Үхэх гэж байсан эрийг нэгэн бүсгүйн сүнс хөл дээр нь босгожээ

562 25 1
                                    


Энэ хорвоод итгэж боломгүй зүйлс тохиолдохыг алийг тэр гэхэв.Тэгвэл хэзээ мөдгүй үхэх гэж байсан нэгэн эр сүнстэй учирснаараа илаарь болон хөл дээрээ зогссон сонин явдал байдаг аж.Ийм гайхалтай зүйлийг элдэв олон зүйл нуршилгүйгээр уншигч танаа толилуулъя.

1991 оны эхээр Монголчуудын дийлэнх нь ганзагын наймаанд мордон ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байсан цаг.Энэ үеэр Батжаргал гэгч эр ажлаасаа гаран наймаа хийхээр шийджээ.Ингээд банкнаас сая төгрөгийн зээл аван урагшаа хойшоо явж эхлэв.Тэр үед ганзагын наймаа эрхлэхэд хэд дахин нугарсан ашиг олдог байсан болохоор элбэг хангалуун амьдралтай болжээ.Ингээд Дэнжийн 1000-аас байранд орохоор шийдэв.Тухайн үедээ байр төрийн мэдэлд байсан болохоор нэг нэгэндээ зарж борлуулах нь хориотой байлаа.Аз болоход хотын захиргаанд ажиллаж байсан нэгэн эрээс хорооллын гурван өрөө байрыг нь худалдаж авахаар болов.Байр зарж буй хүн нь орон сууцных нь ордерыг өөрийн гараар янзалж өгнө хэмээн амлажээ.Ингээд мань эр байртай болон эхнэр нь ч магнайгаа хагартал баярлажээ.Байранд орох үед ганц хүү нь дөнгөж хоёр настай байв.Эхнэр хүүхдээ дулаан байр оронтой болгосон Батжаргал ардаа санаа зовох зүйлгүйгээр наймаандаа явах болов.1993 оны өвөл тэр урдаас дарсан бараагаа хойно аваачин зарахаар уламжлал ёсоороо вагонд суужээ.Тэрбээр Москва гарах замын өртөөнүүдээр купеныхаа цонхоор наймаалцчихна.

Тэр явалтаар нь хадам ах нь маш үнэтэй Турк савхи өгөн зарж өгөхийг гуйж явуулсан юмсанж.Түүнийгээ нэгэн залууд үзүүлж байтал "Өмсөөд үзье" хэмээн гуйх нь тэр.Мань эр дургүйцсэн авч цаадхи нь угз татан аваад цаашаагаа маш аажуухан гэгч нь алхжээ.Энэ үеэр вагон яг хөөж байлаа.Батжаргал ч хүний үнэтэй цайтай эд алдсандаа харуусч, бас чиг хүнд дээрэлхүүлсэндээ эгдүүцсэнээ барьж дийлэлгүй цонхоор үсрэн буужээ.Түүнийг мөнөөхөн оросын хойноос гүйж хүрэхэд цэнхэр өнгийн "Лада" машиндаа суух гэж байсан орос залуу найзууддаа курткыг шидэн өгчихөөд том труба барьж дайрчээ.Орос эрийн далайсан цохилт нуруунд нь буухад ухаан алдсан байдаг.Хичнээн ч зодуулсан юм бүү мэд.Ямартаа ч цуг нэг купенд явсан хүмүс нь проводникт хэлж вагоныг зогсоосон байдаг.Вагоноос хүмүүс буухыг харсан дээрэмчид ухаангүй хэвтээ Батжаргалыг орхичихоод зугтаж оджээ.Ингээд тэндээ эмнэлэгт хэвтэн ухаан оржээ.

Харамсалтай нь тархи нугасандаа хүнд гэмтэл авснаар хөл дээрээ босох найдваргүй болжээ.Цуг нэг купенд явсан нөхөр нь Москвад барааг нь зарснаар түүнийг вагоноор Монголд авч ирэв.Энд ирээд хичнээн эмчилгээ хийлгэсэн ч хөл дээрээ босох найдваргүйгээр үл барам бүсэлхийнээс доошоогоо мэдээ алдран шээж баахаа ч мэдрэхээ больжээ.Ийнхүү Батжаргал хүний гарт оров.Эхнэр нь өглөө босоод л шөнө дүл болтол түүнийг бөөцийлнө.Ийм маягаар хагас жил өнгөрөхөд тахир дутуу болсондоо гутран муухай аашлах Батжаргалын ааш авирыг эхнэр нь дийлэхээ больсон уу, аль эсвэл ийм хүнтэй яаж насыг барахав гэж бодсон уу хайхрахаа больжээ.Ийм маягаар нэгэн жил өнгөрөхөд эхнэр нь залуу хүн болохоороо үе үехэн алга болох болжээ.Ингээд нэгэн өдөр Батжаргал эхнэртээ:

Аймшгийн яриаWhere stories live. Discover now