Жимин шөнө дундын алдад босон хаалга руу зүглэхэд түүний ардаас "Хайчих гэж байгаа юм" гэх хоолой тод сонстоход Жимин эргэж харан "Таныг чанга тэврээд байсан болохоор хөлөрчихсөн байна салхинд гарах гэсэн юм" гэж хэлчхээд өрөөнөөсөө гарахад Юнги түүний хойноос харан санаа алдсаар хоцрох ажээ.
Жиминийг алхах бүрд түүний хөлийн чимээгээр замын гэрлүүд унтарч асаж байгаа нь түүний нүүрэнд хүйтэн инээмсэглэл тодроход хүргэв. "Яв эсвэл зогс" гэж Жимин урагш алхах бүртээ амандаа бувтнасаар хэлж байх бол төд удалгүй түүний зам дуусан тэр төгсгөлд нь ирэн зогссон байх нь тэр.Жимин:
Тэр минь миний хажууд байсаар байхад сэтгэл нэг л хоосон санагдаж хачин гэмээр хөндүүрлэн өвдөнө. Урьд нь тэр л байвал миний жижигхэн зүрх догдлон булигладаг байсан юмсан. Одоо харин зүрхнээс минь хэн нэгэн татан чангаана.Цагийн зүү 4 цагийг заахтай зэрэгцэн Жимин ч гэртээ орж ирэх харагдана. Хөлөө чирэн толгойгоо гудайлгасан байгаа нь түүний сэтгэл доторх ямар нэгэн шаналлыг илтгэх шиг. Жимин өрөөндөө орж ирэн хувцсаа тайлалгүй Юнгигийн хажуугаар орон хэвтэхэд Юнги түүний бэлхүүсээр нь тэврэн өөртөө наагаад "Даарчихсан юм уу? бие чинь хүйтэн байна" гэхэд Жимин түүнээс зайлсхийн толгойгоо цээжнээс нь салган "Тийм ч их даараагүй болохоор зүгээрээ" гэж шивнэн хэлэхэд Юнги духан дээр нь үнсэн түүний нурууг алгуурхан товшиж байгаа нь яг л намуухан аялгуу эсвэл ээжийн тэврэлт мэт санагдана.
Юнгигийн тэврэлт суларч эхлэх нь түүнийг унтсаныг илтгэх шиг болоход Жимин түүний тэврэлтээс салан нуруугаа түүнд харуулан хэвтэхдээ анх удаа түүнээс зайлсхийн зугтаж байгаагаа ойлгосон юм. Яагаад ч юм тэдний дундах дулаахан харилцаа зөвхөн Жиминд мэдрэгдэхгүй байсан нь хачирхалтай. Жимин түүнээс зугтаж байсан ч Юнгид түүний хайр урьдын л адил зүрх булгилуулам мэдрэгдэж байсан юм.
Үд дундын алдад Жимин сэрэн гараа хажуу тийшээ гүйлгэн ороо тэмтчин үзэхэд Юнги байхгүй байсанд түүний санаа зовон нүдээ нухалсаар босож ирэв. Жимин ханан дээр өлгөөстэй байх цаг руу харвал 13 цагийг зааж байх ба удалгүй цагийн зүүнээс харцаа салган Юнгиг хайх шиг нүдээ ийш тийшээ гүйлгэн харна.
Гэрийг чимээгүй орчин бүрхэн авсан байгааг мэдсэн Жимин орноосоо хөндийрөн зочны өрөөндөө очин харвал Юнги болон Минхян хоёул гэртээ байхгүй байсан нь түүний сэтгэл дотор гал асаах шиг болоход Жимин хойноо байсан шилэн ваарыг хажуу тийш нь хүчтэй түлхэхэд ваар газарт унан бутрахтай зэрэгцэн хаалга онгойн Юнги Минхян хоёр ороод ирэх нь тэр. Жиминий гарыг даган цус урсаж эхлэхэд Минхян түүний дэргэд очин гарт нь хүрэхэд Жимин гараа хойш нь татаад "Битгий надад хүр" гэж хэлэн хүнд хүнд амьсгалсаар өрөөнийхөө зүг алхана.
YOU ARE READING
Without him
RomanceХайраас ч илүү хүчтэй зүйл энэ хорвоо дээр үй олноороо байдаг гэж хэн санах билээ?