Мөрөөдөхөө боль!! (Зодоон)

257 22 33
                                    

"Яаа Жисү! Чи ингэж мөрөөдөж байхын оронд хичээлээ сайн хийгээд их сургуульд ор ойлгосон уу!!" гэж над руу балын харандаа шидэхэд би цочин:

" Цочих гэж! Сүхёноо юуны чинь их сургууль хоёулаа дөнгөж ахлах ангийн 1р анги. Тийм байхад юу хаа байсан их сургууль вэ??? Тэглээ ч ямар мөрөөдөхөд мөнгө төлөх биш хэнд хамаатайн." хэмээн ширэв татахад Сүхён муухай харан:

" Чи энэ мөрөөдлөө биелүүлж чадна гэж бодож байна уу? Үгүй л байхгүй юу одоо мөрөөдөхөө болиод хичээлээ хий!!" надруу зандран англи хэлний номоор миний толгойг цохих нь тэр.
Би толгойгоо барин:

" Ёоооё л доо заа даа за хичээлээ хийлээ. Хичээл хичээл гээд үхчих гээд байх юм. Чи тэр их сургуульдаа ганцаараа ороорой заюу." гэн амандаа бувтнахад англи хэлний багш Сүхён бид 2луу самбарын алчуур шидэн:

"Яаа Ким Сүхён Ким Жисү хичээл үймүүлэхээ боль!! Эсвэл ангиас гар!!"
Бид 2 бие биелүүгээ муухай харан:
Сүхён, Жисү: Уучлаарай багшаа.

_____________________________________
Намайг Ким Жисү гэдэг. Энэ жил ахлах ангийн 1р анги. Харин энэ бол миний сайн найз Ким Сүхён бид хоёр дунд ангиасаа хойш найзалсан. Тэр намайг байнга л хичээл номоо хий, их сургуульд ор гэж загнадаг. Тэр их сургуулиа төгсөөд сайн ажилд ороод сайхан амьдарна гэж мөрөөддөг. Харин би ахлах ангиа төгсөөд Айдол болохыг мөрөөддөг. Сүхён миний мөрөөдлийг хэзээ ч биелэхгүй гэдэг. Яагаад биелэхгүй?? гэж хүн өөрөө хичээж чадвал мөрөөдлөө биелүүлж чадна тийм биз дээ???

**************************************************

"Одоо ямар хичээл орох билээ??" Сүхён англи хэлнийхээ дэвтэр номоо далд хийнгээ асуулаа.

Би хэсэг бодолхийлэн " Мммм одоо математик орно........... Өө би гэрийн даалгавраа хийгээгүй юм байнашд Сүхёноо надаа тооныхоо дэвтрийг өгөөч тэгхүү??" аль болох өхөөрдөм царайлхыг хичээлээ.

" Заа тэгээд аваач дээ битгий ингэж хараад бай чамд зохихгүй байна" гэж хэлэн тооныхоо дэвтрийг надад өглөө.

" Заа баярлалаа....... Өө нээрээ чи BTS -ин шинэ дууг сонссон уу?? " Сүхёноос асуухад тэр нүдээ эргүүлдүүлэн " Үгүй сонсоогүй сонсох ч үгүй чи Kpop BTS гэж байхаар хичээлээ хийлдээ!!" гэж хэлэхэд би уурлан:

"Ёоооо Сүхёноо чи хичээл хичээл гээд үхчих гээд байхын. Чи наад хичээлээс түрхэн зуур холдоод кпоп  сонсооч ёстой нэг чи хэрвээ Тэхёныг харах юм бол унаж тустлаа дурлана за гэхдээ л Тэхён манай Жонгүг ахыг гүйцэхгүй л дээ" гэж хэлхэд Сүхён нүдээ эргэлдүүлэн чимээгүйхэн суун багшийг орж ирэхийг хүлээлээ. Харин би энд тооныхоо даалгаврыг хуулан багшийг орж ирэхтэй зэрэгцэн дууслаа.

Dreamy lifeWhere stories live. Discover now