлийн 2 сар над дээр ирээгүй нь миний сонирхол бас дургүйг минь хүргэнэ.  Ээжийн  минь хувьд гэвэл нас бараад 3жил болж байгаа. Тэр цагаас хойш би өөрөө бие даан ажиллаж эхэлсэн.
Текэн дээр зогсох эмэгтэй түүн үрүү орилов.

"Сунми үйлчлүүлэгч ирчлээ"

Би хувцасаа өмсөж дуусаад за очлоо түр хүлээгээрэй~~~" эелдэгхэн хэлээд шинэ үйлчлүүлэгчийн өөдөөс харан бөхийв.

Би одоогоор рестораны зөөгч хийдэг. Магадгүй энэ ажил та бүхний хувьд амархан санагдаж болох ч байнга хүнтэй эелдэг сайхан харьцана гэдэг үнэхээр их тэвчээр шаарддаг гэдгийг  та бүхэн мэдэхгүй шүү дээ...
Өдөржин зогсоо зайгүй ажлаа хийсний дараа ажлаасаа арай гэж алхалсаар гарав.

Тэр юм асуух гэсэн бололтой "Сунми?"

Би түүн үрүү харан "Яасан?"

Тэр бага зэрэг эмээсэн янзтай "Сунми би өнөөдөр найз залуугийндаа хонохоор амалчихсан.Чи ганцаараа хонож болох уу?"

Би санаа алдан "Заза зүгээр дээ. Би ганцаараа байж чадна"
Тэр баярлаж, дэвхцэн "За баярлалаа Сунми..."

Би түүн үрүү итгэлгүйхэн хараад "Баяртай" хэмээн зөөлөн шивнээд даллав.

Тэр бол миний багаасаа найзлаж ирсэн Ханна. Ким Ханна гэдэг.
Гадаа арай л орой болчихож бага зэрэг эмээн алхсаар гэрлүүгээ орох гэтэл ард нуруунд минь нэг хүнд зүйл мэдрэгдэн доош унав.

***********

/Хаа нэгтээ/
Эрэгтэй хүмүүсийн бүдүүн баргил хоолой сонстон нүүр лүү минь хүйтэн ус цацахад би цочин нүдээ нээв.

Хэн нэгэн танихгүй эр өөдөөс минь жихүүдэс хүрэм харцаар гүн ширтээд "Хангалттай унтлаа гэж бодохгүй байна уу?  Одоо сэрэх цаг чинь болчихлоо"

Нүдээ нээгээд хартал байшингын хонгил бололтой харанхуй орчин...
баахан буу зэвсэг, хутга мэс зүүсэн аварга эрчүүд....

Би аль болох зоригтойгоор "Би ямар хэрэг хийсэн болоод энд байгаа юм!!!"

Нөгөөх эр уруулыг минь арчаад "Танай аав чинь манай мафиас хулгай хийсэн"

Би "Худал хэлэх хэрэггүй манай аав ямар ч мафитай холбоогүй"
Намайг ийн хэлсэний дараа нэгэн хүйтэн царайтай эр орж ирэхэд бүгд бөхийгөөд "Толгойлогчоо!"

Толгойлогч нь гэх эр над руу ойртож ирэн явган суугаад эрүүг минь базсаар "Энэ чинь ямар гээч муужгай вэ?"

Анх байсан хүйтэн эр түүнд бөхийсөн толгойгоо бага зэрэг өндийлгөн  "Толгойлогчоо энэ манайхаас урвасан нөгөөх....~"

Түүний үгийг таслан
Толгойлогч "Жон Гёбалын охин юм биздээ" хацрыг минь илсээр над руу жуумалзан харна.
Би түүний гарыг холдуулан "Надаас бузар савраа тат!"

Толгойлогч гэх нөгөөх эр дээш босон "Их шазруун муужгай юм биздээ сонирхолтой санагдчихлаа, тэр үгээ таслан "Чүэ туслах! Энэ охиныг манай гэрт авчир. Хэр тэвчээртэйг нь шалгая" хэмээгээд эрүүг минь базан өөр лүүгээ харуулав.

Чүэ туслах гэх эр бөхийгөөд "Мэдлээ толгойлогчоо!" хэмээн чанга дуугаар хэлээд гараа дохиход нөгөөх эрчүүдээс хоёр нь миний гарнаас зууран явах гэв.

Би аль чадахаар тийчилсээр "Надаас холд! Зайл новшнуудаа..."
Энэ өдрөөс миний там эхэлсэн юм...


           ꧁Xiaoyichun꧂         
Согжины төрсөн өдөрт зориулсан бичвэршүү. Идэвхитэй байвал өдөрт нэг хэсэг өгнө
Жич: Энэ бичвэрийнхээ үг үсгийн алдаа гэх мэт зүйлс дээр засвар хийж оруулж байгаа шүү... дахиад уншаад үзэж болно шүү ❤❤❤

💎 Цэнхэр Алмаз💎 My Daddy Mafia|S1| /ДУУССАН/Where stories live. Discover now