• 9-р хэсэг •

1.6K 134 23
                                    

Жонгүг : Дотуур байранд орсноосоо хойш сургуулийн хашаагаар ерөөсөө яваагүй юм байна.

Лиса : Харин тийн. Үнэхээр манай сургуулийн хашаа ийм том гэж бодсонгүй шүү. Энэ парк ч бас үнэхээр гоё юм. 

Жонгүг : Тийм ээ. Чи төгсөөд юу хийе гэж бодож байна ?

Лиса : Мэдэхгүй юм даа. Одоо хүртэл шийдвэрээ бүрэн гаргаагүй л байна. Үнэнийг хэлэхэд би бүжигчин болохыг хүсдэг. Гэхдээ аав минь тогтвортой ажил биш гээд нэг их дэмждэггүй юм. Тэр надад хүнсний чиглэлээр суралцаад ирээдүйд корпрацаа өвлөж авах тухай санал болгосон. Бас намайг хүчлэхгүй өөрөө шийдвэрээ гарга даа гэж хэлсэн ч би аавынхаа урмыг хугалхыг хүсэхгүй байна. 

Жонгүг : Хэцүү сонсогдож байна шүү. Гэхдээ юу гээч ? Чи ямар ч сонголт хийсэн жаргалтай л байвал аавд чинь хамгийн сайхан байна гэж бодож байна. Аавынхаа урмыг хугалахгүй гэсэндээ өөрийн хүсэл мөрөөдлөөсөө ухарвал аав чинь харамсах байх.

Лиса : Тийм гэж үү ? 

Жонгүг : Тийм ээ. Өөрийнхөө л мөрөөдлөөр амьдар Лиса!!

Лиса : Миний хажууд суугаад үнэтэй зөвлөгөө өгч байгаад баярлалаа. Битгий гомдоорой. Гэхдээ чамтай ингээд сууж байна гэж огтхон ч төсөөлж байсангүй шүү гэсээр инээхэд

Жонгүг : Тийм дээ. Амьдрал адал явдлаар дүүрэн гэдэг байхаа ?

          Баасан гариг

Багш : За хүүхдүүдээ. Дотуур байранд орсноос хойш та нарыг гаргалгүй их удсан болохоор сургуулийн захирал ахлах ангийнхныг хамарсан том зугаалга хийхээр болсон гэхтэй зэрэгцэн ангийн хүүхдүүд бүгд баярлалдан дэвхцэж байлаа.

Багш : За алив сууцгаа !!! Тэгэхээр бид нар цэвэр агаартай, үзэсгэлэнтэй байгальтай, сайхан амралтын газартай Магдук руу явнаа. ( Тийм газар байхгүй шүү зүгээр санаанаасаа зохиосын ) Хагас сайн буюу маргааш өглөө 08:45-д автобусаар яваад Бүтэнсайн өдөр үдээс хойш ирнэ. Хоногоор явна гэсэн үг. Тийм болохоор өнөөдөр хариад ачаагаа бэлдээрэй. Гэхдээ хэт их юм авч болохгүй шүү.

Сурагчид : Заа багшаа.

-

-

-

Жэнни : Вуаа. Манай сургууль ч гайхшруулж ханахгүй юмаа ?

Жисүү : Мэдэхгүй ээ. Би ч тэгж их зугаалах дуртай хүн биш л дээ. Залхуу хүрээд байна.

▪︎HIGH SCHOOL STORY▪︎/Дууссан/Where stories live. Discover now