1

81 8 0
                                    

Жихүн:Мингюү чи өнөөдөр ажилгүй юм уу?

Мингюү:Олдож байж хийдэг юм биш үү тэрийг чинь

Жихүн:Ааш муутай амьтан

*Хэнгэнтэл санаа алдах*

Вонү болон Үжи Мингюүруу эвэртэй туулай үзсэн аятай гайхаж харцгаана. Мингюү хэзээ ч ингэж санаа алдаж байгаагүй билээ.

Вонү:Би гайхсандаа болоод тоглоомноосоо гарчихлаа Мин юу болсон юм бэ?

Мингюү:Эмээгийн бие жоохон муу дээрээс нь Мингён зугаалгаар явна мөнгө би яах юм бэ?

Үжи:Хэр их мөнгө хэрэгтэй байгаа юм?

Мингюү:Надад ерөөсөө байна штээ гэсээр түрийвчээ уудлан мөнгө тоолно.

Мингюү:Энэ л байна. 60мянган вон. Энэ Мингёны сургуулийнх нь зугаалгын л мөнгө. Эмээгийн эмний мөнгө нь 150мянган вон гэтэл надад ажил хийх газар ч алга. Хараал идээсэй гэсээр гартаа байсан 60мянган воноо шидэж орхих нь тэр.

Вонү:Би би... Ааваас аваад өгье. Битгий санаа зов

Мингюү:Хэрвээ аав чинь өгвөл 7 хонгийн дараа буцааж өгнө гэж хэлээрэй.

Вонү:Хэрэггүй дээ.

Мингюү инээмсэглэн:Жон Вонү... Тэр 150мянган вон чинь аавын чинь махаа зулгаан байж олсон мөнгө. Гэтэл ямар ч хамааралгүй би тэр мөнгийг нь нэг өдөр үрэн таран хийх гээд байна ойлгож байна уу? Тийм болохоор 7 хонгийн дараа буцааж өгнө гэдгийг чи заавал хэл. Би явлаа гэсээр тэр Үжигийнхаас гаран гэрийнхээ зүг алхлаа

Мингюү:Энэ амьдралыг хараал идээсэй гэсээр чулуу өшиглөнө.

Энэ үед өөрийн бариулсан байшингаа хайсаар Живон чимданаа чирэн явна. Энэдэхийн байшингуудыг бодвол арай л шинэвтэр байшин байх ёстой доо. Хойноос сигналдах дуу сонстон эргэж харвал Жэнни Живоны машиныг барьцан явж байлаа. Тэр машинаас буун түлхүүрийг Живонруу шидэн "ядаж наад машинаа битгий хаяач"

Живон:Яах гэж авч ирж байгаа юм? Амьдралаа өөрөө шинээр эхэлнэ гээд байхад чинь.

Жэнни:Би чамд төрсөн өдрийн бэлэг гээд өгч байхад хаяж явах гэж дээ. Би аавд хэлүүлж хамгийн сайн гэсэн болгоноор нь чамд захиалгуулж хийлгэж байхад өөдгүй хүүхэн минь.

Живон:Ахх сонин хүүхэн минь ойлголоодоо ойлголоо. Дахиад илүү дутуу юм авчирч өгөхгүй шүү. Машинаа энд үлдээгээд 2лаа энэ газарлуу орж нэг юм идье.

Тэр 2 тэр газарлуу ороход ихэнх нь ахлах сургуулийн хүүхдүүд байх ба тэдэн дээр нүд нь унаж байлаа.

Жэнни:Ямар заваан үнэртэй юм бэ?

Живон:Одооноос би иймэрхүү үнэрэнд дасах хэрэгтэй байхаа

-Энэ баян айлынхан юм шиг байх юмаа.

-Тэрнийх барьцан цүнхийг нь хардаа

-Ёооё үнэртэй ус нь

-Тэр гутал нь бла бла.

Энэ үед хаалгаар Мингюү орж ирлээ. Тэр ууртай байсан учраас Жэнниг маш хүчтэй мөрлөн гарав

Жэнни:Хөөе бацаан минь яаж байнаа?

Мингюү:Санамсаргүй гэж хэлэн цаашаа явах гэсэн ч Жэнни гарнаас нь татав

Жэнни:Уучлалт гуйгаач.

Мингюү гараа татан аваад:Өөрсдийнхөө байх ёстой газраа байгаач. Муусайн баячуудын хүүхдүүд. Хөөе чи охион энэ эгчийгээ аваад эндээс хурдан яв гээд Живонруу харлаа.

Живон:Энэ манай найз байгаа юм л даа.

Мингюү:Адилхан ахлах ангийнхан байж ингэхээ болье. Зүгээр л голдоо хийчихье заюу.

Жэнни:Муу жаахан бацаан.

Мингюү:Уучилаарай Нүүна болов уу?

Жэнни:Бо...

Түүний амыг Живон амжиж дарсан бөгөөд Мингюү харан худлаа инээчээд хоосон ширээн дээр очин суув

Живон :Дуугүй байлдаа. Хүн амьтан сонсчихно. Зүгээр л хоолоо идчихээд гаръя.

Тэдний ширээнээс 1хан метрийн зайд Мингюү суулаа. Жэнни түүнрүү үхлийн харц шидсээр л байв.

Мингюү:Эгчээ энд нэг жантай гоймон.

Жэнни:Эгчээ энд нэг стейк.

Живон:Надад нэг шпагетти.

Тэднийг ийнхүү хэлсний дараа бүгд инээлдэнэ.

Мингюү:Энд тийм хоол байдаггүй юм. Май энийг хараад хоолоо захиал гээд мэню өглөө.
Тэд мэнюг нь харан амаа ангайлган уулга алдацгаана.

Жэнни:Юу вэ? 6мянган вон гэнэ үү? Ийм хямдхан хоол бас байдаг юм уу?

Живон:Хөөе Жэнн энийг хардаа тахиан сарвуу гэнээ гэж хэлэн тэд огицгооно.

Жэнни:Ёооё энэ хардаа ким, будаа, тэгснээ баахан кимчиний үлдэгдэл хольсоноо энийгээ бибим ямар юм гэнэ вэ? Тэгээд нэрлэчихэж.

Живон:Жэнни энэ....

Түүнийг үгээ хэлж дуусаагүй байхад Мингюү ширээ цохин босоод тэдний ширээг тулан
-Хөөе 2 хүүхэн минь, тэгээд өөр газар очооч дээ? Заавал яагаад энд ирж энэ хүмүүсийн хоол идэх хүслийг үгүй хийгээд байгаа юм? Яасан дутуу болсон шүүрхий махаа идмээр байгаа юм уу? Цагаан соустай жантай гоймонгоо идмээр байгаа юм уу? Уучлаарай энэ хавиас та 2 тийм юм олохгүй. Тийм болохоор зүгээр л эндээс гарчих. Олон юм яриад байлгүй.

Живон:Үгүй ээ, бид 2 энд хоол иднэ. Чи зүгээр цаашаагаа суу суу.

Живон:Эгчээ энд нэг Сү... Сүндэ

Жэнни:Тиймээ тийм эгчээ бас нэг до...доггбугги. Энэ доггбугги гэж яг юу юм болоо? *шивнэх*

Живон:Чи одоо цаашаагаа суу суу сурагчаа.

Мингюү:Ялгаагүй ахлах сургууль байж.

Жэнни:Хөөе жаахан бац...

Живон:Одоо болно. Зүгээр дуугүй л бай

° ° ° ° ° ° ° ° ° °

Живон:Амьдралдаа ийм хоол идэж үзэх гэж дээ гэсээр бөөлжих Жэннигийн нуруун дээр цохино.

Удалгүй амаа арчсаар Жэнни Живонруу харан
-Итгэлтэй байна уу? Энд амьдрахдаа.

Живон:Тиймээ дасах л хэрэгтэй байх.

Жэнни:Яагаад тэр амьдралаас зугтаагаад байгаа юм бэ?

Живон:Өөрөөрөө амьдармаар байна. Хэнд ч баригдахгүйгээр. Өөрийнхөө замаар, өөртөө хоолоо хийж идэн, өөрөө мөнгө олон, тэр олсон мөнгийнхөө үнэ цэнийг мэдэрмээр байна.

Жэнни:За мэдэхгүй ээ, би лав явлаа хааяа ирж байя. Жон жолооч одоо бараг ирж байгаа байх.

Живон:Заа.

Жэнниг суулгаж өгчихөөд өөрийн шинэ байрандаа орохоор зүгэллээ.

Живон:Шинэ гэр минь таатай байна.

Тэр хаалгаар орон шууд урам нь хугарлаа. Түүний гэрийг хамгийн сайхнаар тохижуулжээ. Бүр маш том байх ба 3 өрөө байлаа. Үүдээр орвол шууд том өрөө угтах ба том буйдан, 63 инчийн том зурагт буйдангийн урд байх том ширээ болон хивс. Үүднээсээ зүүн тийш эргэвэл гал тогоо чамин ширээ болон тавилга. Харин коридоороор чигээрээ яван баруун эргэвэл түүний өрөө бололтой үнэхээр янзтай тохижуулсан байна. Харин сүүлийн өрөө бол түүний хувцасаар дүүрэн, түүний хувцасыг жирийтэл өрсөн өрөө байлаа. Живон энэ бүгдийг харан Жэнни эсвэл түүний ах Хансулын хийсэн хэрэг гэдгийг төвөггүй мэдэж байлаа.

Живон:За тэгээд Чүэ Живон амьдраал байж дээ.

Noona |Kim Mingyu|Donde viven las historias. Descúbrelo ahora