Хилэгнэсэн галын бурхан гэрийг нь үнс болгожээ

161 7 0
                                    


Галын бурханаа гомдоосон айл өөдөлдөггүй гэдэг.Зуух, пийшинд дүрэлзэн асаж байгаа гал дотор тэр айлын галын бурхан байдаг ажээ.Энэ бурхан том хүмүүст үзэгддэггүй, харин өлгийтэй болон нялх балчир үрст харагддаг ажээ.Тийм ч учраас зуух, пийшин дотор дүрэлзэн асаж байгаа галруу тэд дүрлийтэл хараад хөөрөн баясаад сууж байдаг гэдэг.

Гомбынх хэдэн жилийн өмнө хөдөөнөөс хотод шилжин ирж, нийслэлийн нэгэн гэр хороололд нутгийн айлын хашаанд таван ханатай гэрээ барин амьдрах болжээ.Гомбо нэгэн байгууллагад жижүүр манааны ажилд орж, эхнэр нь энд тэндхийн цайны газарт ажиллан, хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод байтал жилийн дараа хадам ээжийнх нь бие муудлаа гэсэн хэл ирж, эхнэр нь ээжийгээ асрахаар дүн өвлийн хүйтнээр нутаг руугаа явж, Гомбо дунд сургуульд сурдаг гурван хүүхдийнхээ хамт үлдэв.Эднийх тэр жилийн өвөл нүүрс, түлээгээ татан авч чадаагүй тул зөөврийн нүүрс, түлээ худалдан авч, мөнгөөр багагүй шатаж байлаа.Ингэхгүй гээд яахав, ямар хөлдөж үхэлтэй биш.Эхнэрийгээ нутаг явахаас хэд хоногийн өмнө Гомбо нүүрс түлээ авах мөнгөөрөө хямдхан архи аваад уучихсан нэлээд халамцуу, бас баахан хуучин муу гутал, хувцас хунар хажуугийн жалгаас түүгээд шуудайлчихсан орж ирлээ.

-За, хөгшин минь.Энэ чинь үнэгүй мөртлөө маш сайхан түлш болдог юм байна.Ийм муусайн хогнууд хажуугийн жалгаар дүүрэн байна.Энэ арын гудамжны Очирынх дандаа ийм юм түлдэг юм байна.Илчийн хувьд юун Налайх, Багануурын нүүрс.Хамгийн гол нь үнэгүй олдож байна шүү дээ.

-Гомбо минь, тэгж гал голомтоо бузарлахаа боль.Галын бурхан гомдоно.Галын бурханаа гомдоосон айлын ажил амьдрал уруудан доройтдог номтой юм.Наад муухай юмнуудаа тэр жалганд нь аваачиж хая гэж тас загнаад өөрөө нүүрс, түлээ авчрахаар нэг хүүгээ дагуулан гарав.

-За, юун сүртэй юм.Галын бурхан гэж ер нь байдаг юм уу? Энэ хавийн олон айл ийм юм түлээд болоод л байна шүү дээ гэж Гомбо үглэсээр хоцорчээ.Тэгсэнээ эхнэрийгээ ирэхээс өмнө өнөөх шуудайтай хогоо амбаарын ард нуугаад "Чамайг хөдөө явсан хойгуур эдгээрийг түлнэ.Нүүрс, түлээний мөнгийг хэмнэнэ шүү" гэж бодоод дотроо инээсэн байна.

Долоо хоногийн дараа эхнэр нь нутаг руугаа явж, Гомбо хүүхдүүдийн хамт үлдлээ.Уг нь эднийх үзэх зурагт, хөргөгч, угаалгын машин, плитка, индүү гээд хүний хэрэгтэй юм нь байгаа боломжийн л амьдралтай айл.Эхнэрийгээ явсаны маргаашаас эхлэн Гомбо ёстой эрх чөлөөгөө эдэлж, өнөөх шуудайтай хогоо зууханд хийн шатааж эхэллээ.Тэр дотор нь маажийсан гутал, уранхай өмд, хир даг болсон цамц, куртка, хагарч хэмхэрсэн хуванцар савнууд гээд есөн жорын юм байна.Гэр ч пүнхийтэл халж байна гэж жигтэйхэн.Ёстой л юун Налайх, Багануурын нүүрс болов.Гадаа идэр ес тачигнаж байхад тэд гэртээ халууцан хөнжлөө яран унтацгаана.Хүүхдүүд нь харин аавынхаа энэ ёс бус байдалд жаахан дургүй байлаа.

Аймшгийн яриаWhere stories live. Discover now