• 1-р хэсэг •

2.4K 162 12
                                    

9-р сарын 1

Хаа сайгүй дүрэмт хувцасаа нямбайлан өмссөн сурагчид догдлон гүйлдэх нь хичээлийн шинэ жилийн баяр ирснийг илтгэнэ. Ихэнхи сургуулиудад сурагчид багш нартаа цэцэг бэлэглэн жирийн нэг ёслол хийх бол хаа нэгтээ сүрдэм хашаагаар хүрээлэгдсэн цайзын гадна маш урт дараалал бүхий үнэтэй машинуудын цуваа харагдана. Түүнээс бууж ирж буй хүмүүс нь хүрэн улаан өнгийн дүрэмт хувцастай сурагчид байх бөгөөд яг л алдартан мэт, тэднийг хүрээлэх зурагчидлуу инээмсэглэн далласаар улаан хивсэн дээгүүр алхан сүрлэг хашаагаар орох аж. Мэдэхгүй хүн харвал том шагнал гардуулал ёслол болж байна гэж хэлэхээр уг үзэгдэл нь Солонгосчуудын хувьд хэдийнээ хэвийн үзэгдэл болсон Хангүг ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа юмсанжээ. Цугларах хүмүүсийн тоо болон шууд нэвтрүүлэгээр үйл явдлыг дамжуулах сэтгүүлчдийн тоо ч нэмэгдсээр уртаас урт цувааны эцэст хэн бүхний хүсэн хүлээсэн мөч ирэн чанга хашхирах дуу чимээ тэрхэн газрыг бүрхэх нь тэр. Хар өнгийн лимузингээс долоон залуу цувран бууж ирэх бөгөөд тэд ч цугласан хүмүүсийн зүг бөхийн хүндлэл үзүүлсээн сургуулийн хашаагаар оров.

Жин : Бурхан минь чих дүлийрэх шиг л боллоо.

Жонгүг: Худлаа дуртай байгаа юм байж

Жин: Сайхан нь сайхан ч бас залхах үе байх шүү дээ.

Жимин : Энэ жил манай сургуульд их олон хүүхэд шилжиж ирж байгаа гэнэлээ.

Намжүүн : Өнгөрсөн жил ахиад шилдэг ахлах сургуулиар тодорсон. Бас Хятадын ерөнхийлөгч айлчилхад манай сургуулийнхан хүлээн авсан. Мэдээж шүүдээ.

Юнги : Олон хүүхэд шилжиж ирсэн ч манай ангид орохгүй гэж найдъя.

Жонгүг : Мэдээж үүнд санаа зовох зүйлгүй. Захирал хэр баргийн хүүхдийг манай ангид оруулдаггүй шүүдээ. Хичнээн нэр хүндтэй хүмүүсийн хүүхдүүд байсан ч тэр. Бид байхад яаж оруулах вэ дээ.

Хусог : Ингэхэд манай ангид хэдэн хүүхэд байдаг юм бэ?

Юнги : Тэрийг чинь хэн мэдэх юм бэ?

Намжүүн : Та нар нээрээ гэсээр толгой сэгсрэн, манай анги ердөө 16 сурагчтай. Бусад ангиуд бүгд 20 гаран сурагчтай.

Тэхён : Чи яаж ийм сайн мэдэж байгаа юм?

Намжүүн : Тэнэгээ би ангийн дарга чинь байна. Бас сурагчдын зөвлөлийн дарга. Ер нь та нар муусайн юмнууд ядаж сурагчдын зөвлөлд байдаг гэдгээ мэддэг юмуу?

▪︎HIGH SCHOOL STORY▪︎/Дууссан/Where stories live. Discover now