Бэе Ара
Яагаад тэр ийм их өөрчлөгдчихөв?
"Ара чи яагаад ийм чимээгүй байгаа юм?" Юнги миний үсээр тоглонгоо асуулаа.
Би бага зэрэг холдоод түүн рүү харав. "Юнги яагаад чи ийм өөр байгаа юм?"
Юнги инээгээд "Би үүнийг зохицуулсан. Миний үл тоогдсон шалтгаан бол миний ямар харагдаж байгаагаас болсон. Би илүү энгийн харагдахын тулд ийм зүйл хийхээр шийдсэн юм."
Би толгой дохилоо "Би ойлголоо..,"
Энд эвгүй чимээгүй байдал ноёрхлоо.
Тэр миний туслахыг хүссэн Юнги биш байна.
Би яахаа мэдэхгүй байна...,
Магадгүй тэр одоо зүгээр байх.
"Тэгэхээр өнөөдөр бол сайхан шинэ өдөр, тэгэхээр хоёулаа гарцгаая!" би алгаа ташин хэллээ.
"Гарах аа? Цугтаа юу?"
"Гадаа! Гадаах ертөнц рүү! Хотхон руу явцгаая!" би Юнги-ийн гараас бариад бид гарлаа.
"Энэ аюулгүй юу?" тэр гаслав.
"Чи надтай хамт байхад" би эргэж хараад түүн лүү инээмсэглэлээ.
Тэр улайгаад толгой дохив.
Бид хотоор цуг алхаж байна.Би тийм хол амьдардаггүй, гэхдээ энэ ойрхон байгаагүй.Ойр хавийн харагдах үзэмж энэ бүхнийг үнэ цэнэтэй болгож байлаа.
"Хөөх, би хэзээ ч модод ийм үзэсгэлэнтэй байхыг харж байгаагүй" Юнги интоорын модыг харж байхдаа хашхирсан юм.
"Дэлхий үзэсгэлэнтэй,зүгээр л чамд зөв талаас нь харуулах хэн нэгэн хэрэгтэй." би чимээгүйхэн хэлэв.
Миний нүдний буланд,Юнги надруу харж байхыг би харлаа.Би түүнийг хараагүй юм шиг царайлж эргэн тойронд байгаа шувуу, эрвээхийг харан зогсов.
"Ара?"
"Мм?"
"Чи өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгийг мэдэх үү?" Тэр төвлөрсөн царайтай асуулаа.
Би ичлээ. "Би тэгж итгэж байна"
"Сайн байна, учир нь чиний үзэсгэлэн гоо авагдах зүйл биш, бас амархан нууж чадах ч зүйл биш" Юнги магтаалын үгээр булж байна. "Чи үнэхээр гайхалтай харагддаг,би чамлуу харахдаа эрвээхэйг олж хардаг."
Би түүний гарыг зөөлөн цохиод "Чи хэтэрхий сайн байна, Юнги"
Тэр зүгээр инээмсэглэн миний гараас бариад "Би аз жаргалтай байна"
YOU ARE READING
Boy meets________|| Book 1 Min yoongi (Mongolian)
SachbücherОрчуулгын өгүүллэг. Зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэй. Таалан соёрхоно уу? 🤗💕 •Original written by:BaeTaeLay •Translateby:Lerasun Translate started to:2017.12.27