Сэрүүлгийн аймшигтай чанга дуугаар цочиж сэрэн золтой л бурхны орон луу заларчихсангүй.
Бурхан минь гэж.
Өнөөдөр амралтын өдөр байхад энэ хараал идсэн сэрүүлэг яах гэж дуугардаг байна аа.
Сэрүүлгээ унтраан цагаа хархад дөнгөж өглөөний 10н цаг болж байлаа.
Яасан эрт дуугардаг сэрүүлэг вэ?
Нүдээ хэд хэд нухлан нухаа авчихаад орноосоо босон ороо хураан угаалгын өрөөг зүглэлээ. Угаалгын өрөөнд орон шүдээ угааж байх даа өнөөдөр хийх зүйлийн талаар төлөвлөгөө гаргалаа. Сүхёнтой уулзаад замаараа Хэжин Сүён эгч хоёрын гэрээр дайраад хамт гадуур гарахыг гуйна аа.
Шүдээ угааж дуусчхаад өрөөндөө орж орон дээрээ хэвтээд утсаа оролдож байтал их олон арми нар нийлж Event зохион байгуулна гэнэ дээ. Эвэнт дээр болох зүйлс: Random play dance, репийн тулаан, дууны тэмцээн, бүжгийн тулаан, мөн диссийн тулаан болно гэнэ. Хооо энэ диссийн тулаан дээр Хэжин эгч орвол алж өгнө дөө.
Сүён эгч дууны тэмцээнд орвол хүмүүс уянгалаг хоолойд нь дурлаж үхнэ дээ. Бодсон чинь гоё санагдчихлаа. Би бол тэгээ л аль алинд нь орно доо гэж. Харин Сүхён муу хүүрэнцэр явах юм болуу даа. Болохгүй бол хүчээр авж явахаас өөр сонголтгүй. Заа байз хэзээ болно гэнэ вэ? Өнөө оройн 19:00 цагт гэнэ үү????!
Пээ пүү паа нөгөө хэд рүүгээ яръя байз..... Эхлээд Сүхён лүү залгаад хамт гадуур гарахыг асууна аа.
Дррр дррр дррр
Би
" Байна уу?"Сүхён
" Байна".Би
" Яаа өнөөдөр гадуур гарцгаая"Сүхён
" Хэдээс хаана"Би
"12:00 цаг гээд Сүён Хэжин эгч хоёрын гэрийн урд"Сүхён
"Ойлголлоо"Би
" Чи ийм хурдан зөвшөөрчих байсан юмуу?"Сүхён
" Тиймээ. Гайхах хэрэггүй. Чи угаасаа намайг нөгөө хэдэн арми нарын нийлж зохион байгуулж байгаа эвэнт билүү тэрэн лүү дагуулж явах гэж байгаа биздээ"Гэж хэлэн Сүхён утсаа тасалчих нь тэрээ. Хөөх заза ашгүй Сүхёныг хүчээр чирж дагуулж явах шаардлагагүй болчихлоо. Ашгүй ашгүй. Заа хэдэн цаг болж байна? 11:00 цаг заа гялс хувцаслаад гаръя даа. Хар бариу жийнс, цагаан футболк, гадуураа хар савхи, хар кет өмсөн утас мөнгө гэрийн түлхүүрээ өмдний халаасандаа хийн гэрээсээ гаран Хэжин Сүён эгч хоёрын гэр лүү гэлдэрлээ. 2 буудал алхсаны эцэст Хэжин эгчийн гэрийн бараа харагдаж байлаа.