Мин Юнги
Тэр үргэлж миний төлөө байсаар ирсэн.
Би хамгийн бага хүлээлттэй байсан ч хамаагүй.
Би хэзээ ч тэрнийг орхихгүй.
Дахиад
Тэр намайг уучиллаа гэж хэлэх мөчид миний мэдрэмжүүд үнэн байсныг би мэдсэн.
"Би чамд хайртай"
Би ингэж л хариулсан
Ямар ч эргэлзээгүйгээр
Миний нүд хаалттай байсан ч, би түүний инээмсэглэж байхыг харж амжсан.
Тэр миний нүүрэнд хүрж байхыг би мэдэрсэн, тэгээд би боломжийг ашиглаэ хэзээ ч хийж чадахгүй байх гэсэн зүйлээ хийсэн.
Би түүнийг үнссэн.
Би түүний биеийг өөртөө татаад, түүнийг үнссэн... Яг уруул дээр нь зөвхөэ мөрөөдөж байсан зүйлээ хийсэн.
Бид усан дотор үнсэлцсэн.
Би итгэл найдварыг ойрхон байхгүй гэж боддог байлаа.
Гэвч тэр намайг олсон.
Миний амьдрал дуусна гэж бодсон.
Гэхдээ одоо....
Миний амьдрал дахин эхэлж байгааг би мэдэрч байна.
Далай бидэнлүү их давалгаалж байсан ч, бид түлхэгдсэнгүй.
Хэрэв бид үхэхээр болвол, цугтаа үхнэ.
Том давалгаа ирж байгааг анхааруулсан дохио ирлээ.
Бидний дараагийн мэдсэн зүйл гэвэл, бид өмнөх байрнаасаа түлхэгдэн, цугтаа далайгаар аялаж байлаа.
Эрэг лүү ойртож байна.
Тэр намайг аварсан газар
Биднийг хэр их түлхэж байх нь хамаагүй, миний түүнийг барьсан гар улам чангарч байлаа.
Би ямар ч тэнэг усанд түүнийг надаас түлхэн авахыг зөвшөөрөхгүй.
Би уснаас айхаа больсон
Бид далайгаас шидэгдэж, бидний бие дахин уулзав.
Бид элсэн дээр зөөлөн газардлаа.
Би түүнээс холдож, тэрнийгээ томоор инээмсэглэж байхыг харлаа.
Түүний нүд нээгдэж,бас тэр илүү томоор инээмсэглэж байна.
"Чи амьд байна" тэр санаа амран хэллээ.
"Чи ч гэсэн"
Бид хоёул нэгнийгээ чангаас чанга тэврэв.
Би түүний нүүрэнд хүрэнс түүнийг үнслээ.
Би түүнийг үнссэн
Миний мэддэг амьдрал буцаад ирлээ.
Түүнийг нэг хэсэг нь гэдгийг мэдлээ.
Хайр жинхэнэ гэдгийг, найдвар ч гэсэн жинхэнэ гэдгийг мэдлээ.
Түүнгүйгээр энэ дэлхий тийм ч гайхалтай биш гэдгийг мэдлээ.
Би эргээд ирсэнээ мэдлээ.Юу юунаас ч илүү дээр байна.
Хүү уулзлаа_________
Хүү өөртэйгөө уулзлаа.
YOU ARE READING
Boy meets________|| Book 1 Min yoongi (Mongolian)
Non-FictionОрчуулгын өгүүллэг. Зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэй. Таалан соёрхоно уу? 🤗💕 •Original written by:BaeTaeLay •Translateby:Lerasun Translate started to:2017.12.27