Намрын сэвшээ салхинд гудамжаар алхах 3 хөвгүүн. Голд нь явах амьдралаас уйдсан аятай алхах өндөр ахлах сургуулийн хөвгүүн. Нэг нь видео тоглоомондоо донтон тоглох бол нөгөөх нь гэдсээ барьсаар ёолсоор явна.
-Хөөе Мингюү ажил хийдэг биздээ чи? Би өлсөөд байна гэсээр гэдсээ барьж байсан хөвгүүн өндөр хөвгүүнлүү харлаа.
Харин түүний хариуд хүйтэн царайтай хөвгүүн үл ялиг тонгойн"Зовж олсон мөнгийг минь төгсгөлийнхөө сүвээр гаргахыг чи хүссэн юм уу?" гэж ямар ч нүүрний хувиралгүй асуулаа.
Тэдний дунд дахин чимээгүй байдал ноёрхсон ч удаан үргэлжилсэнгүй . Видео тоглоомоо тоглож байсан хүү "Новш" гэж орилох нь бусдынхаа анхаарлыг татаад амжлаа.
" Чи наадхаа ингэж хэрэггүй тоглож байхаар янз бүрийн багт ч юм уу орж тоглоод мөнгө ол л доо" гэж өндөр хөвгүүн урагшаагаа харан хэлнэ.
"Намайг тоож авах баг байтугай хамтрагч алга даа Мингюү минь" хэмээн хөвгүүн утсаа далд хийн урагш харан алхна.
Тэр 3г ийнхүү хийцгүйр ч байх хооронд Ганнам дүүргийн нэгэн 2 давхар байшинд нэг охин завгүй гүйнэ. Учир нь тэрээр өөрийн төрсөн өдөртөө бэлдэн гэрээ тохижуулж байгаа нь энэ билээ.
" Живонаа залхмаар биш байна гэж үү? Зүгээр л гэрийн үйлчлэгчээрээ хийгэчих л дээ! Тэр авгай өнөөдөр ажилаагүй байж сарын төгсгөлд цалингаа бүрэн авах байхдаа? Ичдэггүй авгай" гэсээр ширээн дээр байх гүзээлзгэнэээс амандаа хийх энэхүү охин бол Солонгос улсын урдаа барьдаг KIA Motors группын захиралын бага охин билээ. Ар гэр нь дэндүү их мөнгөтэй болоод ч тэр үү? Тэрээр их сэхүүн, ярьж хэлж байгаа нь хэнээс ч айхгүй байгаа нь илт байдаг билээ. Харин төрсөн өдрийн эзэн гэх энэхүү ямар нэгэн брэндийн биш жирийн л нэг урт фудволк, өвдөгнөөс дээгүүр татсан оймстой охин бол Солонгосын бүх их дэлгүүрүүд болон жижиг сажиг дэлгүүр за ер нь солонгосын зах зээлийг тэр аяар нь атгадаг гэхэд болохоор солонгосын хамгийн баян айлууд дундаас 1 дүгээрт жагсах хэмжээний баян айлын охин болох Чүэ Живон. Тэрээр өнөөдөр 22нас хүрж байгаа бөгөөд хавар их сургуулиа төгсөн амьдралд шинээр хөлөө тавьж байгаа бяцхан бүсгүй билээ.
Живон:Жэнни, битгий тэгэж ярь л даа. Тэр чинь настай хүн хэдэн хүүхдээ тэжээх гэж ядаж яваа жирийн л нэгэн ээж хүн. Би түүнийг сайн мэднэ. Түүнд ядаж ганц өдрийн амралт үнэхээр хэрэгтэй. Энэ том гэрийг тэр өдрийн хэд бөхөлзөн цэвэрлэдэг гэж бодож байна. Энэ бол түүний насанд ахадсан ажил.
Живон Жэннигээс ондоо нь тэрээр мөнгөтэй ч гэсэн түүгээрээ ихэрхэх дургүй нэгэн ажээ. Мөн ийм баян гаралтай гэдгийг хүмүүст мэдэгдэхийг ч хүсдэггүй. Тиймдээ ч төрсөн өдрөө тэмдэглэснийхээ дараа жирийн л Сөүлийн жирийн нэгэн дүүрэглүү нүүж очиж өөрийн амьдралаа хөөхийг хүсдэг юм.
Жэнни:Тэгж бодож байвал түүнийг халж болно шүүдээ! Яах гэж энд байгаад байгаа юм бэ?
Живон:Зүгээр л. Би түүнд хайртай гэж хэлэн зөөлнөөр мишээлээ.
Буцаад нөгөө 3 хөвгүүн дээрээ очицгооё!
-Хөөе Мингюү ядаж ганц жантай гоймон идчихье л даа! Би өлсөөд байна.
Мингюү:Чамайг хараал идээсэй Ий Жихүн. Алив амттай хоолны газар нь аль юм?
YOU ARE READING
Noona |Kim Mingyu|
Random-Хөөе чи яаж байгаа юм? -Жаахан юм байж юу вэ? -Уучилаарай 'Нүүна'