"Мартчихсан юм уу?"
"Хэнийг?"
"Пак Жиминийг"
Юнги Пак Жимин гэх нэрийг сонсон уртаар санаа алдан хариултаа дотроо эргэцүүлэн хэсэг чимээгүй суухад Намжүүн түүний мөрөн дээр гараа тавин "Үнэхээр мартчихсан хэрэг үү?" гэж ахин лавлан асуухад Юнги түүний нүд рүү ширтэж эхлэхэд Намжүүн түүнийг Жиминийг бүрэн дүүрэн мартаж чадаагүй гэдгийг ойлгосон юм. Юнгигийн харц юу ч өгүүлэхгүй болсон байсан ч Жиминийг гэсэн өчүүхэн сэтгэлийг өгүүлж байсан нь Намжүүны амыг үдэж орхив.Намжүүн шар айргийнхаа шилийг эргүүлж тойруулан харж байхад "Мартчихсан" гэх Юнгигийн хэлэх үг түүнийг гацаанд оруулчих нь тэр. Юнгигийн хэлсэн энэ үг урьд өмнөхөөсөө ширүүн бас зоригтой сонсогдож байсан нь Намжүүны биеийг тогонд цохиулах шиг болоход Юнги түүн рүү хараад инээмсэглэн "Яагаад тэгтлээ их гайхаад байгаа юм?.........тэр надаас яваад хэдийн 7сар болсон байхад" гэж өөр лүү нь гайхсаар ширтэх Намжүүнд хэлэхэд Намжүүн түүнээс харцаа салган шал ширтэхэд тэдний дунд чимээгүй байдал үүсэв.
Юнги:
Өвдөөд л бас дахин өвдөөд л. Яагаад тэгтлээ их өвдөөд байгаа юм бол. Яагаад тэгж ихээр түүнийг санаад байгаа юм бол. Яагаад зүрхний минь хаа нэгтээгээс хэн нэгэн татаж чангаан намайг зовоогоод байгаа юм бол. Яагаад бас дахин яагаад. Хариулт нь үл олдох мянга мянган асуултыг өөрөөсөө бус өрөөлөөс асуусаар сууна. Хэрэв өөрөөсөө асуух юм бол зөвхөн чи гэх хариулт л надад бий."Ахиад архи уучихсан юм уу?" Юнгиг гэртээ орж ирэхэд Минхян түүнийг түшиж аван ингэж асуухад Юнги толгойгоо дохин түүнд тэврүүлээд "Жимин ахиад л ирээгүй юу?" гэж цөхрөнгөө барсан хоолойгоор асуухад Минхян дэмий л толгойгоо дохин хариулна. Минхяны гэдэс нэлээд томорсон байгаа нь түүнийг жирэмсэн гэдгийг илтгэх шиг. Минхян Юнгиг дааж ядан том гэдсэндээ түүртсээр алхан түүнийг буйдан дээр суулгахад Юнги Минхяныг тэврээд "Миний хажууд унтаж болох уу?..........ахиад ганцаараа байж чадахгүй нь" гэж цурхиран уйлсаар хэлэхэд Минхян түүнийг тайвшруулах шиг нурууг нь зөөлхнөөр илэн "Тэгье ээ хамт байя" гэж намуухан хоолойгоор хэлэх нь тэр.
Минхян сандал дээр суун гараас нь тас атган унтах Юнгиг ажиглаж эхлэхэд түүний цайвар цагаан арьс нь хуурайшин нүднийх нь дор хөх туяа татсан байх харагдана. Минхян Жиминийг явснаас хойш Юнгид түүний орлогч байж өгсөн ч Юнги аажим аажмаар өнгөө алдан үхэж байсан юм. Өнгөрсөн хугацаанд болсон бүх зүйлсийг Минхян мэдэж байгаа ч Жимин рүү холбоо барьж зүрхэлсэнгүй. Хэрвээ тэр ирвэл Юнги түүнийг ахин алдахгүй гэсэндээ хайрлан Минхяныг мартаж орхих байсан биз.
YOU ARE READING
Without him
RomanceХайраас ч илүү хүчтэй зүйл энэ хорвоо дээр үй олноороо байдаг гэж хэн санах билээ?