Сүнстэй нөхцсөн бүсгүй амиа хорлож, гэр бүлээ аварчээ

222 12 0
                                    



Дэндэвийн охин Тунгалаг 10-р ангид орох жилээ бие хаа нь өсгөлүүн болж, эм хүний үзэсгэлэн бүрдэж буйг хэн хүнгүй л анзаарч байлаа.Түүнийг үеийнх нь хөвгүүд эргүүлдэхээс гадна бүр эхнэр, хүүхэдтэй эрчүүд ч хоргоох нь хэвийн үзэгдэл болжээ.Гагцхүү энэ бүхнийг охины зөв хүмүүжил, чамбай зан л аварч байв.Тэрээр 10р анги төгсдөг жилээ зэргэлдээх ангийнхаа Түвшин гэдэг хүүтэй ойртон дотноссоор хайр сэтгэлтэй болж үерхэх болжээ.Энэ үеэр гэнэтхэн Дэчин гэдэг өвөрмөц нэртэй 50 орчим насны хүйтэн царайтай эр гарч иржээ.

Дэчин охиныг анх харчихаад л сэтгэл алдарсан бөгөөд араас нь сэмхэн дагасаар гэр орныг нь мэдэж авсныг Тунгалаг мэдсэнгүй.Хэдэн хоногийн дараа хойноос нь нэгэн хүн сэмхэн дагаад байгааг гадарлаж, гэртээ хар гүйхээрээ орж иржээ.Ингээд энэ тухай аав, ах нартаа хэлснээр нөгөөдүүл нь гарсан юм байх.Гэтэл хашааны үүднээс нэгэн өвгөжөөр эр яаран сандран зугтаж байгааг хараад очжээ.Үрчгэр хар царайтай мөнөөхөн эр:

Та нар яах гээд байна аа? гэхэд нь:

Чи жаахан хүүхэд айлгаад байхдаа яадаг юм гэжээ.Гэтэл мөнөөхөн эр нэг муухай харснаа:

Айлгаагүй гэж хэлчихээд санд мэнд зугтаж одсон байна.Үүнээс хойш ч тэр охиныг салалгүй дагах болжээ.Энэ бүхнээс болоод Тунгалаг сэтгэл санааны дарамтанд орж, элсэлтийнхээ шалгалтанд ч олигтойхон бэлдэж чадсангүй.Ингээд сургууль, соёл ч үгүй хоцорчээ.Наадмын өмнөхөн тэрээр үерхдэг хөвгүүн Түвшинтэйгээ явж байхад нь Дэчин хэмээх тэр эр харчихаад сэмхэн дагасныг хэн ч мэдсэнгүй.Түвшин түүнийг гэрт нь оруулж өгчихөөд эргэтэл нь нэгэн эр барьж аваад учир зүггүй нүдэж эхэлжээ.Гутлынхаа түрийнээс хутга сугалан дайрах үед нь азаар хүмүүс тааралдсанаар амь нь аврагдаж гэмт этгээд сэргийлэхэд хүргэгджээ.

Сэргийлэхэд очсон хойно нь Дэчин хэмээгчийн түүх намтар нь тодорхой болсон аж.Дэчин нь Ардын хувьсгал ялсны дараахан Гандан эргэсэн Хажид гэгч ганц бие эмэгтэйн бутач хүү болж төржээ.Хажид нь өөрийн гэх орон гэргүйн улмаас Гандан эргэж гуйлга гуйн эзэнгүй саравчинд хоног төөрүүлдэг нэгэн байлаа.Тэрээр хүүгээ ч мөн адил энэ замаар л өсгөжээ.Хүмүүс Дэчин хүүгийн эцгийг хоорондоо тааварлаж янз бүрээр л ярьдаг байлаа.Харин пүүсний зарц ядуу луухаануудын нэгний хүү байх гэсэн таавар нь үнэнд сүрхий ойртсон байх магадлалтай.Үнэхээр ч бүлтгэр нүд, орсгой шар шүд, сайргар хөл, жижигхэн дэлдэн чих тэргүүтэн нь цэвэр монгол хүн биш гэдгийг нь илтгэдэг.За, энэ ч яахав.Түүнийг төрүүлсэн эх нь ч чухам хэнээс олсноо мэдэхгүй байсан болохоор бид юугаа мэдэхэв.Ийнхүү Хажид хүүтэйгээ золтой л хөлдөөд үхчихгүй тэнэж явахад нь Бошгыг халах залуучуудын эвлэлийнхэн тэр үедээ хүчээ авч байсан хамтрал, коммунд оруулж баячуудаас хураагдсан хөрөнгөн дээр туйлуулжээ.Хамтрал, коммун буруудаж тарсны дараагаар Хажидын бие хаа, хувцас хунар, царай зүс нь овоо дээшилсэн учраас Өмд баатар гэдэг хочтой өвгөн луухаантай ханилжээ.(Энэ луухааныг Дэчингийн эцэг гэсэн яриа гарч байжээ) Луухаан ч Дэчинийг гадуур тэнүүлсэнгүй ажил төрөлд борви бохисхийлгэлгүй дарсаар овоо ажлын дөртэй болгожээ.Гэвч Дэчин энэ хирээр нийгмээс таслагдаж ,дэндүү зожиг нэгэн болж хувирсан байв.Тэр насанд хүрч эрийн цээнд хүрсэн хойноо ч эхнэр авах нь бүү хэл гэрээсээ холдож үзсэнгүй.

Аймшгийн яриаWhere stories live. Discover now