Японд болсон явдал

278 14 0
                                    

Би Японд амьдардаг л даа.
Хагас жилийн өмнө би жил гаруй үерхсэн хайртай залуугаасаа салаад маш их сэтгэлээр унасан юм. Үхье гэж байнга боддог болсон байлаа. Тэгээд нэг удаа шөнө ажилаа тараад гэрлүүгээ алхаж байтал чихэнд "Чи хэзээ ирэх вэ?" гэж эрэгтэй хүн шивнэх шиг болсон. Би гайхаад эргээд харсан чинь хэн ч байгаагүй. Дараа нь хүний нутагт Монголоор сонсоно гэж сонин юм гэж бодоод бие эвгүй болчихсон. Тэгж байгаад нэг грүпд хүн үздэг хүн байдаг гэхээр нь Фэйсбүүкээр зургаа явуулаад үзүүлсэн чинь намайг саяхан найз залуугаасаа салсан өөр охин дундуур орсон энэ тэр гээд өөрөө бүгдийг нь хэлж байна лээ. Их мундаг хүн байсан. Тэгсэнээ чамд нэг юм байна. Нэг хар юм чамайг дагаад байна гэснээ би зайлуулж өгнө гэсэн. Тэр шөнө би өмнө нь хэлний күрсэд нэг ангид байсан хөвгүүнийг зүүдэлсэн. Надад хайртай гэж их гүйдэг байхад нь би тоогоогүй юм. Тэр сүнс болчихоод "Би чамд хайртай" гээд намайг нэг хар юмруу чирээд байсан. Их аймар санагдсан болохоор усан хулгана болсон амьтан цочиж сэрээд фэйсбүүкыг нь хайсан чинь тэр хүүхэд нас барчихсан байсан. Фэйсбүүк нь хэвээрээ мөртлөө ээжийнх нь Фэйсбүүк дээр "Ум сайн амгалан болтугай" гээд зургыг нь тавьчихсан. Би их айсан... Гэхдээ тэр дахин надад харагдаж мэдрэгдээгүй ээ.

Аймшгийн яриаWhere stories live. Discover now