Бэе Ара
Миний санаа амарлаа.
Үнэхээр их
Үнсэлтийн дараа,би Мин Юнгиг буцаад ирнэ гэдгийг мэдэж байсан.
Би түүнийг санасан.
Бүтэн өдөр болоогүй ч би түүнийг санасан.
Би дахиад алдахгүй.
"Юнги..." би амьсгаагаа гаргалаа
"За?"
"Хоёулаа өвдөхөөсөө өмнө явж, өөрсдийгөө цэвэрлэцгээе."
Тэр инээмсэглээд,толгой дохилоо. Би түүний гараас бариад босоход нь туслав.
Бид хоёул далай руу харж, болсон бүхнийг эргүүлэн саналаа.
Энэ магадгүй хамгийн аймшигтай зүйл байх...гэхдээ би тийм ч их айгаагүй. Үнэнийг хэлэхэд, сая миний амьдралын хамгийн гайхалтай мөч байлаа.
Мэдээж түүнийг аврахаас илүү зүйл гэж байхгүй.
"Ара?" тэр зөөлнөөр намайг дуудлаа.
Би түүнлүү эргэж хараад "За Юнги?"
"Би чамд хайртай" тэр улайчихлаа.
Би инээгээд "Би ч гэсэн чамд хайртай"
Тэр гараараа намайг чангаач чанга тэвэрлээ.
"Би чамайг явуулахгүй,би дахиад алдаа гаргахгүй. Би дахиж юуг ч эрсдэлд оруулахгүй,чамайг лав биш, хэзээ ч үгүй. Би чадахгүй, би тэгэхгүй. Би тэнэг байсан. Би эргүү байсан. Би хамгийн тэнэг нь, хүүхэд шиг тэнэг!,би чамд хайртай,алдаагүйгээр, харамсахгүйгээр чамайг хайрлана. Би дахиж чамайг өөрөөсөө....түлхэхгүй" тэр өөрийн үгсээ хүрхрээ шиг урсгахдаа, нурууг миний дээш доош илж байлаа.
Би уйлж эхэллээ "Юнги...Б-би дахиж намайг алдахыг чамд зөвшөөрөхгүй.Би-би үүрд чинийх байх болно, ямар ч алдаа бас харамсах зүйлгүйгээр"
Тэр миний мөрөн дээр, толгойгоо тавиад намайг үнэрлэлээ. "Чи минийх...чи минийх"
Бид их хурдан ойлголцчихлоо.
"Гэртээ харьцгаая,Юнги" бид машин дээрээ очихоос өмнө би түүний хацрыг үнслээ.
Баярлалаа ээжээ...
****Бид шүршүүрт орсны дараа,бид буйдан дээр хөнжил тавиад түүндээ шигдлээ.
Юнги багахан сэтгэлээр унасан байсан, гэхдээ хэн тэгэхгүй гэж. Тэр бараг л дахиад.....үхсэн.
Тэр давтах дургүй.
"Юнги..." би толгойгоо эргүүллээ.
"За...." тэр хөнжлөөр тоглож байсан болохоор доошоо харсан байлаа.
"Юююннннгггггиииии" би түүнийг дахин дуудлаа.
"Зааааааааа?" тэр намайг дуурайсан ч, хачин байдалд орчихлоо.
"Юнги!" би түүнийг хөлийг зөөлөн өшиглөлөө.
Тэр арай гэж хараад, хэллээ "За,хонгор минь?"
Би гараа зөрүүлээд " Чи юу бодож байна, Юнги?"
"Юу ч бишээ, Ара...." тэр намайг буцаад буйдан руу суу гэж дохилоо.
"Юнги би чиний амийг аварсан, юу чамайг сэтгэлээр унагаж байгааг би мэдэх эрхтэй гэж бодож байна.." би жоохон чанга хэллээ.
"Юу чамайг намайг сэтгэлээр унасан гэж бодоход хүргэв?" тэр надруу гэмгүй харцаар харлаа. "Энэ бол миний тайван царай"
Би санаа алдаад "Юнги,гуйя"
Тэр гүн санаа алдаад,доош суулаа. "Би тэнэг юм шиг санагдаад байна"
"Тэнэг хэ-"
"Ингэж аашлаж байгаа минь тэнэг,өөрийнхөө зөв гэж бодсон минь тэнэг. Чамайг бараг л алдах шахсан нь үнэхээр тэнэг...энэ дэлхий дээр цор ганц надад үнэнчээр санаа тавьдаг нэгэн бол чи! Үнэхээр тэнэг! Би бол хамгийн тэнэг нь!" тэр нүүрээ дараад, уурандаа багтрах шахам харагдана.
"Юнги чи тэнэг биш! Чи бол хүн, чи энгийн нэгэн хүн" би түүний гараас татаад тэвэрлээ.
Тэр миний цамцнаас зуурлаа.
"Би зүгээр...би зүгээр л бусад шиг байхыг хүссэн. Жаргалтай. Би яг л тэднийг би боддог шиг, тэд намайг бодоосой гэж хүссэн. Би энгийн байхыг хүссэн. Би тэдэнтэй таарахыг хүссэн! Намайг үнэхээр уучлаарай Ара... Надад хэн нэгэн байсныг мартаад би оюун санаагаа алдчихсан байж. Би өөрийгөө алдсан,би баллачихсан. Намайг үнэхээр уучлаарай,би их хичээсэн, гэвч энэ бүхэн намайг өвтгөж байна! Би бусад байхыг хичээсэн би маш их хичээсэн! Би хичээсэн ч бүтэлгүйтчихлээ! Би бол азгүй амьтан! Би хэдий их хичээсэн ч гэсэн!" тэр миний мөрөн дээр уйлж эхэллээ.
Би түүний нурууг илээд " Юн-юнги. Би чамд аав ээж маань бага байхаас минь авахуулаад юу дуулж өгдөг байсныг хэлж өгье"
"З-за"
"Энэ үнэндээ дуу л даа"
Би түүний мөрнөөс хараад, эргүүлж суулгалаа,тэгж байж л би түүний царайг харж чадна.
Тэр үнэхээр гунигтай байсан
Үнэхээр их өвдсөн
Үнэхээр их гэмшсэн
"Чи их хичээх хэрэггүй, чи бүхнийг өгөх хэрэггүй. Чи зүгээр л босох,босох,босох хэрэгтэй. Чи өөрийнхөө нэг ч зүйлийг өөрчлөх хэрэггүй. Чи хичээх,хичээх,хичээх,хичээх хэрэггүй......"
Би түүний хоёр гараас барьж байгаад, зөөлөн, тайвнаар дууллаа.
Би өөрсдийнхөө дээрээс хөнжлөө аваад,түүнийг өөрийнхөө өрөө лүү татаад явлаа. Би түүнийг өөрийнхөө том тольны өмнө аваачлаа.
"Амьсгаа ав,Тольруу хар,өөрийгөө хар. Чи өөртөө таалагдахгүй байна уу? Учир нь би чамд дуртай" би түүний мөрөн дээр толгойгоо тавьлаа.
Юнги ямар ч хувиралгүйгээр, тольруу өөрийгөө харлаа.
Гэнэтхэн, тэр толгой дохилоо.
Багахан инээмсэглэл,би инээмсэглэл харсан."Би бахархаж байна, би өөрийнхөө ийм хол явсанд талархаж байна" тэр ингэж хэллээ.
"Энэ чинь л миний залуу" би түүний араас тэвэрлээ.
"Бас,би өөрийн өмнөх үсийг санаж байна" тэр эргээд надруу харлаа. "Би өөрийнхөө гайтай шоколад шиг өнгийн үстэй өдрүүдээ санаж байна"
Би инээгээд, бид нэгнийгээ үнслээ.
Тэр буцаад ирлээБас тэр жаргалтай байна.
Хүү уулзлаа_______
Хүү өөртэйгөө уулзлаа.
YOU ARE READING
Boy meets________|| Book 1 Min yoongi (Mongolian)
Non-FictionОрчуулгын өгүүллэг. Зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэй. Таалан соёрхоно уу? 🤗💕 •Original written by:BaeTaeLay •Translateby:Lerasun Translate started to:2017.12.27