-Тэр ирлээ-
Хувингаар цутгах мэт орох бороонд би шүхрээ мартаж гарсан өөрийгөө зүхэн хурдан гэртээ орохын түүс болон гүйлээ.Чичирсэн амьтан арай гэж гэртээ орж ирэхэд гэрт хэн ч байсангүй.
Өө нээрээ хэн ч байхав дээ. Угаасаа хүн амьдардаггүй юм.Би хөргөгчнөөсөө нэг шил шар айраг гаргаж ирээд зурагтаа асаан суулаа. Үнэнийг хэлэхэд зурагт маань ассангүй. Гэрэл ч бас асахгүй байсан нь ийм учиртай байж лдээ.
Төлбөр нь гарчхаж.
Би бол жирийн нэг компанид ажилчин хийдэг 24 настай бүсгүй. Яахав амьдрал минь жаахан сонирхолгүй лдээ.
Энэ мэтээр өдөр хоногийг арай гэж аргацааж амьдардаг.Гэнэт утас дуугарлаа.
Би утсаа аван: Байна уу?
:Байна уу? Юнми мөн үү? Гэх эмэгтэй хүний дуу сонстов.
Би: Тиймээ Юнми мөн. Хэн билээ?
:Тэнэг минь эгчийгээ танихгүй байна уу? Би энд ирчихсэн байнаа. Намайг хурдан ирээд ав. Гэчихээд утасаа тасалчхав.Энэ бол миний эгч Юнсо. Түүний амьдрал минийхаас хавь илүү сонирхолтой. Миний таамаг зөв бол тэр эндэх үзэсгэлэнгийнхээ ажлыг хянахаар ирсэн байх.
Хар шөнө усан борооноор такси дуудан эгчийн зурвасаар явуулсан метроны буудал дээр ирвэл эгч байсангүй.
Би түүнийг хайж тэр метроны буудлыг самарсан ч түүний ширхэг ч үсийг олсонгүй. Хичнээн захирах гэж хичээсэн ч аль хэдийн гар минь салгалаад эхлэлээ.
Бурхан минь хэрэв Юнсо ээж бас аав шиг амьдралаас минь явчихвал би яаж амьдрахаа үнэхээр мэдэхгүй болно байх.
Би шууд л Метроны буудлын камер шалгах өрөөнд ирсэн боловч намайг маргаашнаас наашаа хүлээж авахгүй гээд хөөж гарав.
Би явахаас өөр аргагүй боллоо. Мөн цалин ч буугаагүй учраас надад хүйтэн усан борооноор гэр лүүгээ алхахаас өөр сонголт үлдсэнгүй.
Өрөвдөлтэй ч юмаа даа.
Би гэртээ цаг гаруй алхсаны эцэст чичирч бас сульдсан биеэ арай гэж дааж ядсаар ирлээ.
:Бурхан минь Юнми! Хөлдөж үхэх чинь дутаа юу?! Гэсээр намайг ухаан алдахаас өмнө эгч минь түшиж авсан.
-----------------
Би зовхио дааж ядан нүдээ нээхэд эгч над руу их л санаа зовсон байдалтай харан зогсож байх нь тэр.
Би үхтлээ айсан байсан тул түүнийг шууд л тэврээд авлаа.
Би уйлагнан: Та хаана байсан юм бэ? Хүнийг яагаад тэгж их айлгаж байгаа юм? Би таныг тэнд хэр удаан хайсан гэдгийг мэдэх үү? Мангар.
Тэр намайг зөрүүлж тэврээд: Уучлаарай их бороо ороод байсан учраас такси олдохоор нь суучихсан юмаа. Чамайг тэгж их хайна гэж мэдсэнгүй. Гэж намайг тавьшруулах аятай нурууг минь иллээ.

ESTÁS LEYENDO
I'm okey |complete|
FanficХэрэв гэнэт сэтгэл чинь гүн ангал руу уначихсан аятай хүнд санагдаж өвдөөд эхлэвэл яах вэ? Эсвэл өчигдөр юу хийсэн, юу идсэн гээд бүх юмаа мартаад байвал яах вэ? Үгүй гэхэд хэн нэгэн цээжийн дотор чинь орж суучхаад халуун цогоор дотроос чинь түлээд...