|02|

713 120 5
                                    

"Бид ахиад хэр удаан нуугдаж бас зугтаж амьдрах ёстой юм бол?........хэр их үзэн ядалтыг тэвчиж байж бидний хайр хүлээн зөвшөөрөгдөх юм бол?" Жимин өөртөө сонсогдохуйц шивнэн хэлээд уруулдаа гунигтай гэгч нь инээмсэглэл тодруулав. Жимин тайван унтах Юнгигээс харцаа үл салган хэвтэхэд Юнги нүдээ үл ялиг нээн түүн рүү харахад Жимин унтаж буй мэт дүр үзүүлэн нүдээ аних аж.

Юнги:
Хайрыг мэдэрч үзээгүй л бол чи хүнийг яаж хайрлахаа мэдэхгүй. Тийм болохоор хэн нэгний өмнөөс хайрлаж үзсэн мэт жүжиглэх утгагүй хэрэг.

"Юу хийж байгаа юм?" Жимин гал зуухны өрөөнд арагш харан зогсох Юнгигийн араас зөөлхнөөр тэврээд ингэж асуухад Юнги хийж байснаа зогсоон "Чиний дуртай хоолыг" гэж хэлэн инээмсэглэх нь тэр. Жимин Юнгиг тэврэхээ больсонгүй улам чанга өөртөө наан тэврээд түүний мөрөн дээр эрүүгээ тавин нүдээ аньж байгаа нь хэтэрхий жаргалтай харагдана.

Жимин удаан тэвэрсний эцэст Юнгигээс тэврэлтээ салган халаасандаа гараа хийгээд "Хэрвээ бид хамтдаа байж чадвал 3 сарын дараа гэрлэцгээе бид хангалттай удаан үерхсэн шүү дээ" гэхэд Юнги эргэж харан уруулдаа хөнгөхөн инээмсэглэл тодруулаад "Чи хүсэж байвал би юу ч байсан зөвшөөрөх болно" гэж хэлэн түүнд нуруугаа харуулах аж.

Юнги гал зуухны өрөөнөөс гартаа тавагтай хоол барьсаар гарч ирэхэд Жиминий царай яг л чихэрт хууртагдан баясаж байгаа жоохон хүүхэдтэй адилхан байсанд Юнги түүний өмнө тавагтай хоолоо тавиад хацрыг нь чимхэн өхөөрдөх нь энэ хорвоо дээр зөвхөн тэд л амьдардаг мэт мэдрэмжийг тэдэнд төрүүлнэ.

Тэднийг хооллож эхлэхэд Юнги Жиминд ямар нэг зүйл зориулан ярьж байхад Жимин түүний үгийг тоолгүй зөвхөн урдаа байх хоолонд анхаарлаа төвлөрүүлж байгаад Юнги санаа алдан суудлаасаа өндийн Жиминий царайнд тулахад Жимин гэм хийсэн аятай харц түүн рүү тусгахад Юнги Жиминий уруулд наалдсан хоолны үлдэгдлийг хуруугаараа арчаад "Жимин миний ярианд жоохон ч гэсэн анхаарч болох уу?" гэж шивнэх төдий хэлэн өөрийнхөө уруулыг Жиминий уруултай нийлүүлэв.

Юнги Жиминээс уруулаа салган суудалдаа суугаад "Миний хоол амттай болсон байх нь ээ. Чиний уруулаас амталсан болохоор ийм амттай байгаа юм болов уу?" гэж уруулаа мушилзуулсаар хэлэн Жимин рүү нэг хөмсгөө өргөн харахад Жиминий нүүр тэр чигтээ улайсан байгаа нь Юнгигийн эгдүүг хүргэх нь тэр.

Without himWhere stories live. Discover now