[9]

15 5 0
                                    

Бэе Ара

Биднийг далайн эрэг дээрх цэцэрлэгт хүрээлэнд зайрмаг идэж байхад, Юнги миний хацрыг үнссээр л байлаа.

Залуу минь

Би ичээд өөр тийш харав.

Энэ зарим хүмүүсийн тайлбарласан шиг мэдрэгдэхгүй байна

"Юнги, надад чамд хэлэх зүйл байна" Надад эцэст нь ярих зориг орлоо.

Юнги инээгээд "За, хонгор минь?"

Залуу минь

"Би чамайг хаанаас энэ бүгдийг олж авсныг мэдэхгүй ч,гэхдээ..." би цэцэрлэгт хүрээлэнг тойруулан харлаа. "Миний чамд.., хэлэх гээд байгаа зүйл бол..үнэхээр,чамайг намайг ойлгоно гэж бодохгүй байна..,хүлээ би дуусгая..хүлээж бай-"

Зөөлөн, Ара үнэхээр зөөлөн.

"Би чамайг надад юу хэлэх гэж байгааг чинь мэдэх юм шиг байна" Юнги шивнэв.

Өө,баярлалаа!

Түүний гар миний өвдөгт хүрлээ.

Хамаагүй ээ

"Чи биднийг жоохон хүйтэн байхад зайрмаг идэж байгаа гэж бодож байна"

Залуу минь

Би хөлөө зөрүүлээд "Юнги! Тийм биш! Би ямар нэгэн зүйл хэлэхийг хүсч байна"

Юнги өөр тийшээ хараад нөгөө талд байгаа хосуудыг харлаа. Залуугийн өвөр дээр суугаад усан үзэм идэж байгаа охиныг.

Юнги эргэж хараад инээмсэглэв. "Чи надад хэлэх ёстой...." Түүний гар бэлхүүснээс минь бариад намайг өргөх гэж оролдож байв.

Би түүнээс зугтав. "Сонс! Юнги чи өөрийнхөө эхлэлийг хэн нэгний дундахтай харьцуулж болохгүй"

Тэр толгойгоо хазайлган "Би чиний хэлсэнийг ойлгохгүй байна" гэлээ.

"Би чамайг ойлголоо Юнги, би чамайг бусад хүмүүсийг дууриахыг харж байна! Чи тэдний юу хийж байгааг хараад хийж байна.Чиний надад хийж байгаа чинь зөв зүйл биш, ингэж явагддаг зүйл биш."

"Ара чи намайг хичээж байгааг харахгүй байна уу? Би аль хэдийн алдсан амьдралаа эргүүлж авах гэж хичээж байна!"

"Би мэднэ, Юнги. Бас би чамд буцаахад чинь туслана.Чи яагаад надад итгээд юмсыг удаанаар хийж болохгүй гэж?Чи тэвчээртэй байж чадахгүй нь уу? Би чамтай амархан байхыг хичээж байна учир нь АМЬДРАЛ АМАРХАН БИШ! Чи хүмүүсийн хийж байгаа зүйлийг хараад зөв гэж бодсон зүйлээ дуурайж болохгүй! Тэгж л хүмүүс өөрсдийгөө алддаг-"

Boy meets________|| Book 1 Min yoongi (Mongolian)Where stories live. Discover now