2

82 6 6
                                    

Үжи:Мингюү эмээгийн чинь бие яаж байна?

Мингюү:Эмээ уугаад сайжирч байгаа шүү.

Вонү:Өнөөдөр манай ангийн багшийн оронд шинжэр манай ангид томилогдсон багш ирж байгаа гэсэн. Бид нараас ердөө 6хан эгч гэсэн. Хөөрхөн гэсэн.

Үжи:Тийм үү? Надаас намхан байгаасай.

Мингюү:Хөөе газрын бэтрэг минь ямар хүн чамаас намхан байх юм?

Тэдний ангийн нь багш Сөүлрүү өөр сургуульд ажиллахаар явсан бөгөөд тэдний анги багшгүй өдгөө 7 хонож байгаа нь энэ билээ.
Удалгүй хонх дуугарахтай зэрэгцэн ангийн хаалга онгойн өндөр өсгийтийн дуу хадлаа.
Харахад л нүдэнд дулаахан, өөртөө зохисон нүдний шил зүүсэн, уруулаа улаавтараар будсан урт хар үстэй, том нүдтэй, өндөр хамартай дэндүү үзэсгэлэнтэй багш орж ирлээ. Түүний бариу хар юбка болон цагаан цамцныхаа энгэрийн 2 товч тайлсан нь халуухан харагдуулах аж.

Үжи:Бурхан минь охин тэнгэр үү?

Вонү:Сахиусан тэнгэр гээч дээ? Тийм биздээ Мингюү?

Мингюү:Мэдэхгүй ээ, хачин л хүүхэн байна шт

-Сайн байцгаана уу? Хүүхдүүдээ өнөөдрөөс танай ангийн багш болох ХАН ХЭРИМ байна. Сургуулиа төгсөөд удаагүй. Анхны минь ажил учраас сайн тусалж дэмжиж байгаарай. Мөн би танай ангийн багшаас гадна англи хэлийг заах болно.

Хэрим ангийн хүүхдүүдийг нэгд нэгэнгүй гүйлгэж харсаар нэгэн хөвгүүн дээр очин зог туслаа.

Хэрим:Царайлаг банди байх чинь вэ?

° ° ° ° ° ° ° ° ° ° ° °

Мингюү:Эмээ зүгээр үү? Бие нь яаж байна?

Эмээ:Хүүгийнхээ ачаар аргагүй эхэнд сайжирч байнаа.

Мингюү:Мингён хайччихсан юм бэ эмээ?

Эмээ:Найзтайгаа уулзахаар гарсан.

Мингюү:Эмээ Мингёныг битгий хамаагүй гарга л даа. Цаг хэд болж байгааг хар л даа. Мингён 15тай жаахан хүүхэд. Хүн аваад явчихвал яах юм?

Эмээ:Удахгүй ороод ирнээ.

Мингюү:Та хоолоо идэж бай. Би харин түүнийг тосож авлаа.

Мингюү гадаа гарж охин дүүгээ хүлээнгээ түүнрүү залгана.

Мингён:байна уу?

Мингюү:Хаана байна?

Мингён:Удахгүй орлоо ахаа.

Мингюү :Хэнтэй байгаа юм?

Мингён:Шинээр танилцсан эгчтэйгээ.

Мингюү:Юу?

Мингён:Удахгүй очлоо. Битгий санаа зов гээд утсаа тасаллаа.

Мингюү түүнд санаа зовон гэрийнхээ гадаа эргэлдсээр л байв. Үнэхээр л удалгүй дүүгийнх нь ахаа гэх дуу хадлаа. Тэр дуу гарсан зүгрүү эргэж харвал дүү нь час улаан өнгөтэй KIA-н машинаас бууж ирэн нэгэн эмэгтэй рүү далалчихаад Мингюүг ирэн тэвэрлээ. Мингюү ямар хүн байсныг харах гэж хичээсэн ч харахаас нь өмнө машиндаа суун тэдний урдуур өнгөрчихлөө.

Мингюү:Юу вэ Ким Мингён.

Мингён:Хамгийн догь нь

Мингюү:Хэн?

Мингён:Живон эгч. Би түүнтэй 7хонгийн өмнө танилцсан. Би эрэгтэй байсан бол Живон эгчид аль дээр дуралчих байсан байхаа.

Мингюү:Галзуу юм шиг юм ярихаа больж үз. Зүгээр гэрээ оръё.

Мингён:Та түүн шиг хүнтэй үерхээрэй за юу?

Мингён 7хон хонгийн өмнө танилцсан Живон эгчдээ аль хэдийн ууссан байлаа. Тэд урдах зоогийн газарт танилцсан бөгөөд Мингён хоол авах гэсэн ч 5зуун вон дутахад Живон тусалсанаас тэд маш сайн эгч дүүс болжээ.

° ° ° ° ° ° ° ° ° ° ° ° °

Живон:Яахав дээ. Би давгүй амьдарч л байна... Таниар юу байна даа ахаа?

Хансул:Яахавдээ. Маш их ажилтай байгаа. Чи одоо жаахан хүүхэд шиг тоглохоо болиод ирж ажилаа хиймээр юм.

Живон:би өөрөө ажил олж хийхээс нааш наана чинь очиж ажил хийхгүй. Миний суудал дээр өөр зохих нэгийг нь суулга.

Хансул:Тоглохоо больж үз Живон. Чи хэрэгтэй байна гэдгээ ойлгодоггүй юм уу?

Живон:Ёоо ахаа мэдэхгүй ээ, би унтлаа. Ядарч үхэх нь гэсээр ахынхаа хэлэх үгийг сонсохгүй шууд утсаа тасаллаа.
Живон тааз ширтэн хэвтэхдээ бодолд автана. Одоо ажил олж хийхгүй бол амьдрахад хэцүү болж байгааг ойлголоо. Тэр босон нөүтээ асаан ойр хавьд хийхээр ажил хайж эхэллээ.

° ° ° ° ° ° ° ° ° ° °

Мингюү утсаа ухан хийх цагийн ажил хайсаар л байв. Тэр ажилд орсон ч сурагч болохоор түүнийг дээд талдаа 7 хоног л ажилуулдаг. Гэхдээ байж болох хамгийн бага цалингаар тэр цагийг бараг л 3мянган воноор ажилладаг бөгөөд өдөрт үсрээл 12 15мянган вон л хийдэг.
Тэр үзэж байсан утсаа гэнэт шидэн нүүрээ дарлаа. Удалгүй түүний нүдэнд нулимс хуралдан гар нь чичирч эхэллээ.

Мингюү:Ааваа, ээжээ би яах вэ? Яах ёстой юм бэ? Яагаад намайг ийм байдалд хаяад явж байгаа юм? Хаяад явах байсан юм бол баян болгочихоод хаяж явахгүй яасан юм? Тэр хөнжилөө балбасаар амандаа бувтнан үглэх аж.

° ° ° ° ° ° ° ° ° °

Вонү:Мингюү чи чинь өнөөдөр яагаа вэ? Наад нүд чинь хавчихаж бас нүүр чинь авах юм алга.

Мингюү:Санаа зовохгүй байж болно. Би зүгээр

Үжи:Хичээл тараад яах вэ? Надтай хамт хичээл бэлдэх үү 2оо? Ойролцоох номын сантай кафэруу ороод ч юм уу?

Мингюү:Би чадахгүй ээ, ажилд явна.

Вонү:Яахав мат хийнэ гэвэл

Үжи:Болж байна. 30 бодлогонд бооцоо тавъя. 1 цагийн дотор илүү багыг бодсон нь идэж уух юмнийхээ мөнгийг төлнө болж байна уу?

Вонү:Тохирлоо. Мингюү бид2 явлаа гээд Мингюүгийг мөрөн дээр нэг цохин ард урдаа орсоор тэд явлаа.

° ° ° ° ° ° ° ° ° ° °

Живон өнөөдөр шинээр ажилд орсон ба энэ нь номын сантай кафэ байгаад тэр бүр их баярлаж байлаа. Түүний ажилын хамтрагчийг Ий Дугёом гэдэг бөгөөд хаанаас нь ч харсан сайхан залуу билээ. Дугёом түүнээс 1 ах бөгөөд энэ кафэн эзэн юм.

Дугёом:Зочид орж ирэх гэж байх шиг байна. Битгий сандаарай Живон-ши гээд дулаахан инээмсэглэлээ.

Хаалгаар 2 ахлах сургуулийн сурагчид инээлдсээр орж ирэн Дугёом ахтай мэндэллээ.

-Хөөх хөөрхөн нүүна байх чинь вэ? Нүүна тэгэхээр 2 шоколадтай бялуу бас 1 ногоон цайгай смүүти, нэг лимонтой bubble tea. Дугёом ахаа төлбөрийг нь гарахдаа хийж болно биздээ?

Дугёом:Мэдээж Жихүнаа.

Жихүн гэх тэр сурагч маш хөөрхөн жижигхэн бөгөөд намайг ахлах сургуульд байхад манай ангид байсан намхан хөвгүүнийг санагдуулж байлаа.

Жихүн:Хөөе Вонү тэр шинээр ажилд орсон эгч ямар хөөрхөн юм бэ?

Вонү:Үгүй ээ, харин тиймээ. Дугёом ахын найз охин нь юм байхдаа.

Жихүн:Үгүй ээ, харваас биш байгаа биздээ?

Вонү :Би энэ эгчтэй суумаар байна.

Жихүн:Галзуурааюу? Би сууна.

Вонү:Чамаас өндөр байгаа биздээ?

Жихүн:Хамаагүй, хайранд өндөр хамаагүй.

Тэдний ийнхүү шивнэлдэж байгаа нь холоос ч харсан ойроос ч харсан эгдүүтэй байлаа

Noona |Kim Mingyu|Where stories live. Discover now