"Та хоёр тэгээд тээгч эхээ олсон юм уу?" Намжүүны үгс тэдний хийж байгаа үйлдэлд санаа зовж байгаа мэт сонсогдоход Жимин инээмсэглэн "Хён санаа зовох хэрэггүй ээ бид сайн хүн олох болно" гэж хэлээд Юнги рүү жаргалтай харцаа тусгах нь хэтэрхий үзэсгэлэнтэй. Жиминий хариултад Намжүүн толгойгоо үл ялиг дохиод "Эрт тарцгаая" гэж хэлэхдээ завжаа шүдээрээ зуусан байгаа нь түүнд хэцүү байгааг илтгэх шиг болно.
Жимин:
Өөрсдийнхөө жаргал дундаа мансууран хөлчүүрч явахдаа өөрөөсөө бусад хүнийг хүн биш юм шиг энэ хорвоо дээр зөвхөн би л түүнтэйгээ хамт амьдарч байгаа мэт санадаг байсан нь намайг хэтэрхий хөөрхийлөлтэй нэгэн болгож байсан юм.Томоохон орон сууцны нэгэн айлд залуу бүсгүйн инээд цангинаж байх сонстоно. "Өмнө нь хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд орж байсан уу?" саяхан инээлдэж байсан тэдний яриа нухацтай болж эхлэхэд бүсгүй урт гүнзгий амьсгал аван өөрийгөө тайвшруулаад "Үгүй ээ" гэж зоригтой гэгч нь хариулж байгаа нь Юнгид таалагдах аж. Юнгигийн уруулд бяцхан мишээл тодрон "Бидний тээгч эх бол"
"Хён та ганц асуулт асуугаад л түүнийг авч болохгүй" Жимин бүх зүйлийг өөрийнхөөрөө шийдэж байгаа Юнги рүү сэтгэл өвтгөм харц тусгаад ингэж хэлэхэд Юнги түүнийг тоолгүй урдаа суух бүсгүйд анхаарлаа хандуулна. Тэдний дундах яриа дуустал Жимин нэг ч үг амнаасаа цухуйлгасангүй. Зүгээр л тэдний яриаг чагнан сууна.
Юнги суудлаасаа өндийн "Тэгвэл маргаашаас манайд ирж амьдарч болох юм" гэж хэлээд өнөөх бүсгүй рүү гараа сунгахад бүсгүй Юнгигийн гарыг атгаад "Маргааш уулзацгаая" гэж хэлэн нүүрэндээ том гэгч нь инээмсэглэл тодруулав.Удалгүй хаалга хаагдах чимээ сонстоход Жимин цочин үүдний өрөөнөөс ирэх Юнги рүү нэг харчхаад суудлаасаа босон цааш өрөө рүүгээ яваад орчих нь тэр. Өрөөний голд байх том орон дээр Жимин тэрийн хэвтээд хоосон цагаан тааз ширтэн уртаар санаа алдана.
Жиминий бодолд зөвхөн тэр нэгэн бүсгүй рүү цоо ширтэн инээх Юнгигийн царай тодоор буун дүрслэгдэхэд Жимин хөнжлөөсөө тас зууран шүдээ зуухад Юнги орж ирэн түүнийг гарыг атгаж аваад "Яагаад юу ч ярихгүй байгаа юм?" гэх инээд хүргэм асуултыг түүнээс асууж байхад "Тэр бүсгүй хөөрхөн байна уу?" гэж Жимин Юнгигийн үгийг таслан түүн рүү харах ч үгүй шал ширтсээр ингэж асуухад Юнги Жиминий гарыг тавиад "Чамайг юунд тэгтлээ их уурлаад байгааг ойлгохгүй байна. Уурлах зүйл болоогүй шүү дээ" гэхэд Юнгигийн үгэнд Жимин залхсан инээмсэглэл нүүрэндээ тодруулан "Миний хажууд хэзээ ч инээмсэглэдэггүй хэр нь тэр бүсгүй рүү надад ч харуулаагүй инээмсэглэлээ харуулж........Та хэзээ ч над руу хайрласан харц тусгаж байгаагүй. Үргэлж цөхөрсөн харцаа надад харуулдаг байсан хэр нь түүн рүү хайрласан харцаа хүртэл тусгаад.......ганцхан надад л таныг гэсэн сэтгэл бас хайр оршиж байх шиг байна"
YOU ARE READING
Without him
RomanceХайраас ч илүү хүчтэй зүйл энэ хорвоо дээр үй олноороо байдаг гэж хэн санах билээ?